antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2016 85 comments

 “Эрдэнэт”-тэй нууц гэрээ байгуулсан А.Шоовдорын авлига хулгайн хэрэг юу болсон бэ?  

нийтлэсэн Admin

mgdn14mje0

“Эрдэнэт үйлдвэр” ХХК Хөтөлийн “Цемент шохой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”ХК-тай хийсэн гэрээний талаарх мэдээллийг Ц.Нямдорж хэвлэлийнхэнд өглөө. Тэрбээр  “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны эхний найман сарын байдлаар улсад дөнгөж 20.3 тэрбум төгрөгийн татвар төлсний цаад учир нь нууц гэрээнүүд хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэгэхээр нууц гэрээнүүдийнх нь талаар тодотгон хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Цемент шохой” ХК-тай шохой худалдах, худалдах авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд 2016-2021 онуудад жил бүр 36.000 тонн шохой нийлүүлэх бөгөөд урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 15,258,204,000,000 байна гэж заасан байна. Урьдчилгаа төлбөрийг тухайн жилийн эхний сард багтаан худалдагчид төлнө гэж заасан уг гэрээнд худалдагч талыг төлөөлж Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, ерөнхий нягтлан бодогч С.Тунгалаг, хуульч Ч.Алтантогос, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна гэж тэр мэдэгдсэн.

Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. 2016-2021 оныг хамарсан уг гэрээний урьдчилгаа төлбөр нь гэрээт таван жилд нийлүүлэх барааны нийт үнийн дүнгийн 40 хувь буюу 87,119.999,638,80 төгрөг бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс тав хоногт багтаан худалдан авагч талд шилжүүлнэ гэж заажээ. Уг гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн талаас ерөнхий захирал Ц.Даваасүрэн, тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар, санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг нар гарын үсэг зурсан байна. Эдгээр мэдээллийг Ц.Нямдорж хэвлэлийнхэнд өгч байна.

Тэгэхээр энд нэр нь дурдагдаж буй хүмүүсээс харахад Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн захирал А.Шоовдор гэж нөхөр 2013 онд  авлига хулгайн хэргээр хоригдон шалгагдаж байсан ч, өдгөө бас л луйврын асуудалд орооцолдсон хэвээрээ байгаа бололтой. Тиймээс  энэ удаа түүний талаар тодотгон өгүүлэх гэж байна.

А.Шоовдор уснаас хуурай гарсан уу?

АТГ-аас “Хөтөлийн цемент шохой” компанийн удирдлагуудыг 38 тэрбум төгрөг төсвөөс завшсан хэмээн 2013  оноос шалгаж эхлээд байсан. Тухайлбал тус компанийн захирал  А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, дөрвийг нь цагдан хориод байсан юм. 2014 онд  А.Шоовдор нарын хэргийг Прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Хэргийг Сэлэнгийн прокурорын байгууллага хянаж байгаа гэх мэдээлэл байсан. Харин өнөөдрийн тухайд А.Шоовдор гэж нөхөр Эрдэнэтийн нууц гэрээтэй холбогдож байхыг бодоход тэрбээр уснаас хуурай гарсан байж болзошгүй юм.

А.Шоовдор нарын 20 хүнийг шалгах болсон үндэслэл нь төрийн өмчийг хувьдаа их хэмжээгээр ашиглачихсан, хамт олноороо төрийн өмчийн үйлдвэрийн дэргэд хувийн компаниа байгуулж ашиг олж, их хэмжээний  мөнгө шамшигдуулсан. Хөтөлийн “Цемент шохой”-н захиргааны хэдэн нөхөд хоорондоо ах дүүс шиг болчихсон. Тэд энэ үйлдвэрээ нэг гэр бүлийн компани шиг болгочихсон. Түүнээс болоод их хэмжээний хөрөнгө үрэгдэх асуудал тулгараад байсан учраас мэдээллийн дагуу шалгасан гэж комиссар Ө.Энхтөр хэлж байсан юм.  Тодруулбал, хувийн компанидаа төрийн өмчийн мөнгийг оруулаад ашиг олдог байж. Мөн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой баахан мөнгө зардал гаргадаг байсан. Өөрсдийнхөө хувийн компаниар дамжуулж бараа бүтээгдэхүүн авдаг байсан нь тогтоогдсон талаар тэрбээр хэлж байсан байдаг. Гэвч А.Шоовдор уснаас хуурай гарсан байх магадлалтай байгаа юм.

