antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 18, 2016 83 comments

Шоуны төгсгөл…

нийтлэсэн Admin

nymka_121-Улстөрчид шоудаж болох ч нэг сэдвээр олон удаа биш гэдгийг энэ удаа эрхэм дэд дарга нотоллоо.-

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээж түүнийг ордны “Сүхбаатар” танхимд орж ирэхээс өмнө чухам юуны талаар мэдээлэл хийх гэж байгаа нь сэтгүүлчдэд тун сонирхолтой сэдэв байлаа. Учир нь тэр байж байгаад нийгэмд гэнэтхэн тэсрэлттэй мэдээлэл хийдэг хүн. Тэр ч утгаараа мань дэд даргыг хүлээсэн биз. Гэтэл дахиад л…
Тэр дахиад л “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой мэдээлэл хийв. Гэхдээ түүний өгсөн мэдээллээс харахад УИХ-ын дэд даргын “Эрдэнэт”-тэй холбоотой шоуны төгсгөл иржээ гэж харахаар байлаа. Парламентын дэд дарга “Би Эрдэнэттэй холбоотой хоёр баримт мэдээлье. Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн наймдугаар сарын 25-нд шохой, ган төмөр нийлүүлэгчээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй 2017-2021 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулжээ.
Ингэхдээ Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт урьдчилгаа төлбөр болгож 15 тэрбум 258 сая төгрөгийг жил бүрийн эхний сард шилжүүлж байхаар гэрээ хийсэн байна. Мөн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт урьдчилгаа 40 хувь болох 87 тэрбум 119 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор шилжүүлэхээр заажээ.Энэ оны Эрдэнэт үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татвар дутаад байсны учир нь энэ. Нийтдээ 100 орчим тэрбум төгрөгийг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийгээгүй байхад шилжүүлсэн байна” гэхчилэн ярьсан.
Ингэхдээ дээрх гэрээнүүдийг шалгах ёстой гэдгийг ч мөн дуулгасан. Тодруулбал сэтгүүлчид түүнээс “Гэрээнүүд хуулийн хүрээнд хийгдсэн үү, бүлгийн гишүүдтэйгээ ярилцсан уу, баримтаа хаанаас авсан бэ” гэх зэргээр асуухад тэр тун энгийн бөгөөд нэгэнт шийдэгдчихсэн асуудлыг хөндсөн нь илэрхий байв. Тухайлбал дээрх асуултуудад “Гэрээ хийсэн үйл явцыг шалгана.Энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэхээр болсон.Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх хэвлэлийн хурлын мэдээллийг Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж авсан. Мөн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс надад мэдээлэл явуулж байна. Би аливаа зүйлийг баримттай ярьдаг хүн” гэж хариулсан.
Угаас Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт гарчихсан. Тэр байтугай дүгнэлтийг нь өнгөрсөн долоо хоногт буюу 11-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өмнөх Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтооомжийг зөрчсөн эсэх, тухайн үеийн Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарын тушаал, “Эрдэнэт” үйлдвэрийн шинээр томилогдсон ТУЗ-ийн шийдвэрүүд нь холбогдох хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандахыг холбогдох сайд нарт даалган, дүгнэлтээ УИХ-д танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгосон.
