antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2016 14 comments

Ц.Даваасүрэн:ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа

нийтлэсэн Admin
527-1476329888e7f0f06c6ee9b1ceoriginalУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа
-Монгол Улс “Стэнд бай” хөтөлберт хамрагдах хэрэгтэй эсэхэд та ямар байр суурьтай байгаа вэ. Зарим гишүүний зүгээс бол цаад талаас ямар санал тавихыг харж байж шийдэх хэрэгтэй гэж байна л даа?
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг өмнө нь би төдийлөн сайшаадаггүй байсан. Харин одоо бол сайшаадаггүй юмаа гэхэд дэмжихээс өөр аргагүй нөхцөл байдалд орчихоод байна л даа, улс орон. Хүлээн зөвшөөрөөд байгаагийн цаад шалтгаан нь бидний авч байгаа зээл тусламж нэг эх үүсвэрээс байж магадгүй болчихоод байна.Өөрөөр хэлбэл, нэг улсаас хэтэрхий их хэмжээний зээл авчихдаг. Гэтэл үүнийгээ эргүүлээд цаг хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл рүү орохвий гэдэг болгоомжлол байна.
Ингэж эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг үр дагавар үүсч магадгүй учраас ОУВС буюу хандивлагч орнууд гэж өмнө нь ярьдаг байсан эх үүсвэрээс зээл авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Олон талт эх үүсвэрээс зээл авах арга зам руу явах зайлшгүй шаардлага бий болчихоод байна л даа. Тийм учраас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Нэг эх үүсвэр гэснээс урд хөршөөс манай улсыг ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүй байхыг зөвлөөд байгаа. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээл өгөх санал тавьсан гэх юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Магадгүй.Урд хөрш бол валютын нөөц хамгийн өндөртэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс шүү дээ. Тиймээс тэнд бол мөнгө байгаа нь ойлгомжтой. Харин бидний авах гээд байгаа мөнгө бол дусал төдий гэхэд болно. Тэгэхээр бидний хүссэн хэмжээний мөнгийг урд хөршүүд өгч чадна.
 Харин бидэнд ахадчихсан том малгай байгаа учраас нэг эх үүсвэрээс тийм их хэмжээний зээл авч болохгүй байхгүй юу. Хэрвээ тэгвэл бид эдийн засгийн хувьд хараат болох, газар нутгаа барьцаанд алдах гэх мэт асуудал сөхөгдөж болзошгүй. Ирээдүйд ийм хохиролтой байж магадгүй учраас олон талт зээлийн эх үүсвэрийг хайж эрэлхийлэх, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй болчихоод байна.
-2017 оны төсвийн хүрээнд цөөнгүй төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлахаар байгаа. Үүнд Төрийн банк багтсан. Төр дэргэдээ банктай байх ёстой эсэхэд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Манайх шиг жижиг улс оронд төр, хувийн хосолмол хэлбэр хэрэгтэй гэж боддог. Манайх бол том, хэрэглээний зах зээл биш учраас бизнес хөгжихөд маш хэцүү. Тийм ч учраас өнөөдөр УИХ-руугаа, төр рүүгээ бүгдээрээ ирээд шигдчихсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, төрөө мөнгөний машин болгочихсон байна. Энэ талаас нь харвал бид зөвхөн хувийн хэвшлээр явахад хүндрэлтэй гэдэг нь харагдаж байгаа юм.
Ийм учраас жижиг улс орнууд төр, хувийн хосолсон хэлбэрээр явж байна. Ингэхдээ хамгийн үнэ цэнэтэй, төсвийн гол орлогыг бүрдүүлдэг аж ахуйн нэгж, эх үүсвэрүүдээ төрийнхөө мэдэлд байлгадаг. Урд хөршийнхөөр бол гуравхан сая хүнийг тэжээнэ гэдэг чинь тосгон тэжээж байгаатай л адилхан юм шүү дээ. Тэгвэл улсын нэг том үйлдвэрийн газар дээрээ л бид корпорацийн удирдлага буюу төрийн менежмэнтээ сайжруулаад явчихвал болох байхгүй юу.
Ингэхдээ менежмэнтийн багт нь хангалттай цалин өгөөд чадвартай хүмүүсийг нь авчраад ажиллуулж чадвал төрийн компани байж болно. Жижиг улс орнууд яг ийм байгаа. Сайн, хөгжилтэй, харьцангуй зөв замаар явж байгаа жижиг орнууд гол эх үүсвэрүүдээ төрийнхөө мэдэлд байлгадаг.
-УИХ-аар 2017 оны төсвийн эхний хэлэлцүүлгийн хийчихээд байгаа. Гэтэл дундуур нь завсарлуулаад иргэдийн саналыг асууна гэж байгаа нь шалтаг төдий тайлбар гэж шүүмжлээд байна. Ер нь иргэдийн саналыг сонсдог жишиг өмнө нь ч байсан биз дээ?
-Яахав төсөв хэлэлцэх хугацаа богино үлдсэн л дээ. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд цагалбараараа төсвөө эцэслэж батлах учиртай. Тиймээс хугацааны хувьд шахуу л болно гэсэн үг.
-Бид ирэх оноос гаднаас авсан зээл, бондын төлбөрөө төлж эхлэх учиртай. Гэтэл өрийг өрөөр дарахаас аргагуй нөхцөл үүсчихсэн гээд байгаа?
-Ирэх оны эхнээс бид өр, төлбөр төлж эхэлнэ. Тухайлбал, өмнө нь зээлсэн байсан Хөгжлийн банкны 500 сая ам.доллар болон “Чингис” бондын төлбөрүүд бий шүү дээ. Тэгэхээр энэ мөнгөнүүдийг төлөхийн тулд бид гаднаас зээл авахаас өөр аргагүй л болчихоод байна. Төсвийн орлого буурчихсан атлаа алдагдал нь хэдэн их наядаар яригдаж байгаа энэ үед мэдээж дотоод нөөц бололцоогоороо энэ их хэмжээний өрийг төлөх боломжгүй. Тиймээс зээл авч байж өрөө төлөхөөс  өөр аргагүй шүү дээ.
-Гурван жил дараалаад төсвийн алдагдал их наяд давсан байдалтай явж ирлээ. Ийм их хэмжээний алдагдалтайгаар төсвөө баталж болохгүй гэх юм. Тэгэхээр өөр ямар гарц байгаа юм бэ?
-Би ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Яагаад гэвэл ний нуугүй хэлэхэд бид өөрсдөө цөөнх байхдаа “өр, зээлгүй амьдруулах ёстой” л гээд байсан шүү дээ. Тэгэхээр ард иргэдээ ингэж амьдруулах, улс орноо өр зээлгүй байлгах боломж, нөөцөө одоо л ашигламаар байна.
Түүнээс биш төсвийн алдагдал гэдэг том цоорхой руугаа баахан зээл чихээд байж болохгүй. Ийм байдлаар яваад байвал цаашдаа маш хүнд нөхцөл рүү орохыг үгүйсгэхгүй. Тийм ч учраас төсвийн алдагдлыг бага байлгах, гадаад зээлийг өөрсдийн боломж буюу өрийн үзүүлэлтүүдийнхээ төвшинд хязгаарлах хэмжээнд барих ёстой гэж бодож байгаа. Өрийн үзүүлэлтүүдийг харьцуулж үзэх хэрэгтэй. Хэрвээ экспорт юмуу төсвийн орлогыг ДНБ-тэй харыдуулсан харьцаа зэрэг муудсан байвал бид цаашдаа хэрхэвч зээл авах асуудлыг ярьж болохгүй. Тэгэхээр төсвийн хэлэлцүүлгийн үед  дээр дурдсан үзүүлэлтүүдийг харьцуулж харна гэж бодож байна. Үүний дараагаар зээлийн хэмжээнд тодорхой байр сууриа идэрхийлнэ гэж бодож байна.
-Засгийн газрын тэргүүний Японд хийж буй айлчлалын гол зорилго нь зээл авах тухай асуудап гэх юм. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
 -Зөвхөн зээл биш болов уу. Бид Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийчихсэн байгаа шүү дээ. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлэх бололцоог харах хэрэгтэй. Ер нь хамгийн их хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийн эх үүсвэр Японд л бий шүүдээ. Тэгэхээр энэ чиглэлд хандах нь зөв. Нөгөө талаар нэгэнт өнөөдөр бий болчихсон буюу оны төгсгөлөөс  эхлээд төлөх зээлийг бид  дотоод нөөцөөрөө төлөх боломжгүй болсон энэ үед хамгийн хямд  эх үүсвэрээр солих асуудлыг ярихаас өөр арга замгүй шүү дээ.
-Засгийн газрын 100 хоног болох гэж байна. Энэ  хугацаанд шинээр бүрдсэн Засгийн газрыг хэр ажилласан гэж та дүгнэх вэ?
-Яг үүнийг л хийчихлээ дээ гээд цаасан дээр тавиад харуулчих зүйл бол үнэндээ харагдахгүй л байна шүү дээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (October 14, 2016 2:58:20 pm )