А.Шоовдорын тухайд Хотын дарга Э.Бат-Үүлийн тун ойрын хүн, тэднийг бизнесийн ашиг сонирхол нь нэгтгэдэг  гэх мэдээлэл улстөрийн хүрээн дотроос гарч байсныг сануулахад гэмгүй байх. Төрийн өмчит үйлдвэрийн хөрөнгө мөнгийг ажилчидтайгаа нийлэн ууж идсэн хэргээр шалгагдаж  байсан А.Шоовдор нь тус үйлдвэртэй 1985 оноос хувь заяагаа холбосон байдаг. Анх  тэсэлгээний инженерээр ажилд орж байсан тэрээр Гүйцэтгэх захирал болтлоо дэвшсэн бөгөөд амьдралынх нь 30  жил энэ үйлдвэртэй холбоотой аж. Мэдээж түүнд үйлдвэрийнхээ төлөө ажилласан олон жилийн зүтгэл бий биз. Гэхдээ эрх мэдлээ хувьдаа ашигтайгаар урвуулан ашиглаж, луйвар хийсэн бараан намтар ч бас түүнд хаяглагдах болсныг тэмдэглэн хэлэх байна. 1999 оноос эхлэн  худалдаа хангамж эрхэлсэн захирал, дэд захирал, гүйцэтгэх захирлын албанд дэвшин ажилласан түүний Э.Бат-Үүл эрхэмтэй дотноссон он жилүүд нь 2000-аад оноос эхлэлтэй аж. Э.Бат-үүл эрхмийн тухайд 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаад дараагийн сонгуулиас завсарлага авч, 2004, 2008 онуудад Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож байсан. Тэр үедээ “Цемент, шохой”-н үйлдвэрийн  захирал А.Шоовдортой ойртон ажиллаж байсан гэх мэдээлэл байдаг юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

85 Comments

  • зочин (October 18, 2016 9:33:40 am )

    Ер нь нэг энэ луйвар хийсэн баячуудыг сайн хяргаж өгөхгүй бол нийгэмд сайн сайхан зүйл алга болох нь байна яг зэрлэг муухай шарилж шиг нийгмийг тэр чигт нь бүрхлээ кино урлагт бодит тусгалаа олж байна дандаа алж хядсан мөрийтэй тоглосон хар тамхи хулгай хүүхэн байж боломгүй хорон санаа өш хонзон хүнийг тамлаж байгаа гээ сүүлийн үед гарсан монгол кинонууд манай баячуудын амьдралыг бараг л нэр устай нь бодитоор гаргаж байна төр маш хатуу арга хэмжээ авч нийгмийг цэвэрлэж сайн сайхан эерэг зүйлийг тордох хэрэгтэй болоод байнаа ер нь цаазын ял хэдэн хүнд өгөхөд гэмгүй л байна

    • zochin (October 20, 2016 11:49:06 am )

      tur denduu ulbugur sul doroi bolj awilagch deerchdiin karmand orson bna. luiwarchidtai hamtarch ner holbogdchihoro ymarch huchgui bolsn bdg bolj. turiig tsewerlej tur shig tur bolgomoor bna. elbegdorjoos ehleed turiig uneguiduilj eldwiin ymand ner holbogdoj oroltsdg boljee. iim humuus ene howoogoos ywan ywtlaa. heze negen tsagt tuuhiin umnu hariutslga huleeheen huleene gdgiig sanah heregtei.

