antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 5 comments

Баянзүрх дүүргийн МАН ахмадуудын санаачлагыг дэмжин ажиллана

нийтлэсэн Admin

147607437357fb1b85ef46f

Нийслэлийн Баянзүрх дүүргийн МАН –ын хорооноос дүүргийн ИТХ-ын  сонгуульд “Аз жаргалтай Баянзүрх” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцож байна. Энэхүү мөрийн хөтөлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, дэд бүтцийг шинэ шатанд хөгжүүлэх, эрүүл аюулгүй орчинг бий болгох, амьдралын ая тухтай орчинг бий болгох гэсэн үндсэн таван чиглэлтэй.

Баянгол дүүрэгт Улаанбаатар хотын томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд байдаг ба 20-45 насны ажилгүй байгаа залуучуудыг жижиг дунд бизнес эрхлэх чиглэлээр дэмжих боломжтой гэж нэр дэвшигчид ярьж байна.

Гарааны бизнесийн дэмжлэг, дүүргийн бренд бүтээгдэхүүн, дүүрэгт ээлтэй худалдан авалт, цагийн ажлын орлогын эх үүсвэрийг шийдэх, хүртээмжтэй нийтийн тээврийн асуудал, нийгмийн идэвхитэй ахмадуудын санаачлагыг дэмжин ажиллах зэрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Аз жаргалтай  Баянзүрх дүүргийн төлөө  МАН-ын хороо нэг баг болон хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна.

T.Улаан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (October 10, 2016 3:08:30 pm )

    Энэ өвгөд хөгшид тэтгэвэр авахгүй МАНы луйврын мөнгөөр амьдрах юм болов уу

  • иргэн (October 10, 2016 5:11:51 pm )

    МАН-д энэ мөнхэрдэнээс өөр олигтой юм бхгүй юм бх да хөөрхий тэгээд бас энэ нам худлаа настай хүмүүсийг хуураад бусадыг нь тоодгүй юм бналээ гишүүдээ дандаа алагчилж үздэг одоо үүнээс хойш дахиж гаргахгүй юм шүү

  • sharav (October 10, 2016 6:35:57 pm )

    sanal avaad uneheer demjeed hamtraad ajilbal sain bna daa

  • ЗОЧИНЗОЧИН (October 10, 2016 10:08:25 pm )

    Шинэ сайдуудыг болиулж тэр мөнгөөрөө амьдарцгаая.

  • Anonymous (October 11, 2016 11:07:44 am )

    erdenetiin zolbin 2 nuhur devshsen yavj bhiin arai arai neg n sain yarij chadahgui shahuu yum bdiin haha

antalya rent a car