antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2016 Comments are off

Хоршоолсон банк ба санхүүгийн сектор

нийтлэсэн Admin
527-1476066928527-1470792066bankuud
Монголчууд банкууддаа сэтгэл дундуур байна. Зээлийн өндөр хүү, валютын ханшийн зохиомол савлагаа, элдэв шимтгэл нэртэй шулаанууд, хүний эрх зөрчсөн дээрэнгүй үйлдлүүд зэрэг банкуудад дургүйцэх олон шалтгаан бий.
Зах зээлд шилжээд 26 жил боллоо. Байдал ер дээрдсэнгүй. Жилийн 20-30 хувийн хүү гэдэг бол шууд хэлэхэд мөлжлөг юм. Бизнесүүд ийм өндөр хүүтэй зээл аваад өсч, томроно гэдэг үнэхээр хүнд даваа. Харин ч манай бизнесийнхэн энэ хүнд давааг тэсэн гарч, Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрсээр байна. Банкны системийн бугшмал байдлаас үүдэх хор уршиг нь зөвхөн тэдэнд хүүлүүлсэн мөнгөөр хэмжигдэхгүй.
Харин алдагдсан боломжийн өртөгөөр хэмжигдэнэ. Хямд зээлээр тэжээгдэн өсч томрох байсан бизнесүүд, тэдгээрээс бий болох баялаг, ажлын байрууд гэх мэт хамгийн том хохирол нь үндэстэний алдагдсан боломж юм.
Банкны бугшмал салбарт шинэчлэлийн салхи оруулахгүйгээр бид өндөр өсөлт, тогтвортой хөгжлийн талаар мөрөөдөлтгүй. Тиймээс шинэчлэл зайлшгүй. Шинэчлэл нь банкны мөнгө хүүлэх системийг халж, банкуудыг бага хүүтэй зээлээр эдийн засгаа тэтгэдэг тогтолцоо руу шилжүүлэхэд чиглэгдэх ёстой. Энэ нийтлэлдээ банкны шинэчлэлийг илүү өргөн хүрээтэй харахад тустай байж чадах нэгэн загварыг танилцуулахыг зорилоо.
Энэ бол хоршоолсон банкны загвар юм. Энэ нийтлэлээр хоршоолсон банкны бүтэц, мөн чанарыг шинжлэхээс илүүтэй, дэлхийн улс орнуудад энэ загвар хэрхэн хөгжиж байгааг харуулахыг чухалчиллаа. Юун түрүүн бидэнд итгэл үнэмшил хэрэгтэй. Хий хоосон, үл бүтэх зүйл ярилцаагүй гэдгээ мэдэх нь маш чухал. Хэрэглэгчдийн хоршооллын загвар нь санхүүгийн секторт орон сууцны нийгэмлэг, хадгаламж зээлийн хоршоо, хоршоолсон банк гэсэн гурван хэлбэрээр хөгжиж байна.
Орон сууцны нийгэмлэг
Орон сууцны нийгэмлэг бол хэрэглэгчдийн хоршооллын нэг төрөл юм. Энэ загвар Их Британи, Ирланд, Австрали, Шинэ зеланд зэрэг Хамтын нөхөрлөлийн (Common-wealth) цөөн хэдэн орнуудад хөгжиж байна. Мөнгөн хуримтлалыг дэмжих, баталгаагүй бизнесийн зээл өгөхөес илүүтэй гишүүддээ моргэйжийн зээл олгох зорилготой.
Мөнгө зээлдэгч, зээлүүлэгч нь хоюул нийгэмлэгийн гишүүн байдаг ба “нэг гишүүн – нэг санал” гэсэн хоршооллын гол зарчмаар захирлууд, төлөөлөгчдийг томилж, бодлого шийдвэрээ гаргадаг. Орон сууцны нийгэмлэгүүд нь данс нээх, гүйлгээ хийх, зээлийн карт гаргах, хувийн зээл олгох зэрэг банкны олон төрлийн үйчилгээ давхар үзүүлдэг. Мөн моргэйжийн зээлийг санхүүжүүлэхийн тулд гадны эх үүсвэрээс санхүүжилт авах, бонд гаргах, мөнгөний зах зээлд оролцох эрхтэй байдаг.
Хадгаламж зээлийн хоршоо
Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) бол хэрэглэгчдийн хоршооллын нэг төрөл юм. Иргэдийн мөнгөн хуримтлалыг дэмжиж, хадгаламж үүсгэж, гишүүддээ боломжийн хүүтэй мөнгө зээлэх, санхүүгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой санхүүгийн байгууллага. ХЗХ нь зөвхөн гишүүддээ үйлчилдэг, өөрсдийнхөө санхүүгийн хэрэгцээг хангахыг зорьдог. Иймээс ихэнхи орнуудад ХЗХ-н үйл ажиллагааг ашгийн бус үйл ажиллагаа гэж үзэж татвараас чөлөөлдөг.
Дэлхийн Хадгаламж Зээлийн Хоршоодын Зөвлөлөөс гаргасан 2014 оны тоо баримтад дурдсанаар өнөөдөр дэлхийн зургаан тивийн 105 оронд 57 мянган ХЗХ байгаа ба 217 сая хүн хадгаламж зээлийн хоршооны гишүүн байна. Тэдгээрийн нийт хөрөнгө 1.8 их наяд доллар байна. Энэ ерөнхий мэдээллийг бүс нутгуудаар задалж харвал ХЗХ-ын хөгжлийн ялгаа, санхүүгийн салбарт эзлэх байр суурь ямар байгааг олж харах болно.
Хоршоолсон банк
Хэрэглэгчдийн хоршоолол санхүүгийн салбарт хөгжлийнхөө дараагын шатанд гарсан нь хоршоолсон банкны загвар байлаа. Ийм загварт шилжсэнээр хоршоолсон банк ХЗХ-ны орж чаддаггүй мөнгөний зах зээл, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн бусад зах зээлд нэвтэрч,үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулах боломж бүрдсэн. 2014 оны байдлаар Европын хоршоолсон банкуудын холбооны гишүүн банкуудын нийт хөренге 4 их наяд доллар байна.