    Хятадаас л зээл авч болохгүй шүү

  • Иргэн (October 14, 2016 11:15:15 pm )

    Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)

  • Иргэн (October 14, 2016 11:15:52 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 14, 2016 11:16:28 pm )

    Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)

  • Иргэн (October 14, 2016 11:16:48 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Иргэн (October 14, 2016 11:17:07 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Алдарт эдийн засагч Карл Маркс)

  • Иргэн (October 14, 2016 11:17:27 pm )

    Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 14, 2016 11:17:49 pm )

    Бизнес эрхлэгч цөөн хэдэн шударга хүмүүс ч гэсэн мэхлэхээс өөр аргагүй байдалд ордог. Тэд айж эмээсэндээ биш, дампуурах аюул тулаад ирэхээрээ өөрсдөө хахууль өгдөг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)

  • Иргэн (October 14, 2016 11:18:14 pm )

    Капиталист эдийн засагт бүрэн ажил эрхлэлтийг хангах автомат механизм байхгүй. (АНУ-ын Мэссэчусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Иргэн (October 14, 2016 11:19:01 pm )

    К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)

  • Иргэн (October 14, 2016 11:19:35 pm )

    Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

  • Иргэн (October 14, 2016 11:20:03 pm )

    Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.

  • Иргэн (October 14, 2016 11:20:24 pm )

    Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.

  • Иргэн (October 14, 2016 11:21:00 pm )

    Цэцэн мэргэн товч сургаалууд эртнийх тусмаа ашиг тустай. Хэрэв зээ эдгээр үгс хүмүүст худал санагдсан бол, ийм урт удаан хугацааны турш зуунаас зуунд дамжин яригдсаар ирэхгүй л байх сан. /Квинтиллиан/

antalya rent a car