Ердөө л энэ. Товчхондоо бол Засгийн газар “Эрдэнэт”-тийг тойрсон асуудлыг шийдвэрлэхээр болж, эцэст нь УИХ-ын чуулганы танхимд танилцуулна гэчихсэн. Гэтэл УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж дахин энэ сэдвийг хөндөж байгаа нь түүнд өөрөөр боорлох сэдэв үгүй болчихсон мэт сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн нь ойлгомжтой.
Түүнийг олон жил парламентад суусан туршлагатай улстөрч гэхээс гадна улстөрчдийн аливаа асуудлыг ихэд сайн мэддэг “хар хайрцаг” гэх нь ч бий. Гэтэл өдгөө нэг асуудлыг хэд дахин ийн дэлгэсэн нэр зүүж олны анхаарлыг татаж байгаа нь цаанаа өөр учир, жанцантай юм биш байгаа гэх хардлагыг ч төрүүлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрлэснээр төрийн дөрөв дэх том хүний хийж буй мэдээлэл ноцтой байж мэднэ хэмээн “Эрдэнэт”-ийн талаарх анхны мэдэгдлийг олон хүн сонирхсон. Гэвч монголчууд өмчөө авсан гэдэг асуудал хөндөгдөж, ерөнхийдөө намжмал болсон.
Харин хоёр дахь нь буюу өчигдөр дахин сэтгүүлчдийг цуглуулсан нь Орон нутгийн сонгуультай холбоотой юм биш биз гэх агуулгыг дагуулсан. Энэ талаар сэтгүүлчид ч асуусан. Харин мань хүн “Аль нэг сонгуультай огт хамаагүй” гэж хатуухан мэдэгдэнэ билээ.
Сонгуультай холбоогүй л юм бол тэр УИХ-ын дэд дарга байж яагаад заавал Засгийн газрын ажил руу яаран, ханцуй шамлаад байна вэ. Угаас УИХ-ын чуулганыг 18-ныг дуустал түр завсарлуулчихсан байгааг мань дарга хамгийн сайн мэдэж байгаа. Маргааш монголчууд Орон нутгийн сонгуульд саналаа өгөөд, нөгөөдөр ажлаа үргэлжүүлнэ. Тэгэхэд УИХ-ын чуулган ч хуваарийн дагуу үргэлжлэх учиртай.
Ийм товчхон асуудлыг дэвэргэх гээд одоо түүнд хэрэггүй. Үнэхээр сонгуультай холбоогүй л юм бол тэр зүгээр л Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж болох байсан. Гэвч тэгсэнгүй, тэссэнгүй.
Түүнчлэн тэрбээр өчигдөр хийсэн хэвлэлийн хурлаараа “би үхэхээр чи үх” гээд эх сурвалжаа юу руу ч түлхэж мэднэ гэдгээ ч харууллаа. Тэрбээр “Б.Чойжилсүрэн надад материал бэлтгэж өгөөд байгаа юм байхгүй. Ямар ч үед материал аваад танилцах эрх нь надад бий. Засгийн газарт энэ баримтууд байхгүй. Наймдугаар сарын 25-нд байгуулсан гэрээнүүд ч Засгийн газарт байхгүй. Нотлох баримтын хэмжээний баримтууд надад бий. Эдгээр зарим баримтыг Эрдэнэтэд ажиллаж байгаа хүмүүс илгээж байна. Худал хуурмагт дургүй хүмүүс их бий. Тэд надад баримт өгч байгаа” гэсэн.
Айхтар агуулга… Тэр УИХ-ын дэд дарга учраас мэдээж төрийн байгууллагуудаас эрх мэдлийнхээ хүрээнд, ажлын шугамаар мэдээлэл авах эрх нь нээлттэй. Гэвч Засгийн газарт байхгүй баримтыг цуглуулж чадсан. Айхтар “чекист”. Бас өөрийгөө болон дотны хүнээ хамгаалахын тулд эх сурвалжаа мэдээллийн хэрэгслээр ч дэлгэж чадах, айхтар “амиатах” нөхөр юм гэдгээ ч бас харууллаа.
Улстөрчид шоудаж болох ч нэг сэдвээр олон удаа биш гэдгийг энэ удаа эрхэм дэд дарга нотоллоо. Үнэндээ УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийг “мэрсэн” шоуны төгсгөл ирэв бололтой.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

