Хөлбөмбөгийн ДАШТ-ий Өмнөд Америкийн бүсийн урьдчилсан хэсгийн тоглолтууд явагдлаа. Лео Мессигээ гэмтэлд алдсан Аргентины шигшээ баг талбайдаа Парагвайд 0:1 харьцаагаар хожигджээ. Аргентины шигшээ баг одoогийн байдлаар бүсдээ тавдугаар байрт бичигдэж байна. Тэдний дараагийн учраа Уругвай бөгөөд дараа жилийн гуравдугаар сард тоглох хуваарьтай байна.
Машерано “Бид маш хүнд байдалд байна. Бид гэрэл олж харахгүй байна. Урьдчилсан шатанд бид оноо алдсаар байна. Тэр бидэнд хэрэгтэй байна.”
Анхел Ди Мариа “Түүнийг энд байхгүй үед бүр хэцүү болох юм. Бүр маш хэцүү. Чи түүнд бөмбөг өгвөл тэр тоглолтыг шийддэг.”
Мартин Демичилес “Бид Мессигүйгээр юу ч биш юм байна.”
Холбоотой мэдээ
-
zochin (October 24, 2016 12:18:40 pm )
tiin shte hu
1 Comment