antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 31, 2012 9 comments

Ядарсан ардын “Супермен”

нийтлэсэн Admin

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гэх хөдөлмөрчдийн эрхийг хамгаалдаг нэгэн байгууллага бий. Энэ газрыг Фэнгшүй нэрээр алдаршсан С.Ганбаатар толгойлох болсноор бас нэгэн “өнгө” нэмсэн. Өмнө нь идэвхигүй гэгддэг байсан үйлдвэрчний эвлэлийн ажлыг идэвхжүүлсэн гэж хэлж болно. Харин сүүлийн хэдхэн сарын дотор МҮЭХ гэдэг байгууллага ёстой л хүчээ авах нь тэр. Гэнэтхэн л С.Ганбаатар гэх хүн гарч ирснээр ёстой л нөгөө “Сэрэлт” кино шиг сэрэв үү гэлтэй. Сургууль, эмнэлэг, уул уурхай, тэр ч бүү хэл хүнсний зах гээд л үйлдвэрчний эвлэл  байгуулахгүй газар ч гэж алга. Ажилгүйчүүдийн үйлдвэрчний эвлэлтэй болох нь холгүй байх юм.

С.Ганбаатар хаана очно, хаана ажилчид халагдана тэр болгонд л үйлд­вэрчний эвлэл байгуулаад л жагсана, тэм­цэнэ,  ажил хаяна. Цалин хөлс, ажлаас халагдсан гээд гишүүдийнхээ  эрх ашгийн төлөө тэмцэх ёстой нь зөв ч гэлээ сүүлийн хэдэн сарын хугацаанд болсон жагсаал, цуглаан, эсэргүүцэлийг хараад байхад хэрээс хэтэрээд байх шиг.

МҮЭХ-оос төрийн албан хаагчын цалин нэмэгдүүлэхээр хэд хэдэн удаа жагсч үүний үр дүнд нь цалин нэмэхээр болсон. Гэтэл гар бариад бугуй барина гэгчээр цалин нэмэх сургаар хугацааг урагшлуулахыг хүсч багш нарыг ажил хаяж, шанд нь С.Ганбаатарын холбооныхноос бусад “ард иргэд” долоо хоногийнхоо ажлыг цалгардуулав. Хүүхдээ хүргэх газаргүй эцэг эх ажлаасаа чөлөө авна, зарим нь ажил руугаа дагуулна гээд баахан асуудал үүсгээд авсан. Мэдээж цалин нэмэхийг шаардах нь зөв. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах нь бүр ч зөв. Харин сав л хийвэл жагсч, ажил хая гэх нь Үйлдвэрчний эвлэлийн цорын ганц зорилго болоод үйл ажиллагааных нь хэлбэр байх ёстой гэж үү.

Нөгөө талаасаа энэ нь дан ганц нийгмийн идэвхтэй “зүтгэлтэн” С.Ганбаатарын имиж болоод хүсэл зорилго ч юм шиг харагдах болов. Зарим улстөрч “С.Ганбаатар сэргэлэн залуу юм аа. Сонгуулийн сурталчилгаагаа үнэгүй хийлгээд авчихлаа” гэж атаархаж байх шиг.

“Би үйлдвэрчний эвлэлдээ байсаар, ард түмнийхээ төлөө зүтгэсээр байх болно. УИХ –д орохгүй” гэж нэгэн үе ярьж  байсан нь хуучраагүй байхад С.Ганбаатар арай өөр зүйл ярих болсон ч энэхүү хардлагыг дэврээх нь зүй. Саяхан  “Бид жагсаад, ажил хаяад нэмэр алга. Төр засгийн эрх мэдэлтнүүд биднийг, ард түмнийг бодохоо байсан байна. Бүр сонсох ч үгүй байна. Хэдхэн хүн баяжаад байна. Хэрэв би дотор нь орж ажиллавал их юм ярьж, их зүйл хиймээр байна” гээд хэлээд авна лээ. Андуухан сонсоогүй бол нэр дэвшихгүй гэж амлаж байснаа өөрчлөөд “Би ч гэсэн хамт идэлцмээр байна” гээд байгаа ч юм шиг. Эсвэл гаднаас нь тэмцээд тэмцээд барахгүй учраас дунд нь орж ёстой л нэг ард түмнээ аврах супермен болох гэсэн чинхүү эр зориг юм болов уу.