83 Comments

  • Салхич шувуу (October 18, 2016 9:31:10 am )

    Нямдорж даргын тэмцдэг зөв. Өөр хэн Монгоын эрх ашгийг хамгаалж дуугарч байна.

    • новш (October 18, 2016 12:01:08 pm )

      үнэн шүү

    • ... (October 18, 2016 1:32:16 pm )

      Энэ хүн одоо яах ёстойгоо нэг л ойлгохгүй л байгаад байх шиг санагдахгүй байна уу. Цаашдаад эх орон ч гэсэн нэр зүүчих санаатай…………….

  • Монгол хүн (October 18, 2016 9:53:55 am )

    ЗӨВ Ш ДЭЭ

  • Anonymous (October 18, 2016 9:57:41 am )

    Ард түмнийхээ төлөө Нямдоржоос өөр хэн дуугарч байгаа юм бэ. Баасанхүү “тэмээ гэхээр ямаа” гэдэг шиг юм яриад байна лээ. Бусад нь дуугар л даа. Бамаанямбуугий батэрдэнэ ээ

  • Anonymous (October 18, 2016 10:00:20 am )

    Цолмонгийн хэлдэгээр ” монголчууд аймхай, өөдгүй ард түмэн” болж байна уу. 75 гишүүд ээ, Та нар дугараач

  • ЗОЧИН (October 18, 2016 10:01:17 am )

    ТӨРИЙН ХУТГУУР ҮХ ҮХ

  • Anonymous (October 18, 2016 10:06:54 am )

    Нямдорж гишүүний тэмцлийг дэмжиж байна. Улс орныг самарах гэж байгаа хүмүүстэй тэмцэх л хэрэгтэй. Баяжиж ханадаггүй хүмүүс вэ? Хувьдаа идсээр байгаад улёын төсөвт цугларах мөнгөгүй болж энгийн ард бид амьдрах аргагүй л болж байна. Цалин, тэтгэвэр, халамж нэмэгдэхгүй, мөнгөгүй гээд бүх төрийн өмчит байгуулгууд өөдөө гарахгүй. Ингээд улс сүйрэх нь. Бусад нь чимээгүй байхыг бодоход хамтрагчид болж таарлаа. Одоо ард түмэн тэмцэх хэрэгтэй.

  • Anonymous (October 18, 2016 10:09:47 am )

    юу нь шоу байгаа юм бэ? Дээрхийг бичсэн хүн цүнх барьж гүйч байхаа

  • 51% (October 18, 2016 10:15:14 am )

    Улсын 51% ийн эзэмшлийг хэн төлөөлдөг юм бэ. тэр хүмүүс нь яагаад таг байгаад байнаа

  • гүндэн , (October 18, 2016 10:31:22 am )

    гуйж гуйж гуйлагачин царайлж . идэж олохын дон тусаж гарч ирсэн гишүүд нь юу ч хэлж чадахгүй шавхруу хаанаас олдох бол түүнийг яаж ахиухан долоох уу гээд л хараад өвдгөө маажаад сууж байгаа ,

  • зочин (October 18, 2016 10:52:44 am )

    монголоо элэгтэй бүхэн энэ бузар булай ажиллагаанд оролцсон гэмт этгээдүүдтэй тэмцэх хэрэгтэй байна ард түмний хөрөнгийг идэж уусан хэрэгтнүүдийг илрүүлж ууж идсэн албан тушаал эрх мэдлээ ашиглаж гадаадын дансанд байршуулсан нөхдүүдтэй хатуу тэмцэл хийж түмэн олны хөрөнгийг буцааж авая сайханбилэг баярцогт баяр сугар мэтийн нөхдүүдийг нарийвчилан шалга баттулга нарын төмөр замын хэрэг замхрах уу ийм илэрхий шахам хэргийг нууцлан дараад өнгөрөх санаа одоогийн төр засгийнханд байгаа бол эд нар хамтрагч байхаас зайлшгүй гэж сэхээлэг хүмүүсийн дунд яригддаг бодол санаа үнэн байх нээ монгол түмний маань эрх ашиг эх орныхоо эрх ашигаас урвасан өчүүхэн бодолтой этаээдүүдэд өршөөл байдаггүйг ихэс дээдсийн сургаалыг санацгаая ийм хүмүүст хэлмэгдлээ гэж дуугарах эрх үгүй харин авилгатай тэмцэх газрыг өргөжүүлэх үйл ажиллагааг идэвжүүлэх

  • Anonymous (October 18, 2016 10:54:49 am )

    Unen shuu shalgah heregtei sain shalgaarai amjilt amjilt

  • зочин (October 18, 2016 10:59:52 am )

    дЭМЖИЖ БАЙНА. ЗӨЗВ ЗӨВ.