  • иргэн (October 18, 2016 9:45:08 am )

    тандаа гарчээ. одоо млрд млрд хо хотоор нэг нэгэндээ өгч авалцдаг болжээ.ерөнхийлөгч бол төрийн дээд алба болохоос хаан биш. түүнийг үтэр түргэн огцруулахгүй бол гэээгээр монгол улсыг хятадад өгчихөөд олон улсын гэрээний дагуу тул ямарч асуудал байхгүй гээд сууж байна

    • Хөх чоно (October 18, 2016 3:00:36 pm )

      Яг үнэн.Төрийн дээд албан тушаалаа ашиглан Монголыг минь,ард түмнийг минь гарзанд гарган хувийн түрүүвчээ бодсон олигархуудтай хариуцлага тооцон офшор данс,гадаад,дотоодод эзэмшиж байгаа үл хөдлөх гэх мэт хөрөнгийг нь улсын орлого болгоод Монголын өрийг дарахад хангалттай ш дээ.Үүнд Эбэ.З ба М.Энхболдууд.С.Баяр.Н.Энхбаяр,Баярцогт,Бат Үүл,Батхүү,Наранхүү нараас эхлэх хэрэгтэй

  • Anonymous (October 18, 2016 9:49:59 am )

    Монгол дуусчээ

    • Пурэв (October 20, 2016 6:36:03 am )

      да

  • bold (October 18, 2016 9:59:59 am )

    MONGOL ULS HEZEE HULGAICHDAASAA SALAH WE. ENE HULGAICHDAAS SALAAGUI TSAGT HUGJIHGUI UM BNAA

  • Иргэн (October 18, 2016 10:59:00 am )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 18, 2016 10:59:23 am )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (October 18, 2016 11:00:10 am )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

    • zochin (October 18, 2016 3:50:17 pm )

      ynen shyy, delhiin hyn am medeelleer muu hangaj baisan yed amerik huurdag baisan , odoo ymarch arga baihgui , hyn bolgon tednii zali meh, muuhai uildliig meddeg bolson bolohoor odoo byr eree zeeree aldaad dain hiih ajlaa ulam erchimjyylj baina, ayuliin dohio shyy

    • мөнх (October 18, 2016 3:51:07 pm )

      зөв хө

  • Иргэн (October 18, 2016 11:00:31 am )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 18, 2016 11:00:57 am )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 18, 2016 11:01:48 am )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 18, 2016 11:02:21 am )

    Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 % төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад бүх салбарыг 100 % хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. (Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид)

  • Иргэн (October 18, 2016 11:02:52 am )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 18, 2016 11:03:41 am )

    Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)

  • Иргэн (October 18, 2016 11:04:02 am )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 18, 2016 11:04:27 am )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (October 18, 2016 11:04:48 am )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 18, 2016 11:05:07 am )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 18, 2016 11:05:32 am )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 18, 2016 11:06:17 am )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 18, 2016 11:06:37 am )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 18, 2016 11:07:00 am )

    Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )

  • Иргэн (October 18, 2016 11:07:30 am )

    Эдийн засгийн ухааныг эхлээд “улс төр эдийн засгийн ухаан” гэж нэрлэдэг байсан. Энэ нь үзэл суртлын ягшмал онол гэж үзсэндээ ингэж нэрлэж байсангүй, харин “ахуйн эдийн засгаас” ялгах гэсэн л хэрэг байжээ. Нийтийн буюу төрийн эдийн засаг гэсэн утгатай үг байлаа. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 18, 2016 11:07:49 am )

    Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)

  • Иргэн (October 18, 2016 11:08:20 am )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 18, 2016 11:08:43 am )

    Зөвлөлтийн эдийн засгийн давуу талд итгэгчдийн нэг нь АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч Поул Самүэлсэн байсан. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 18, 2016 11:09:04 am )

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)

  • Иргэн (October 18, 2016 11:09:32 am )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • Иргэн (October 18, 2016 11:09:53 am )

    Улс орныг хамгийн дорой бүдүүлэг байдлаас хөгжил цэцэглэлийн оргил руу хүргэхэд энх тайван, хөнгөн татвар, хууль зүйн зэгсэн сайн тогтоцоос өөр илүү хэрэгтэй зүйл нэг их байхгүй. (Английн Гластоугийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч Адам Смит)

