antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 Comments are off

Сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна

нийтлэсэн Admin

1476667364580427e4cce0fОрон нутаг буюу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль энэ сарын 19 буюу Лхагва гаригт болно.

Сонгуулийн тухай хуулинд заасны дагуу сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цагт дуусна. Ингэснээр нэр дэвшигчид сурталчилгаа хийхгүй, сэтгүүл сонин тараахгүй, мөн зурагт самбаруудаа буулгах ёстой юм.

Сонгуулийн тухай хуульд: 68 дугаар зүйл. Сонгуулийн сурталчилгаа 68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана. 68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.

Тиймээс энэ хуулийн дагуу аравдугаар сарын 1-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр дуусна.

Сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 19-нд бүх нийтийн амралтын өдөр бөгөөд томоохон зах худалдааны төвүүд ажиллахгүй. Мөн хоёр өдөр согтууруулах ундааны зүйлс худалдаалахыг хориглохоор заажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car