  • зочин (October 18, 2016 11:01:27 am )

    ШОУ БИШ . БИТГИЙ ХҮНИЙГ АЛБААР ДООШ НЬ ХИЙ. УЧРЫГ НЬ ХҮМҮҮС АЛЬ ХЭДИЙН МЭДЭЭД ДЭМЖЭЭД БАЙНА.

  • zochin (October 18, 2016 11:12:53 am )

    Нямдорж улс орныхоо төлөө зүтгээрэй. таныг дэмжинэ ээ.

  • хөвсгөлийн иргэн (October 18, 2016 11:15:42 am )

    үхсэний чинь улс төрийн шоу сэтгүүлч гуай…ард түмэн нямдоржыг 2 гараа өргөөд дэмжинээ новш минь

    • Anonymous (October 18, 2016 11:30:51 am )

      зөв шүү

  • зочин (October 18, 2016 11:31:51 am )

    ШОУ юу үгүй юу гэдгийг Ард иргэд өөрсдийнхөөрөө дүгнэх болохоос нэг муу сэтгүүлч Ард иргэдийн өмнөөс бусдыг дүгнэж цэгнэх эрх байхгүй, Нямдоржийг ,Зон олноороо дэмжинэ, Дурак минь

  • Zochin (October 18, 2016 11:43:25 am )

    Yugaa bicheed bga site be naad hun chne unen zuviig yrij bhd tanai site bas ter novshnuudaas mungu avaad ingej bichj bga biz.

  • ИРГЭН (October 18, 2016 11:45:31 am )

    ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ИЛЧЛЭХЭЭР ШОУ БОЛОХ УУ? ӨГЛӨӨНИЙ СОНИНЫ ХҮМҮҮС ЭЭ? ТА НАР ХУЛГАЙ ДЭЭРМИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА ЧИНЬ ТА НАРЫГ МӨН ХУЛГАЙЧ ГЭДГИЙГ …

  • Зочин (October 18, 2016 12:14:49 pm )

    Нямдоржийн мэдэгдлийг дэмжиж байна.өөр хэн ийнхүү дуугарч байгаа юм.Бараг бүгд л миний идсэн уусан илэрчих вий гэж бодож суугаа юм бишүү

  • Зочин (October 18, 2016 12:22:28 pm )

    Энэ Даваадорж гэгч монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүн мөн үү.Зүгээр л албан тушаалаа ашиглаж жаахан хөлжих гэсэн Ардчилсан намын хулгайчуудын өрөөсөн дугуй юмуудаа

  • Dandi (October 18, 2016 12:31:48 pm )

    НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БАРИМТ ДЭЛГЭН ЯРЬЖ БАЙГАА ХҮНИЙГ БУРУУГААР ХАРЖ БАЙВАЛ ӨӨРӨӨ ЗАХИАЛАГЧ ТАЛЫН БӨГС ДОЛООГЧ ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ТЭР НЬ Ч ЭНЭ ЯДМАГ НИЙТЛЭЛЭЭС ХАРАГДАЖ БАЙНА.

  • Anonymous (October 18, 2016 1:02:14 pm )

    Тер засаг нь унэн ярисанаа ингэж дугнээд байвал хууль гэж байгаад яахав дээ тэртэй тэргуй дургуй нэгэндээ эсвэл ядарсан нэгэндээ уйлчилэх гээд байгаа юм чинь

  • Зочин (October 18, 2016 1:11:47 pm )

    Мэргэжлээ худалдсан чадваргүй бичээч чи хуцахаа боль.

  • ... (October 18, 2016 1:33:32 pm )

    Бүх зүйл мэдээж хуулийн хүрээнд болсон гэх хайриулт одоо Нямкад үлдэх шив дээ

  • Тоодой (October 18, 2016 2:11:35 pm )

    Бусад нь яагаад дугарахгүй байна. Цаана нь 64 нөхөр байгаашдээ

  • Иргэн (October 18, 2016 2:13:19 pm )

    Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.

