antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2016 2 comments

АН-ын П.Мөнхжаргал Сүхбаатарчуудыг 800 саяын өрөнд “Унагасан уу”

нийтлэсэн Admin

147624233257fdab9c34267Хүйтний эрч наашилж байгаа энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийнхны хувьд өвлийг хүний эрхэнд,  хүйт даасан байдалтай өнгөрүүлэх болсон тухай мэдээ чих дэлслээ.

Мэдээг сийрүүлбээс Сүхбаатар аймгийн “Дөрвөлж” ОНӨҮГазарын  Дулааны станцыг аймгийн ИТХ-ын дарга асан П.Мөнхжаргал дур мэдэн хууль бус албан тоот үйлдэж , Төрийн   банкинд 800 сая төгрөгийн барьцаанд тавьж, зээл авсан нь тогтоогджээ.

Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Дулааны цахилгаан станцын конторын барилга, нэг цэгийн үйлчилгээний барилга, станцын байгууламж, машин техник, тоног төхөөрөмжүүд, нарны цахилгаан үүсгүүрүүд, дулаан дамжуулах бүх төвүүд, нүүрс дамжуулах, хуваарилах, шилжүүлэх конвер, тэр ч бүү хэл газар доогуур явж байгаа шугам сүлжээнүүд гээд бүх зүйл нь банкны барьцаанд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

П.Мөнхжаргал нь Дарьганга сумын ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд дээрх хууль бус үйлдлээ илтэд нуун дарагдуулж, тайлбар өгөхөөс татгалзаж байна. Уг нь Орон нутгийн өмчит үйлвэрийн байгууллагын томоохон шийдвэрүүдийг Аймгийн ИТХ хэлэлцэж батладаг байтал П.Мөнхжаргал нь тус станцыг дур мэдэн барьцаанд тавьж зээл авах зөвшөөрөл олгосон байх юм.

Энэ талаар эргэн сурвалжлах болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Bat (October 12, 2016 3:13:34 pm )

    БАНК ГЭЖ ЮУ Ч ХАМААГУЙ ТАВЬСАН БОЛГЛОН ЗЭЭЛ ОГООД БАЙДАГ БОЛОО ЮУ

  • Anonymous (October 12, 2016 4:21:37 pm )

    Төрийн банкууд хяналт байхгүй зээл олгодог. Яагаад гэвэл төрийн мөнгө ард түмний өмч нэртэй эзэнгүй хэний ч биш хөрөнгө

antalya rent a car