antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 15, 2016 8 comments

Хойд Солонгосын удирдагч үерт нэрвэгдсэн нутагт очихоос айж байгаа гэнэ

нийтлэсэн Admin

931e08_kim_jon_un_3_1__x974Хойд Солонгосын зүүн хойд мужид тохиолдсон үерийн улмаас зэвсгийн агуулах урсаж, их хэмжээний зэр зэвсэг алдагдсан тул Ким Жон Ун одоо болтол энэ бүс нутагт биеэр очихгүй байгаа тухай эх сурвалжууд Баасан гарагт мэдээллээ.

Шалтгаан нь гамшигт нэрвэгдэж, бухимдсан иргэд түүний амь насанд халдах магадлал өндөр байгаа гэнэ. Есдүгээр сарын эхээр ЛайонРок хар салхины нөлөөгөөр үүссэн үерт 500 гаруй хүн амиа алдаж, 140,000 орчим хүн орон гэргүй болоод байгаа юм.

Өнгөрсөн сарын 9-нд тав дахь удаагийн цөмийн туршилтаа хийхдээ багагүй хөрөнгө зарцуулсан Хойд Солонгосын дэглэмд гамшигт нэрвэгдсэн иргэддээ анхаарал тавих боломж хомс байгаа.

Одоогоор цэргийнхэн үерт алдагдсан зэвсгийг олж цуглуулахад бүх хүчээ шавхаж байгаа гэнэ. Зэр зэвсгийн ихэнх нь хүмүүсийн гарт орсон уу, эсвэл усан дор байгаа юу гэдгийг эрх баригчид мэдэхгүй байгаа ажээ.

Иргэд хүмүүсээс илүү алдагдсан зэвсэгт төр засаг нь илүү анхаарал тавьж байгаад ихээхэн бухимдалтай байгаа тул их удирдагч Ким Жон Ун тэнд айлчлах нь маш аюултайд тооцогдож байна.

Тиймээс Хойд Хамгён мужийн гамшгийн бүсэд очихоосоо өмнө алдагдсан зэр зэвсгийг цуглуулж дуусах нь чухал байгаа ажээ.

Зэвсэг цуглуулах ажилд цэргүүдээс гадна, энгийн иргэд, оюутнуудыг дайчлаад байгаа гэнэ.

Ким Жон Ун засгийн эрхэнд гарснаас хойш буюу 2011 оноос хойш жил бүр дунджаар 30 орчим хүнийг олны өмнө цаазлаад байна.

Тэдний ихэнх нь өчүүхэн шалтгаанаар цаазын ял авсан байдаг. Тухайлбал батлан хамгаалахын сайд Хён Ён Чолыг хурал дээр Ким Жон Уны өмнө үүрэглэсэн шалтгаанаар агаарын довтолгооноос хамгаалах их буугаар амийг нь хөнөөж байжээ.

Эх сурвалж: Korea Times


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 15, 2016 9:45:16 pm )

    Эрхийн т1 тарган гахай

  • oyun (October 16, 2016 2:47:51 pm )

    Ard ergdne niilj alaach nad gahaigaan

  • oyun (October 16, 2016 2:48:42 pm )

    Yj amisglaj yj amidrdag ym boloo aimaar

  • БАТ-ӨЛЗИЙ (October 16, 2016 4:40:50 pm )

    манай төр засгийнхан ч гэсэн ангийн буунаас аймаар айдаг шүү дээ.сумыг нь зардаггүй харин хураадаг.

  • zz (October 16, 2016 8:45:18 pm )

    uuriig ni alval taarna

  • zochin (October 16, 2016 10:22:46 pm )

    manaid ardchilal garaagui bol

  • иргэн. (October 17, 2016 11:42:12 am )

    сөрөг суртал нэвтрүүлэг байна.

  • Anonymous (October 17, 2016 3:01:03 pm )

    Гамшгийн дурак үхвэл таарна өөрийнхөө нөгөө олон нохойд тасчуулаад

antalya rent a car