  • Иргэн (October 18, 2016 2:13:38 pm )

    Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.

    • Lodoi (October 18, 2016 3:54:31 pm )

      Mash vnen um helej bn orsod 90d ond yavagdaj baisan protsess odo mongold uavagdaj bn gedgiig hun bolgon haraj bn

  • Иргэн (October 18, 2016 2:14:02 pm )

    Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!

  • Иргэн (October 18, 2016 2:14:24 pm )

    Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!

  • Иргэн (October 18, 2016 2:14:48 pm )

    Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 18, 2016 2:15:07 pm )

    Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.

  • Иргэн (October 18, 2016 2:15:30 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • Иргэн (October 18, 2016 2:15:50 pm )

    Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хатуу хариуцлага тооцох.

  • Иргэн (October 18, 2016 2:16:09 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

    • зочин (October 18, 2016 4:42:12 pm )

      энэ ерөнхийлөгч нэртэй хуйвалдааны гол удирдагчийг хугацаанаас нь өмнө огцруулах гээд үзэх хэрэгтэй тэгвэл үнэний талаар бага ч гэсэн ард түмэн олж мэдэх болно,

  • Иргэн (October 18, 2016 2:17:02 pm )

    Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол, юу ч хийгээгүй гэсэн үг. Байгаа бүхнээ түүнд зориулаагүй бол, бүхнийг түүнээс харамласан гэсэн үг. /Людвиг Берне/

  • Иргэн (October 18, 2016 2:17:40 pm )

    Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 18, 2016 2:18:03 pm )

    Өөдгүй новшнууд, дарлан мөлжигч, дарангуйлагч, дээрэмчин тонуулчдын засаглалд үнэн хэзээд аюултай. Үнэнийг яагаад хааж боогдуулаад байгаагийн учир ердөө л энэ юм шүү дээ. /Южин Дебс/

  • Иргэн (October 18, 2016 2:18:31 pm )

    Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бүхий л үндсэн хуулийн суурь болдог гэдэг нь нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт. Түүнийг үгүй хийчихвэл бүх байгууламж нурна. Үндсэн хуулийн доторхи хамгийн үнэ цэнэтэй зүйл бол суурь нь. Нэгэнт суурь эвдэгдсэн тохиолдолд бусдыг нь хамгаалах шаардлагагүй. /Фукс/

  • Иргэн (October 18, 2016 2:18:58 pm )

    Улс орныг хамгийн дорой бүдүүлэг байдлаас хөгжил цэцэглэлийн оргил руу хүргэхэд энх тайван, хөнгөн татвар, хууль зүйн зэгсэн сайн тогтоцоос өөр илүү хэрэгтэй зүйл нэг их байхгүй. (Английн Гластоугийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч Адам Смит)

  • Иргэн (October 18, 2016 2:19:32 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 18, 2016 2:19:48 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (October 18, 2016 2:20:04 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 18, 2016 2:20:22 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 18, 2016 2:20:44 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 18, 2016 2:21:02 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 18, 2016 2:21:19 pm )

    К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 18, 2016 2:21:38 pm )

    Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 18, 2016 2:21:56 pm )

    Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, аугаа эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 18, 2016 2:22:15 pm )

    Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас )

  • Иргэн (October 18, 2016 2:22:33 pm )

    Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)

  • Иргэн (October 18, 2016 2:22:52 pm )

    Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Иргэн (October 18, 2016 2:23:09 pm )

    Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. (АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер)

  • Иргэн (October 18, 2016 2:23:34 pm )

    Буурай хөгжилтэй орнууд “ядуурлын эргүүлэгт” орсон байх ба дотооддоо баялаг үйлдвэрлэж чадахгүй тул улсын хөрөнгө оруулалтын том том төслүүд хэрэгжүүлснээр л энэхүү эргүүлэгээс гарч чадна. (АНУ-ын Мэссэчүсэтийн Технологийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч В.В Ростов)

  • Иргэн (October 18, 2016 2:23:51 pm )

