Төв банк цаашид валютын ханшийг барих гээд байн байн интервенци хийгээд байх боломжгүй болсон гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч хэлсэн. Ханшийн өндөр түвшин хадгалагдсан хэвээрээ байгаа. Тэгвэл гишүүн асан С.Дэмбэрэл ханшийн хөдөлгөөнтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ “Валютын ханшийг хэн үсэргээд байгааг Төв банкны Ерөнхийлөгч нь өөрөө хэлчихсэн шүү дээ. Хэн хийж байгааг нь мэдэж байгаа гэж хэлсэн. Мэдэж байгаа юм бол Бодлогын хүүгээ нэмж яадаг юм, үсэргээд байгаа хүнд нь л болиорой гээд хэлчихнэ биз. Хоорондоо зөрчилтэй тийм мэдэгдлүүд гаргасан. Хамгийн сүүлд Төв банкны оруулж ирсэн энэ ягаан номон дээр дамын хүчин зүйлийн тухай бичсэн байна. Би өмнө нь хэлж байсан юм, энэ талаар. Валютын ханшийн зах зээлд оролцогчдын тоог нэмээч гэсэн миний саналуудыг тусгасан байна. Мөнгөний бодлого дээр байнга ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл Төв банк энэ жил ингэж ажиллах юм байна. Институцээ сайжруулах юм байна, валютын ханшны зах зээлд оролцогчдын тоог нэмэх юм байна, дамчдыг хязгаарлах юм байна. Анх удаа энэ номонд бичсэн байна. Алдаагаа олж харсан юм байна. Дамын хүчин зүйлүүдийн нөлөөллийг валютын ханшийн зах зээлээс арилгана, ингэхийн тулд ханшийнхаа зах зээлийн оролцогчдыг нэмнэ гэсэн ийм утгатай өгүүлбэр орж ирснийг сайн зүйл гэж бодож байна. Валютын ханшийг хөдөлгөдөг нөхдүүд чинь нөгөө дамчид юм байна. Гэхдээ дамчид гэхээр найман шаргынхан биш. Том утгаараа банкууд шүү дээ. Хэдэн банкууд нь хүссэн үедээ валютын ханшийг хөөрөгдөж байна. Тэрийг Төв банкны Ерөнхийлөгч мэдэж байгаа гэж хэлсэн мөртлөө мөнгөний бодлогын хүүг нэмэх ямар шаардлага байсан юм бэ.” хэмээн хэлж ярьж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Баабар (October 10, 2016 10:56:48 am )
Гадаадын 2 банк ороод ирэхэдл доллар нам бууна
-
zochin (October 10, 2016 1:26:54 pm )
Ene turd garsan erh medeltengvvd l Toglolt hulgai luivar hiideg ard tvmend erh medel tamga temdeg baihgui luivarchid l bidnii amidraliig hulgai hiij bna temtsii ard olon min ene undur zeeliin Hvv mash hvnd bolj bnaa
2 Comments