Өнөөхөндөө ард түмний өмнөөс дуугарах хүн цөөхөн байгаа нь үнэн, удахгүй эхлэх сонгуулийн шоуг эс тооцвол. Үүнээс ядаж цаг хугацааны хувьд ч урьтаад дуугарч байна гэдэг бахармаар ч юм шиг. Одоохондоо бол ядарч туйлдсан ард түмний дунд С.Ганбаатар бол жинхэнэ “супермен” болон хувирсан. Харин хэдэн сарын дараа буюу УИХ-ын сонгуулын дараа манай “супермен” хэлсэн ёсоороо  жинхэнэ тэмцэгч нь болж чадах болов уу. Харж л байхаас…

А.Шархүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • Anonymous (January 31, 2012 9:39:46 am )

    Ih hural ruu oroh l heregtei dotor n orj baij l uborka hiine shyy dee monogld ganbaatar shig heden hyn baival 2 say 700 myngan hyniig ood n tatana daa.

  • Anonymous (January 31, 2012 9:53:15 am )

    ene a.snarhuu cni gants bidnii umnuus bosoj bgaa huniig yu yu geed bgaa ym be cni ene hun snig huitend hurcn haluund halj cnadah uu bidnii hoicn ireeduin tuluu zutgej bna cni naadah setguuliinhee ajiliig sain hiihee l bod za????????

  • Anonymous (January 31, 2012 10:39:52 am )

    ene setguulvh odoo boliochee zuw yum helj hiij bgaa huniig. yamar negen namiin hun bol teriigee bichij bgad heleech

  • Anonymous (January 31, 2012 6:29:37 pm )

    YUM HIIJ BGA HUNEE TEGEED L BAALAAD BAIH YUMAA, HIIH CH HEZUU HIIHGUI BAIH CH HEZUU HAASHAA YANZIIN UCHIRTAI YUM BE

  • Anonymous (January 31, 2012 9:28:31 pm )

    ganbaataraas oor hen dugaraad baigaa bugdl hen negnii sugnii us bolj buh yumaa hudaldaj amdiraad baigaa bizdee muusain uls torchid eh ornoo geh setgelgui adgiin shaarnuud oor hench bish

  • Anonymous (February 01, 2012 5:38:37 pm )

    Ganbaatar gyaig unekeer demjdeg odoo ard tumniikee toloo ene khun l temtsej bn shuu dee ner devshij dotor ni oroosoo l gej bodoj bna gekdee bas Altai gishuun shig dotor ni orood uuschikval bas ketsuu ik itgej bsan ch yu ch kiigeegui

  • Anonymous (February 01, 2012 5:39:29 pm )

    Ene kuniig muulakh zurkhtei kun bol Mongoloo kudaldaj bgaa luivarchdiig neg

  • Anonymous (February 01, 2012 5:41:42 pm )

    setguulchee chi ooroo mal shig um bickikee bolioch ee teneg um uu?Ta tegvel ooroo garaad superman bolok uguigee karuulaach yaj chaddag yaj ingej bichdeg bn aa

  • Anonymous (February 01, 2012 8:01:41 pm )

    medleg bolovsroltoi setguulch hun ym bol arai oor ontsgoos ni bichildee.ta bid ireeduig medehgui sh de.ulsiin ih hurald orj idne geh meter huniig doromjilj bolhgui bz de.ta tiim ih ireeduig hardag ym bol harin ongorson tsag hugatsand ymar alban tushaaltan yu idseniig ni todor bicheedheech.uuchlarai ta bicij cadah medleg bolovsroltoi bga c hen neg alban tushaltnas aigad bichij cadahgui.jirin neg gadad surdag oyutni unelemj tanig ingej dugnej bn.

antalya rent a car