antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 10 comments

Хөгжлийн банкийг тойрсон баривчилгаа юу болов

нийтлэсэн Admin

147666885958042dbb8169cХөгжлийн банкийг тойрсон асуудлууд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.

Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан “Фортуна” Н.Батбаярыг өнгөрсөн сарын 15-ны өдөр саатуулсан байдаг. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Н.Батбаяр нь цагдан саатуулагдсан даруйдаа зүрхний ачаалал даахгүй гэх шалтгаар батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа. Харин Н.Мөнхбатыг саатуулсан хэвээрээ байгаа бол Б.Шинэбаатарыг мөн гадуур шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлээд байна.

Мөн тухайн үед бондын үр ашиггүй зарцуулах шийдвэрүүдийг гаргаж ирсэн тухайн үед ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг шалгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа.

Үүнээс гадна бондын мөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэнэ гэж авчхаад эргэн төлөлтөө хийхгүй байгаа ААН болон хувь хүмүүсийг ч бас шалгах хэрэгтэй юм.

Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан “Фортуна” Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм. Гэвч хамгийн сүүлд түүний биеийн байдлыг нь харгалзан үзээд гадуур шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Тэрбээр, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг ч эхнээсээ элдвийн хардлага дагуулсан бондын мөнгүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бондын мөнгөний зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн учраас ийнхүү АТГ-аас шалгаж байгаа аж.

Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нар “Фортуна” Н.Батбаяр адил үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд Н.Мөнхбатыг саатуулж, Б.Шинэбаатарыг гадуур шалгаж байгаа юм.

Ингээд төсвийн мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүд эхнээсээ хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны бүхий л луйвар булхай олны өмнө ил болж эхэллээ.

Харин дараагийнх нь хэн байх вэ …

Т.Гэрэл

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Xvnmon (October 17, 2016 11:01:39 am )

    Мал минь найруулга энэ тэр гэж юм ер нь мэдэх үү чи

  • иргэн (October 17, 2016 11:19:38 am )

    Их хэмжээний хөлс авч банкны хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж байсан Аудитын байгууллагуудад хариуцлага тооцох хэрэгтэй

  • Anonymous (October 17, 2016 11:39:44 am )

    давхардал ихтэй, уншуургүй, энэ хүн тэгээд сэтгүүлч мөн юм болов уу? энэ сайтууд ийм зүйлсээ анхаарч, бидний хайран цагийг барах хэрэг байнуу доо

  • Anonymous (October 17, 2016 12:18:03 pm )

    Barag yuch oilgosOngyi,ii erhyy bichdeg hymyysiig setguulchid gedeg yum baihdaa,

  • зүгээр л (October 17, 2016 1:00:11 pm )

    Энэ хүмүүс ямар хүний мууд дуртай бочихсон юм бэ ажил хйих гэж явсан нөхдүүдээ шоронжуулах юм яриад байх юм тэр авсан хүмүүсийг нь хамгийн түрүүнд шалгадаггүй юм уу тэгвэл үнэнд ойртоно

  • Do (October 17, 2016 1:17:46 pm )

    Yuu ch hiihgui chimeegui huivaldaj iddeguud ni zugeer ungurdug ih buteen aiguulalt ajil hiisen ni shorond yavdag hils heregt ordog jishig henii ued tsetseglev

  • БИ (October 17, 2016 1:39:46 pm )

    АН АРАЙ ИХ ИДЧИХЖЭЭ ОДОО ШОРОНД Л ТУРААМААР БАЙНА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАР ХАМГИЙН ИХ ДАРАМТАНД БАЙСАН ШҮҮ

  • Ganbaatar (October 17, 2016 10:58:02 pm )

    SHINEBAATARIIN hamaatan GOCHOOSUREN zaanii duu CH.GANBAATARIIG shalgah heregtei. ENE nuhur neg terbum tugruguur bair avsan. Mun TURIIN BANKNII MUNGIIG naas tsaash gulguulj belneer zuudug mun MAKAOD kazino togloj 3 say dollar aldsan.. TURIIN bankaar damjuulj mungu ugaadag baisan. Ene henii mungu baisan yum bol.

  • Shudraga (October 18, 2016 7:33:57 am )

    AN namun Arvan tavan tolgoitoi mangasuudyg bugdiig ni barivchil z enhbold batuul geed l deelee numurstguunu biz

  • Zochin (October 18, 2016 10:51:27 am )

    AN arai denduu uvaigui,ichih bulchirhaigui ard tumen,uls ornoo denduu deerelhsen,uter turgen tolboroo tol.Toldoggui negiig ni shorond hiij,zarimig ni zugeer l buudchihval taarna.`Uls ornoo,ard tumnee ingej basamjilj bolohgui.Battulga,Saihanbileg,Altanhuyg,Fortuna Batbayr, Garamgaibaatar nertei garamgai hulgaich,ene Monhbat, geed l bugdiig ni shorond hiivel taarna.Ednii hajuud Enhbayr bol ariuhan ongon.

antalya rent a car