    Ихэнх баян орнуудын гадаадад олгох зээл нь хамгийн түрүүн өөрийн иргэдийг ажилтай байлгах, өөрсдийн барааг зарахад зарцуулагдах бөгөөд ядуурлыг бууруулах нь хоёрдугаар зэрэгт тавигддаг. Тусламжаар санхүүжүүлэх төслүүд нь хүнд сурталтны том армийг бий болгох бөгөөд энэ нь тун удалгүй авилгад автагдан, үр ашиггүй ажиллах болж, улмаар асар их алдагдалд оруулдаг. (Бангладешийн Читтагангийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Мухамед Юунус)

  • Иргэн (October 18, 2016 2:25:34 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 18, 2016 2:25:50 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

  • Иргэн (October 18, 2016 2:26:07 pm )

    Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

  • Иргэн (October 18, 2016 2:26:23 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Иргэн (October 18, 2016 2:26:39 pm )

    Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

  • Иргэн (October 18, 2016 2:27:04 pm )

    Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. /Жан Жак Руси/

  • zochin (October 18, 2016 3:29:08 pm )

    NYMDORJ , BATZANDAN hoer shig duugarsan ih hurliin gishuun odoohondoo alga .Bodvol busad n hamtragsad , demjigsed ,magadgui aimhai hulchgaruud n araar suuhiimdaa.yah gej yu hiih gej ih hurald suuj baigaagaa medehgui zarim n erthen sanalaaraa boliod ogoosei. MAGNAI , UYNGA , GANBAATAR nogoo ajilgui usan bassein darga baisan germand geluu surguuli togsson hen bilee …ed nar n deer ym bainashuu.

  • zochin (October 18, 2016 3:32:21 pm )

    Ард иргэд минь дугарах цаг болжээ.Элбогдоржийн бүлэглэлийг унагаах цаг болсоон.Энхбаярыг авилгалчаар нь дуудаад байсан хажууд нь юу ч биш байна шүү.

  • ard olon (October 18, 2016 4:06:32 pm )

    Tamini ee.. odoo urdahi akilaa hiigeechee..! Uvul bolchood b. Hiih zuil ihtei b. Dotoodiin kompani avsan bol boloo huuli tsagdaa ni ahalgaad gargaad ireg. Tegeed unen zuvuur ni ard tumend medeeleg. Uuruur er ni zuv huvilbar bsan umuu… ? Neg bol oros hydada zarah neg bol uursduu dotoodiin kompani avah 2 l bsn b. Yaj avsan ni daraa ni garaad irne. Anhaaraliig neg tiish ni sarniulaad ch bh shig.. baahan tolgoi molgoi bas bgaa sh dee.. zarim neg humuus negiige hovolj bgaad ner hindee usguud bh um. Hsn zuils ni buruu zuv bsn ch… ajil hoish tatagch…

  • nergui (October 18, 2016 5:39:25 pm )

    ih huraliig erdenetiin asuudliig namjaah gej l zawsarluulsan ym bishuu manangiinhan

  • Eegii (October 18, 2016 6:00:48 pm )

    Hytadiin tald avch ugch chadaagui bolhooroo booj uheh geed bn Nymdorj hudlaa eh oronch tsaria gargaad odoo chi boli Mongoliin baylag Mongoldoo irsen Mongoldoo uldsen uuriiguu eh oronch shudarga hun gej heluulj magtuulj tegj duuduulj baih geed arga ydjih ymdaa chi Nymdorjoo

  • Zochin (October 18, 2016 8:30:26 pm )

    Uuniig Elbegdotj bichuuljee. Nyamdorjiin zuv shuu.Hulgai hiigchdiig bugdiig ni ilruulj, eruugiin hariutslaga huleelgeh heregtei

  • Ta nariig dahij hezeech songohgui de nowshnuud tatvar nemeed baihda yahav de (October 18, 2016 8:47:08 pm )

    huuhdiin 20% uguhgui bolson tul songuilaa bid AN sanlaa ugun oron nutagt MAN yalgdaasai nowsh

  • Anonymous (October 18, 2016 9:17:06 pm )

    Хууль зөрчиж хулгайгаар авсан нь одоо бүр тодорхой боллоо, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох нь тодорхой. Нямдоржийг маш их дэмжиж байна. Ийм нийтлэл захиалгаар бичсэн нь тодорхой байна. ер нь нэр хаяггүй, буух эзэнгүй иймэрхүү зүйлийг нийтэлж байхыг хориглох хэрэгтэй.

