Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлэгт нүдний эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж байна. Уг үзлэг энэ өдөр буюу 13-наас эхлэж байгаа бөгөөд Улсын нэгдсэн төв эмнэлэг, Улсын хоёрдугаар эмнэлэг, Улсын гуравдугаар эмнэлэг, Болор Мэлмий болон бусад хувийн эмнэлгийн нүдний эмч нар ажиллана.
Тус үйл ажиллагаа нь жил бүрийн 10 дугаар сарын хоёр дахь пүрэв гарагт болдог. Хараагүй болохоос урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл олгох, уг асуудалд анхаарал хандуулах өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа юм.
Үнэгүй хийх үзлэгийн хуваарийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэгт “Инфинити” эмнэлэгт, БЗД-т “Солонго” эмнэлэгт, СБД-т Улсын нэгдүгээр төв эмнэлэгт, ЧД-т “Болор мэлмий” эмнэлэгт, БГД-т “Орбита” эмнэлэгт, ХУД-т “Сайт” эмнэлэгт тус тус хийхээр болжээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 13, 2016 1:46:54 pm )
Хэднийг хүртэл үргэлжлэх юм бэ
-
зочин (October 13, 2016 4:33:49 pm )
hudalch
-
Anonymous (October 13, 2016 5:12:50 pm )
Hedniig hvrtel vzleg hiih we?
3 Comments