  • Иргэн (October 18, 2016 11:10:12 am )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

  • Иргэн (October 18, 2016 11:10:35 am )

    Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/

  • Иргэн (October 18, 2016 11:11:07 am )

    Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог. /Сократ/

  • Иргэн (October 18, 2016 11:11:32 am )

    Хүнээр ямар нэг юм хийлгэх гэж биш, хийж болзошгүй зүйлээс нь хамгаалах гэж хуулийг баталдаг. /Юниус/

  • Иргэн (October 18, 2016 11:12:07 am )

    Бусармаг явдлыг хараад дуугүй байна гэдэг бол та түүнд оролцож байна гэсэн үг. /Жан Жак Руссо/

  • Иргэн (October 18, 2016 11:13:08 am )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/!

  • Иргэн (October 18, 2016 11:13:34 am )

    Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг. /Фрэнсис Бекон/

  • Иргэн (October 18, 2016 11:13:54 am )

    Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. /Цицерон/

    • дуучин (October 20, 2016 2:25:53 pm )

      ямар нэг аргаар баяжсан нь хожидог юм бишүү

  • Иргэн (October 18, 2016 11:14:17 am )

    Хүний хамгийн ариун мэдрэмжүүд болох эх орон, элгэн садан, сайн сайхан, цэвэр ариуныг хайрлах хайрыг сувьдаг шунахай зан үгүй хийчихдэг. /Саллюстий/

  • Иргэн (October 18, 2016 11:15:04 am )

    Эд юмст автсан хүмүүс тогтоол ус, хувхай модтой адил. Тэднийг амьдрал нь нэгэнт орхин оджээ. Ийм хүмүүс хэзээ ч сайн үйлс бүтээдэггүй бөгөөд бусдыг жаргааж чаддаггүй. /Хун Цзычэн/

  • Иргэн (October 18, 2016 11:16:05 am )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм!

  • Иргэн (October 18, 2016 11:16:32 am )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

  • Иргэн (October 18, 2016 11:16:59 am )

    Үндсэн хуулийг өөрчлөх, УИХ-ыг хоёр танхимтай болгох, Үндсэн хуулийн цэцийн эрх хэмжээг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах, УИХ-ын гишүүн өөр албан тушаал хашихыг хориглох, олон намын системыг хориглох, төрийн яам агентлагт үндсэн үйлдвэрлэлд ажиллаагүй, 40-өөс доош насны хүмүүсийг ажиллуулахыг хориглох, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхайн салбарт гадаадын болон хувийн хөрөнгө оруулахыг, хувьчлахыг хориглож зөвхөн төрийн өмчит хэлбэрээр ажиллуулах, эдийн засгийн бусад салбарыг чөлөөт зах зээлийн зарчмаар ажиллуулах өөрчлөлтүүдийг Үндсэн хуулиндаа оруулвал дотоодын улс төрийн тэмцэл аяндаа эцэс болж Монгол сэхнэ, сэргэнэ.

    • Хөх чоно (October 18, 2016 3:11:33 pm )

      Халдашгүй дархан эрхтэй гэгдээд байгаа УИХ-ын гишүүдийн энэ тансаглалыг зогсоож, буцаан татах эрхийг сонгогч ард түмэнд өгөх хэрэгтэй бна.

  • Иргэн (October 18, 2016 11:17:16 am )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

    • иргэн (October 20, 2016 4:15:19 pm )

      Нямдорж гишүүн уг нь олны итгэл даасан хүн дээ энэ удаад ягаад ингэж нэр нүүрээ барьж улаан цайм худал дайраад байгаа нь сонин юм. Яалт ч үгүй худлаа дайраад байх юм. Саяхан зурагтаар 2012 оны сонгуулийн дараа ингэж дайрч байгаад сайдын суудал авсан тухай нь Даваасүрэн гишүүн шантажчин гэж хэлж ярьж байсан даа. Тийм л юм байна гэдэгт бүр итгэж байна шүү

      • иргэн (October 23, 2016 7:48:46 am )

        Худал биш,Нямдорж үнэнийг хэлэхээр худлаа болгох гээд байгаа юм.
        Но-той хүмүүс төрийн толгойд гараад адилхан барьцаанд орчихсон яаж ч чадахгүй үлбийгээд унасан ухнатсан Засагтай байна.Энэ янзаар бол энэ засаг төр бүтэхгүй ээ.