  • Малчин (October 18, 2016 9:17:37 pm )

    Хууль зөрчиж хулгайгаар авсан нь одоо бүр тодорхой боллоо, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох нь тодорхой. Нямдоржийг маш их дэмжиж байна. Ийм нийтлэл захиалгаар бичсэн нь тодорхой байна. ер нь нэр хаяггүй, буух эзэнгүй иймэрхүү зүйлийг нийтэлж байхыг хориглох хэрэгтэй.

  • Anonymous (October 18, 2016 10:31:38 pm )

    nyamdorj gishuun bol khamgiin shudraga khun , ta tuushtai temtserei ard tumen tanii tald baigaa shuu

  • mgl tulgatan 99 (October 19, 2016 12:50:53 am )

    zaabal uls omchoo abna demjij bna oligaarhuoo hunud herees heterlee ard tumen mini owungerel petrobis ard tumen teneg uchraas yduu bdag gej ard irged mini bid bolood ireedui hoich maani yah bj bna odoo bid ynheer zorigtoi idebhtei temtseh zag irjee arai dendeneee

  • Магсаржав УВС аймаг Давст сум (October 19, 2016 9:16:44 am )

    Дараагийн “Ерөнхийлөгч ” Цэндийн Нямдорж яах аргаггүй мөн Увсаас аймгаас өөр ерөнхийлөгч гарч чадахгүй гэдгийг Элбэгдорж өөрөө нотлоод өглөө ийм хэлсэндээ хүрдэггүй ерөнхийлөгчөөр монголын ард түмэн яах юм Төрд олон жил нухлагдаж ирсэнээр НЯМДОРЖ гуайгаас өөр ямарч дурак гарч ирж хийж чадахгүй ,бусад нь бүгд газрын наймаачин ,оффошорчид тэр газрын наймаагаа хийгээд ,монгол газар шороогоо зараад л явцгааж бай ,өөр хийж чадах юм байхгүй

  • irgen (October 19, 2016 9:42:55 am )

    Ene huivaldaand oroltsoogui mongol hun bur Nymdorj guiag demjih baih aa

  • Итгэчихээр улс төрч алгадөө (October 19, 2016 11:34:57 am )

    Бүгд Хулхин дээр Цэцэг ургуулагчид, Бүгд урт гартай, Хэзээ төгсгөлийнн ангийг үзэхийг Ард түмэн Таашгүйэээээээээ

  • werty (October 19, 2016 12:17:12 pm )

    Ih hurald enees oor uneniig dugrah Hun baihgui, busdan bugd dargiinhaa baritsaand

  • zochin (October 19, 2016 2:33:50 pm )

    Тамын тогооны үлгэр Өөрөө гарч чадахгүй учраас хамгийн ёроолд нь хар энергитэй Нямдорж хэнийг яаж татаж унагаахаа бодож хэвтэнэ

  • Ta nariig dahij hezeech songohgui de nowshnuud tatvar nemeed baihda yahav de (October 19, 2016 4:19:29 pm )

    huuhdiin 20 000 uguhgui bolson ta nariig songohgui bolloooo

  • zochin (October 19, 2016 8:38:41 pm )

    ta nar baasan deer suusan yalaa shig duureeneer bitgii hashgiraad baitsgaa ehleed yamniihaa uchriig oltsgoo hen changa olon udaa hashgirsan ni eh oronch boldoggui yam naad hunii chini heleed baigaa geree chini buh l biznesd hiigddeg ajil hervee ta nar ene uildvert une tulburgui zugeer ugnu gej bodoj baigaa bol hoid solongosdoo ter komminizmdaa ochij amidartsgaa mongol uls ali hediin kommunizmaas garchihsan tegeed bitgii hudlaa muurulduud bai ingesneer ta nart unegui arhi uguhgui

antalya rent a car