antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 17, 2016 9 comments

Тавантолгойд гологдсон “Энержи ресурс”, “Сүмитомо” хоёр эргэн ирэв

нийтлэсэн Admin

2077

Удаан жил ярьж байгаа ч, эргэлтэд орж өгдөггүй төслүүдээ эхлүүлэх нь хүндрэлийг давах гарц гэсэн үгсийг эрх баригчид хэлсэн. Тэдгээрийн эхэнд мэдээж Тавантолгой бичигдэнэ. Сая Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад албан ёсны айлчлал хийх  үеэр Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Тэгснээр Тавантолгойн нүүрс зөвхөн урд хөрш рүү хүрэхгүй, Японы зах зээл рүү нэвтрэх нь гэгдэж буй. Гэхдээ хэрэг дээрээ бол гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргах тухай сэдэв мөнхийн болтлоо яригдаж ирсэн гэдгийг тодотгоё.

За тэгээд хамтран ажиллахаар болоод буй “Энержи ресурс”, “Сүмитомо” нь өмнөх засгийн үед зарласан Тавантолгойн тендерт ялагчаар шалгарч байсныг эрхэм та санаж байгаа байх. “Энержи ресурс”-ийн тухайд өрөө төлж чадахгүй хүндхэн байдалд орлоо гэгдэж байсан ч, нөгөө талтайгаа тохироо хийж асуудлаа шийдсэн гэгдэж байгаа. Ер нь бол Энержи ресурсын тухайд аль ч засгийн үед тал алддаггүй нэг тийм онцлогтой. Тэр жишиг энэ цаг үед ч давтагдах нь тодорхой байна.

Япончуудын хувьд ч өмнө нь Тавантолгой дээр орж ирж л байсан. Гэвч буцаагаад л явуулж байсан даа. Эрхэм та санаж байвал,  зургаан  жилийн өмнө Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжид “Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг уг үндэс болгож байв. Харин яг тэр он цагт ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид тендерийн Хураангуй жагсаалтад үлдсэн. Тэгэхдээ тэд “ах”-ын санааг ямагт гаргаж ирсэн нь Солонгосын компанитай хамтрал болж, тэднээр мөнгө босгуулан Тавантолгой зэрэг ордуудын үүц баялгийг үнэ цэнэд хүргэх төмөр замын сүлжээний тэн хагаст эзэн суух гэсэн ашиг сонирхлоо тээж ирсэн юм. Тэгвэл Оросуудыг тийм бодолтой байхад Өмнөд хөршийн өнөөх “Шинхуа” Америкийн “Пибоди”-той нийлэх асуудал яригдаж байсан ч, Японы “Мицуи”-г аюулгүй гэж үзсэн үү, яасан. Ямартай ч эвссэн.

 Тэгсэн нэг жилийн дараа, Монгол наадам болохоос өмнөхөн Тавантолгойн 40 хувийг Хятад, 24 хувийг Америк, 18 хувийг Орос, 18 хувийг Монголд тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ гэх мэдээлэл гадны дотны хэвлэлүүдээр гараад эхэлсэн. Яг тэр үед Солонгос, Японууд “бидний голлоо” хэмээн гомдоллож байсныг санаж байна, би. Тэгсэн өнгөрсөн засгийн үед  “Сумитомо” Японыг төлөөлж, Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээ үр дүнд хүрсэн гэгдэж байсан ч, бас л түүнийг явуулсан юм.

Тэгэхээр Тавантолгойд гологдсон хоёр компани энэ засгийн үед эргэн ирж байх шиг байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • эрка (October 17, 2016 10:07:36 am )

    Баялаг бүтээдэг,ярьдаг биш хийдэг
    хүмүүсээ монголчууд дэмжих цаг болсон
    бишүү.

    • Дорж (October 18, 2016 4:08:30 pm )

      МСS шиг даацтай зөв юм хиймээр байна. Хийхээр нь худлаа хардаад үнэн ядаргаатай юмаа монголчууд. Би ойлгохдоо наад компани чинь татварын нилээд хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна лээ шүү дээ. Мөнгө аваад идээд алга болчихдог компани биш байна гэж ойлгосон.

  • монгол (October 17, 2016 10:36:27 am )

    маш сайн байна уул уурхай урагшаа

    • batsuh (October 17, 2016 10:56:44 am )

      uneheer sain baina yamar ch gesen taban tolgoi yragshilhan

  • Anonymous (October 17, 2016 12:52:48 pm )

    5 tolgoi hedhen luivarchni huviin umch bollo doo

  • Гана (October 17, 2016 1:09:55 pm )

    За ашгүй дээ. Гэхдээ өмнөд хөршийн газар нутаг дээгүүр тээвэрлэж Япон хүргэхийн тулд Хятадын “Шинхуа”-тай найзлахаас өөр аргагүй байх да

  • Anonymous (October 18, 2016 12:26:11 pm )

    demii dee ormii tulamuud mongoliin baylagaar oroo tolno.Odjargal gej shunal ni nugel bolson shaar ,hund ovchin tussan baij jund ni ingej shunaltana ve

  • зочин (October 19, 2016 9:29:44 am )

    Эв эеэ хичээж, хамтран ажиллах л чухал байна. Яахав дээ Монголын нэг томоохон компани Таван толгойг хөдөлгөөд өгвөл бидэнд л хэрэгтэй. Хардах бол байх л асуудал. Гэхдээ улс орноо сүйртэл хувийн жижиг эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг Женко мэтийн хүмүүсийг бол том бүтээн байгуулалтын замаас холддуулах хэрэгтэй. Магадгүй МSC-д шигдсэн төрийн томоохон олигархи хувалзнуудыг ч ил тод болгож, цэвэрлэх хэрэгтэй болно. Үүнийг чадаж байвал төр шиг төр гэж ард түимэндээ үнэлэгдэх болно.

  • Anonymous (October 20, 2016 5:16:41 pm )

    MCS bol mundag shuu dee. Jenko l samraad baisan bolohoos.

antalya rent a car