  • Иргэн (October 18, 2016 11:17:33 am )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

    • иргэн (October 20, 2016 4:15:41 pm )

      Нямдорж гишүүн уг нь олны итгэл даасан хүн дээ энэ удаад ягаад ингэж нэр нүүрээ барьж улаан цайм худал дайраад байгаа нь сонин юм. Яалт ч үгүй худлаа дайраад байх юм. Саяхан зурагтаар 2012 оны сонгуулийн дараа ингэж дайрч байгаад сайдын суудал авсан тухай нь Даваасүрэн гишүүн шантажчин гэж хэлж ярьж байсан даа. Тийм л юм байна гэдэгт бүр итгэж байна шүү

  • Иргэн (October 18, 2016 11:17:53 am )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 18, 2016 11:18:16 am )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 18, 2016 11:18:57 am )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хатуу хариуцлага тооцох!

  • Иргэн (October 18, 2016 11:19:17 am )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • иргэн (October 18, 2016 11:21:57 am )

    Хамгийн түрүүнд дээрхи дээрмийн бүлэг Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг яаж өөрийн болгосон асуудлыг шалгах нь зүйтэй. Энэ 2 үйлдвэрийг хулгайлсаны дараа төрийн өмчт үйлдвэрийг хулгайлаж болох юм байна. Авилгаар яамар ч асуудлыг шийдэж болох юм гэдгийг мэдээд даварсаар даварсаар Дагвын толгойд суусан нь энэ.

  • чука (October 18, 2016 1:08:39 pm )

    авилгатай тэмцэх газар ажлаа хийвэл яасан юм вэ

  • иргэн (October 18, 2016 3:13:19 pm )

    Заавал шалгах хэрэгтэй.Буруутай албан тушаалтан хэн ч байсан хатуу хариуцлага хүлээлгэх ёстой.Тухайн үед их хурлаар хэлэлцүүлэлгүй ,ард түмэндээ тодорхой мэдээлээгүй маш нууц хийсэн учраас МАШ ТОМ хэмжээний хулгай гэж үзэх ёстой.

  • монгол (October 18, 2016 3:20:39 pm )

    монголчуудаа босох болсон шуу!!! ? унэнхуу ард тумнийг уландаа гишгэж байн УЛС ГУРНЭЭ ХАГААЛЬЯ

  • Мэргэн (October 18, 2016 4:54:39 pm )

    Нууцаар хийсэн бүхэн хулгай байдаг. Тиймээс хууль ёсны хулгай гэж байх ёсгүй учраас Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчид авах ёстой.

  • зочин (October 18, 2016 5:42:59 pm )

    Тиймээ. ханаж цадахаа мэдэхээ байсан хэдэн хулгайч, луйварчид Монголын минь бүх баялгийг, түүний дотор Эрдэнэтийг хувийн өмч болгох шунахай бузар үйлдлээ 100% төрд шилжлээ гэж ард түмнээ басамжлан мэхэлж ичгүүргүй луйвар хиж байгаа АН-ын харъяат Элбэгээ, З.энхболд, сайхнбилэг, баярцогт, бат-үүл мэтийг хатуу хариуцлагад татаж, идсэн уусан улсын бүх өмч хөрөнгийг хурааж өрд өгөхөд хангалттай хөрөнгө гарч таарна. Тэд нүгэлээ үүрэх хэрэгтэй

  • Зочин (October 18, 2016 6:17:29 pm )

