-Энэ сарын 10-ны өдөр АН-ыг засаг барьж байх үед ажиллаж байсан БХЯ-ны зарим нэг албан тушаалтнуудыг шалгаад эхэлжээ-
Олноо “БХЯ-ны мөнгөлөг хурандаа нар” гэсэн ишлэл хэвлэлийн нүүр хуудсыг чимсээр удаж буй билээ. Гэхдээ энэхүү ишлэл зүгээр ч нэг нэр төдийн биш зохих хүмүүст хаягласан үг байсан нь үнэний ортой. Ийн хэлэхийн учир нь тус яаманд хамгийн их мөнгөлөг байдаг хүмүүс нь бидний сайн мэдэх генерал, хурандаа цолтонгууд. Эдгээр цолоороо аархсан хүмүүс албан тушаалын гэмт хэргийг алхам тутамдаа үйлддэг ч үүнийгээ ямар нэгэн аргаар далдалж чаддаг муу зуршилд автагдсан хүмүүс байдаг тухайг хэвлэлийнхэн олонтаа онцолж байсан ч тэд ямар нэгэн аргаар гэмт хэрэг хийгээгүй мэтээр тайлбар өгдөг.
Ямартай ч энэ сарын 10-ны өдөр АН-ыг засаг барьж байх үед ажиллаж байсан БХЯ-ны зарим нэг албан тушаалтнууд буюу хурандаа нарыг маш нууцын зэрэглэлтэй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж эхэлжээ. Хамгийн гол нь энэхүү нууцын гэх хэрэгт ямар, ямар хүмүүс болон хэдэн хүнийг хоблогдуулан шалгаж байгаа нь тодорхойгүй байгаа ч бид зарим нэг эх сурвалжаас хэд хэдэн хүнийг шалгагдаж байгаа талаарх мэдээллийг олж авсан юм.
Бидэнд олдсон мэдээллээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хошууч генерал З.Болдбаатар, тус газрын орлогч дарга асан, хурандаа О.Нямчулуун нарын 2-3 хүнийг хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн сэжиглэж буй гэх мэдээлэл буй юм. Түүнчлэн энэ талаарх мэдээллийг өмнө нь хэвлэлийнхэн хальт дурдаад өнгөрч байсныг хэлэх нь зүйтэй байх. Тухайлбал, дээн нэр нь дурьдагдсан эрхмүүд БНТУ-аас манай зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт жилдээ нэлээд их хэмжээний тусламж үзүүлдэг гэнэ. Түүнийхээ заримд нь цэргийн алба хаагчдад зориулсан гутал нийлүүлдэг гэнэ. Үүнийх нь санхүүжилтээс тэднийг завшсан байж болзошгүй хэмээн хардаж буй ажээ.
Ямартай ч энэ асуудлаар өнгөрсөн долоодугаар сард АТГ-ынхан тус яаманд ажиллаж зарим нэг хэрэгт холбогдолтой нотлох баримтыг ч гартаа оруулсан аж. Хэрвээ АТГ-ынхан генерал, хурандаа нарын энэхүү асуудлыг шалгаж байгаа бол яагаад нууцын зэрэглэлд оруулах болов гэдэг нь хачирхалтай.
Түүнчлэн прокурорын байгууллагын эх сурвалжаас энэ талаар асуухад “Хурандаа нартай холбоотой хэд, хэдэн хэрэг шалгагдаж байгаа” гэх хариултыг өгч байсан юм. Яг үнэндээ БХЯ-ын мөнгөлөг хурандаа, генералуудтай холбоотой өчнөөн хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж эхнээсээ аавынд морилон зохих ёстой ял шийтгэлээ ч хүлээсэн. Тэгвэл дуусаж дундаршгүй идэхийн хүслэнд автсан нөгөө нэг хэдэн генерал, хурандаа нар маань дахин улсын мөнгийг тас цавчин өөрсдийн халаасандаа оруулсан бололтой. Хэдийгээр АТГ-ынхан болон прокурорын байгууллагынхан хурандаа нартай холбоотой хэргийг нууцын зэрэглэлд оруулж шалгаж байгаа ч энэ талаарх мэдээлэл удахгүй ил болно гэдгийг эх сурвалж хэлж байв. Уг нь ууж идсэн, хулгайлж хумсалсан хэргийг АТГ-ынхан хэзээ ч нууцын зэрэглэлд оруулан шалгаж байгаагүй. Тэгэхээр энэ нь өөр төрлийн ноцтой гэмээр гэмт хэрэг ч байж мэдэх юм. Яг үнэндээ өнгөрсөн хугацаанд БХЯ-ны дарга нартай холбоотой маш олон хэргүүд гарч байсан ч тэд мөнгөний сүр хүчээр далайлган хэргийг хэрэгсэхгүй болгож байсан түүх ч бий.
Тэгвэл энэ удаад БХЯ-нд бугшаад буй мөнгөлөг хурандаа нартай холбоотой хэргийг ил тод болгоно хэмээн шинэхэн сайд Б.Бат-Эрдэнэ ханцуй шамлан орсон талаар ч тус газрын ажилчид хэлж байсан юм. Ямартай ч нууц юм гэж байдаггүй хойно хэн гэгч этгээд ямар хэргээр шалгагдаж улсад хэр их хохирол учруулсан талаарх мэдээлэл удахгүй ил болох буй заа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 18, 2016 10:22:00 am )
neeree gej uu arai ugui bailgui dee
-
Anonymous (October 18, 2016 11:22:38 am )
Neereen neereen ted bayajsan
-
Anonymous (October 18, 2016 12:15:11 pm )
Boldbaatar gegch guldiicheed bas hulgaich baisiimuu. ATG shudarga shalgana shuu elentsgiin nuuts baidgiin daraa ni darah l gej baigaa biz
-
Ххххх (October 18, 2016 1:56:50 pm )
Атг томоохон хахууль огснийг нь юмуу мие энхболдоос буду оролд гэснийг нь орхиж бусдыг нь шалгах гээд бгаа учраас хулээгдээд одоохондоо нэрийг нь ил гаргахгуй гээд нууцын зэрэглэлд оруулсан бгаа. Атг бух юмыг захиалгаар хийдэг, дээрээс ирсэн даалгавраас гадна нэг ч илуу хеделгеен хийдэггуй гэдгийг мэдээгуй улдсэн хун бнаа? Атг шудрага ажиллаарай гэсэн коммыг атг-ийхан оорсдоо бичдэг, балайгаа нуух гэж.
-
АН-ын ахмад (October 18, 2016 4:18:07 pm )
МАН-ынхан ч найдваргүй дээ Гэхдээ аврага УИХ дээр байдаг шигээ зүтгэвэл ч айх ч гүй буцах ч гүй Илрүүлж таараа амжилт хүсье Бат-Эрдэнээ Хичээгээрэй
-
Цэрэг (October 18, 2016 8:46:05 pm )
Ашгүй дээ компанийн захирал нараас ч илүү баян нөхдүүд явдаг гэсэн тэр генерал Эрдэнэбат ай ч ном той нөхөр дөө Сахалтынь их зүйлийг зохицуулаан биз
-
ххх (February 20, 2017 4:40:23 pm )
Тэр хошууч генерал болдбаатао гэдэг нөхөр одоо болимоор юм дөө
7 Comments