Энэ нь европын нийт хадгаламжийн 17 хувь юм. Дэлхийд хоршоолсон банкны хөгжпөөр Франц, Недерланд, Финлянд, Австри, Итали, Кипр, Герман, Швейцари, Япон гэсэн 10 орон тэргүүлж байна. Дээрхи орнуудаас гадна Канад, Люксембүрг, Марокко, Кенид хоршоолсон банкууд чухал байр суурь эзэлдэг. Канадын франц хэл, соёлын өлгий Квебек мужид “Desjardins Group” хоршоолсон групп мужийнхаа нийт хадгаламжийн 43 хувийг төвлөрүүлж, нийт зээлийн 30 хувийг хангадаг. Тус санхүүгийн группийг 4.5 сая үйлчлүүлэгчид нь эзэмшдэг.
“Banque du Магос” хоршоолсон банк бол Мароккогын хоёрдох том банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 28 хувийг төвлөрүүлдэг. “The cooperative banks of Kenya” хоршоолсон банк бол Кенийн тав дахь том банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 30 хувийг төвлөрүүлдэг. Тус банк нээлттэй хувьцаат компани бөгөөд хувьцааны 64.56 хувийг “Co-opholdings cooperative society limited” байгууллага эзэмшдэг.
Энэ байгууллага 3,835 хоршоолсон нийгэмлэгээс бүрддэг ба 13 сая Кеничүүд эдгээр нийгэмлэгүүдээр дамжуулж тус банкны хамгийн том хувьцааг эзэмшдэг. Хуучин социалист орнуудаэс Польш, Унгар, Болгар улсуудад чамгүй амжилттай хөгжиж байна.
Польшт 577 жижиг хоршоолсон банк “Хоршоолсон Банкуудын Үндэсний Холбоо” (KZBS) хэмээх шүхэр байгууллагад нэгдэн банкны үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ холбоо нь 2,5 сая гишүүнтэй, улсынхаа хадгаламжийн 10 орчим хувийг төвлөрүүлдэг.
Унгарт “Хадгаламжийн Хоршоодын Үндэсний Холбоо” гэх байгууллага 840 мянган гишүүнтэй ба улсынхаа хадгаламжийн 9 хувийг төвлөрүүлдэг. “Central Cooperative Bank” хоршоолсон банк бол Болгарын найм дахь банк бөгөөд улсынхаа нийт хадгаламжийн 6 орчим хувийг төвлөрүүлдэг. Польш, Унгарын хоршоолсон банкууд Италийн загвартай төстэй байгаа бол Болгарын хоршоолсон банк Нидерланд, Данийн корпорацийн загвар! агуулсан байдаг.
Дүгнэлт
Дээр дурдсан тоо баримтуудаас дүгнэвэл  ХЗХ нь банкуудтай эн зэрэгцэж, ерсөлдөх чадваргүй нь харагдаж байна. Тиймээс ХЗХ бол бидний үлгэр авах хөгжлийн загвар байж чадахгүй. Харин хоршоолсон банкны загварыг судалж, хөгжүүлбэл бидэнд илүү үр дүнтэй, ирээдүйтэй харагдаж байна. Банкны салбар бугшмал байгаа цаад шалтгааныг би банкны өмчлөлтэй холбон үздэг. Манайд арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр банкууд бүгд цөөн хэдэн гэр бүлийн мэдэлд байдаг. Монголд нийтийн өмчлөлтэй нэг ч банк байхгүй.
Банкууд тооны хувьд олон ч зах зээлд жинтэй нөлөө үзүүлж чадах гурав, дөрвөн банк л бий. Том тоглогчид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй үгсэн хуйвалдаж ашиг сонирхолоо хадгалж үлдэхийг илүүд үзнэ. Энэ нь тэдэнд хамаагүй ашигтай.
Банкуудыг бодитой өрсөлдөөнд оруулах нь манай үндэсний эрх ашиг юм. Банкны шинэчлэл үүнд чиглэх ёстой. Үгсэн хуйвалддаггүй нийтийн ашиг сонирхолд үйлчилдэг том банктай болбол банкуудыг бодит өрсөлдөөнд хүссэн, хүсээгүй оруулах орох болно. Бидэнд ийм банктай болох хоёр арга зам байна.Нэгдүгээр арга зам нь хэдэн арваас хэдэн зуун мянган иргэдийн хувь нийлүүлсэн хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж банкны хувьцааны дийлэнхи хувийг худалдаж авах, эсвэл шинээр банк байгуулах. Ч.Ганхуягийн санаачилсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” төсөл бол хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж нийтээрээ хэрхэн өмчилж болохыг харуулсан маш сайн жишээ болсон.
Энэ сэдвээр тусад нь нэг нийтлэл бичиж илүү тодорхой таницуулах болно. Хоёр дахь арга зам нь хоршоолсон банк байгуулах. Энэ бол төрийн биш, бас хувийн биш нийтийн өмчлөлийн гуравдагч загвар юм. Недерланд, Данийн хоршоолсон банкууд шиг корпорацийн бүтэц бүхий хоршоолсон банктай болбол Монгол Улсаараа гурван саяулаа хожих болно.
Эдийн засагч Г.Энхнаст

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car