    Шоовдор төрийн өмчийг хувьдаа завшин идсэн төдийгүй чанаргүй сэлбэг нийлүүлж, технологийн дагуу засвар үйлчилгээ хийлгүй олон зуун сая-ын үнэтэй үйлдвэрийн зүрх болсон эргэх зуухыг зориуд эвдэж дампууруулан ХХБ-ны хөрөнгө оруулалттай “Хуурай аргын шугам” нэртэй луйвар-ыг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн учир авилга, хулгайн хэрэгтээ зохих шийтгэл хүлээгээгүй. Харин ч Хөтөлийн Цемент Шохойн хөрөнгөөр Хөтөл Тэлмэн гэдэг зуурмагийн үйлдвэр байгуулан ажиллуулж байна. Бас болоогүй энэ жил аймгийн ИТХ-д… Хөтөлийн үйлдвэрийнхний хувьд ёстой л чонотой нийлсэн хотны нохдын нэг нь.

    • zochin (October 19, 2016 8:26:59 pm )

      MANgaruudiin zohion baiguulalttai hulsnii heden zuun kometetchuud baidag yam esreg namiinhaa hiisen bolgoniig gutaan doromjloh uuregtei ingeed l tamiin togoonii ulgeree heregjuuleed baij dee etsest ni bid afrikiin ornuudaas doloon dor ugeegui yaduu ard tumen bolno gadnii daisnuud yamar ih byarlan huleej suugaa bol doo estoi uulan deer garaad hoer tenegiin zodoldohiig haraad bayasaad suuj baigaa daa

    • дуучин (October 20, 2016 2:16:47 pm )

      энэ үнэн

  • А (October 18, 2016 7:34:10 pm )

    Ene setgegdel bichsen nuhduud eostoi unen teneg garuud yumaa. Ene niitleld unen um neg ch alga. Ene teneguuded setguulch delhii sunuj bna bugdeeree uhej bna ta nar dagaad uheerei gevel uhej medeheer teneg garuud bna daa. Hunii ner turd sanaataigaar haldval huuliin hariutslaga huleedeg gedgiig ene humuust bas heley

  • k (October 18, 2016 10:24:59 pm )

    Төрөөс хулгай хийсэн хүмүүсийг хятад шиг цаазлах хэрэгтэй

  • Irgen (October 18, 2016 10:35:25 pm )

    Ene shal hudlaa medeelel tsatsaj hunii ner turd haldaj baigaan bishuu. Erguuleed ugdug gazart n ene websiteiig uguh heregte sht. Er n harahad 1 l hun esvel humuusin anhaarlig tatah g3sen niigem yamar handlagatai bgaa haruulah gej hicheesen heden hun bichsen yum bishuu.

  • Irgenvas (October 18, 2016 10:42:37 pm )

    Gemgui huneer bitgii ingej hudlaa uls turjuuleed bai. Ene bichse commentuudig harahad heden buleg humuus 11 tsagiin ued l hamt suutsgaaj bgaad bichseb baina. Ter uls turuu hiideg hunuuste ovhij hii. Muu sain yumnuud

  • Иргэн (October 19, 2016 11:34:26 am )

    Эх орноо гэсэн хүн бүр эрдэнэт ,оюу толгой ,таван толгой гээд эх орныхоо баялагт харамсаж байгаа Энэ их баялагийг хэдхэн олигархууд эх орон ард түмнийхээ төлөө бус хувийн шунахай сэтгэлээр идэж ууж хахаж байгааг улс төржөөд байх юмгүй монгол хүн бүр мэдэж байгаа.Ард түмнийг тэнэг гэж боддогоо боль.Энэ Шоовдор гэдэг нөхөр маш их идэж уусаныг Хөтөлийн иргэд бүгд мэднэ.Энэ нь д ямарч улс төр энэ тэр хэрэггүй бодит үэнэ

  • zochin (October 19, 2016 8:15:58 pm )

    erguuttsen hogiin yamnuud ih bauh yam yumnii uchir medehgui tegsen murtuu neg ih medemhiireh uher mongolchuud ugaasaa bie biedee ataarhaj bie biedee degee tavij unagahaas uur yuch chadahgui oros hyataduudiig bolohoor yaajijch chadahgui uursdiiguu bolohoor eldveer gutaana umnu ni naad uildveriin chini 49 huviin ashgiig bugdiig gadnii humuus avaad yavdag baisan yam odoo bol yadaj l ashgiin tatvar ni mongoldoo uldene naad shohoi chini uildveriin amin chuhal tehnologiin tuuhii ed ugaasaa naad uilverees chini avdag yam bodvol nyamdorjiin shahaa baisan yam bailgui tegeed l booj uheh geed baigaa biz

  • чхимгөө (October 21, 2016 9:49:24 am )

    луйвар хийж баяжсан эрхэмүүдээс зарим нэгийг нь хатуу шийтгэх хэрэгтэй байна. тэхгүй бол луйвар хийгчид өдрөөс өдөрт өсөж, үйлдэл нь улам нарийсаж, луйвардах ажил нь хүрээгээ тэлж даварсаар Монгол улс сүйдэх нь дээ. иргэд минь

  • Хөтөл зочин (October 21, 2016 4:53:25 pm )

    Хөтөлийн үйлдвэр Шоовдор захиралын хүчинд өдий зэрэгтэй явж байгаа. Хөтөл ажиллаж амьдарч багйаа хэн ч үүнийг үгүйсгэхгүй. Үйлдвэрийн дотоод асуудал барьж авчихаад Нямдорж гуай та юу яриад хуцаад яваад байгаа юм. Шоовдор захиралын хийсэн бүтээсэн Нямдорж гуайн бутраасан тараасан хоёр яг адилхан. Тэгээд ч Хөтөлийн үйлдвэрийг хувьчилж байх үеэр та нар Шоовдор захиралаар хангалттай туг тахиа биз дээ. Эцэст нь энэ үйлдвэрийг энэ хүнээс өөр хүн явуулж чадахгүй юм байна гэдгийг мэдэнгүүтээ шоронгоос гаргаад буцаагаад даргаар нь гуйж байж тавьсан .Одоо боль наад заваан юмтайгаа битгий энэ хүний нэрийг барьж хутгаад бай. Нямдорж гуай чамд хэлье чи битгий хуцаад бай. өөрийнхөө өмнөх ажлаа олигтой хийчих

  • Хөтөл (October 21, 2016 4:59:40 pm )

    Тухайн үед Шоовдор захиралыг АТазраас өмд бандааз хэдэн ширхэг үстэй гэдгийг нь хүртэл шалгасан. Хангалтгүй байвал дахиад шалга харамсалтай нь юу ч гарч ирэхгүй наад хүн угаасаа иддэг уудаг луйвар хийдэг хүн биш. Харин энэ хүнд Хөтөлөө гэсэн нэг зорилго байдаг юм. Үүнийг Нямдорж гуай та яаж ойлгохов танд ямар нутаг усаа байтугай Монголоо гэсэн сэтгэл байх биш. Нямдорж Хөтөлд ирээд ган хадаас ганц цемент уут савлаж үзсэн биш. Тэнгэрийн амьтан. Та Хөтөлөөр оролдоод байвал Шоовдор захиралаар оролдоод байвал Хөгжиж байгаа хотоор минв тоглолт хийх гээд байвал Нямдорж гуай та өөрөө Монголоос зайлаарай.

  • Иргэн (October 23, 2016 3:10:35 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)

  • Иргэн (October 23, 2016 3:10:57 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (October 23, 2016 3:11:18 pm )

    Аж үйлдвэр хөгжихийн хэрээр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний болон дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээг үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хувь хэмжээний өсөлт гүйцэж түрүүлнэ. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Иргэн (October 23, 2016 3:11:43 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (October 23, 2016 3:21:13 pm )

    Монгол Улсын ерөнхийлөгчийг яаяяяяяя

  • Иргэн (October 24, 2016 1:30:30 pm )

    Дөрлүүлж явсаар байсан биднии хамрын таславч тасрах болжээ

  • Д.Даваахүү (October 27, 2016 8:32:31 pm )

    Хөтөлийн Цемент -шохойн цогцолборыг анх барьж байгуулахдаа Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн технологийн шохойг нийлүүлэх зорилтын хүрээнд төлөвлөн байгуулсан түүхтэй. Энэ үүргээ 1984-1985 оноос хойш Хөтөлийн Цемент -Шохойн үйлдвэр биелүүлсээр ирсэн байдаг. Зах зээлд шилжиж байсан шилжилтийн эхний жилүүдэд буюу улс орны эдийн засаг хүндэрсэн үед ч одоо ч Эрдэнэт үйлдвэр Монгол улсыг тэжээж байгааг хүн бүхэн мэдэх байх . Энэ түүхэн гавьяа ч Хөтөлчүүдтэй бас холбоотой. Олон арван үйлдвэр аж ахуйн нэгж хаалгаа барьж төмрийн хог болж Хятад руу ачигдаж байхад Хөтөлийн үйлдвэрийнхэн Эрдэнэт үйлдвэрийгн зэсийг баяжуулж гаргадаг шохойгоо үйлдвэрлэн Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсаар л байсан. Эрдэнэт үйлдвэр технологтоо хоногт 134 тонн шохой ашигладаг байсан. Ийм ч учраас нэгэн үед Эрдэнэт үйлдвэр , Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нэг концерн болж ажиллаж байсан түүхийг эрхэм гишүүн Ц.Нямдорж гуай мэддэг л баймаар юм. Шохой нийлүүлж байгаа асуудал бол зөвхөн энэ жилд Эрдэнэтийн 51 хувийн хувьцааг оросын талаас Монголын компани авсаны дараа болж буй асуудал биш шүүдээ. Ер нь бүхнийг харлуулж, шудрагаар улс эх орныхоо төлөө хөдөлмөрлөж байгаа , баялаг бүтээгчдээ урам хайрладаггүй юм аа гэхэд ууцыг нь хугалахгүй байвал сайнсан.
    Шоовдор гэдэг хүнд төрийн өмчийг идэж ууж хувьдаа завшсан ямар ч асуудал байхгүй, гэм буруугүй гэдгийг нь шүүх тогтоож цагаатгасан. Гэм буруутайг нь зөвхөн шүүх тогтооно гэсэн үндсэн хуультай биш билүү Монгол ахан дүүсээ . Тамын тогооны үлгэрийг амьдралдаа хэрэгжүүлсэн атгаг нэгний нэргүй, ор үндэсгүй мэдээлэлээр Шоовдор захирал болон бусад удирдлагыг нь шалган , нэр төрийг нь гутааж сэтгэл зүйгээр нь маш их тоглосон. Энэ бүхэн хангалттай биш үү .Одоо яагаад энэ хүний нэр төрд халдаад байгаа юм бэ? Хөтөлийн үйлдвэрийг , Хөтөлчүүдийг хоолтой байлгах гэж зүтгэж яваа түүний талаар яагаад худлаа мэдээлэл нийгэмд цацаад байгаа юм бэ?
    Бидний цоохон Монголчууд яасан муухай болчихвоо. Өчүүхэнч гэсэн совестьтой байцгаал даа Монголчуудаа. Баялаг бүтээх гэж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах гэж яваа нэгнээ хайрлаж байгаа ч Эсвэл сэгэн дээр зоолсон ноход шиг нэг нэгнийгээ хэмэлсээр байгаад гадныхны өгөөш болох уу .

  • за за (November 02, 2016 2:16:25 pm )

    Энэ Нямдорж Эрдэнэт үйлдвэрт хятад шохой шахах гээд одоо бүр ганц шохой үйлдвэрлэдэг Монгол үйлдвэр рүүгээ дайрч зогсоох аргаа хэрэглэж байна даа. Хэдэн жилийн өмнө бас энэ Шоовдор захирал руу цемент идэж уулаа гэж дайрсаар АТГ тэй хуйвалдаж баривчилж үйлдвэрийг нь зогсоосон гэсэн тэгээд хувьчлана гэсээр хувьчилж улсын үйлдвэр байхгүй болсон ийм л эх орончид байна

  • Төмөрөө (November 10, 2016 10:53:55 am )

    Шоовдор худалч хулгайч хүн төрийн мөнгийг мөн ч их хуссан гар

antalya rent a car