antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 7, 2016 1 comment

Монгол улсын хөгжлийн замнал (полемик)

нийтлэсэн Admin
527-1475770435da479b1927206_gs
БИД ХААШАА ЯВЖ БАЙНА? гэж асуудаг байсан цаг саяхаан, явах замаа сонгох бэнчинтэй, их сэхүүн байжээ. Идэж уух, ѳмсѳж зүүхээр хахаж, эдийн засгийн хѳгжлийн хурдаар дэлхийд магнайлж, юм үзээгүй хэдэн монгол олдсон дээр нь гэсэн аятай баялаг руугаа уралдан, уралцан, уулгалан дайрцгааж, мѳлхѳж явснаа умартан, мѳнхийн тансаг амьдралд орчихсон юм шиг бийлэгжүү цамаан загнасаар, хѳлѳѳрѳѳ толгой хийж явсаар, ѳнѳѳ бид улс орноороо гуйрамч болохын ирмэгт тулж ирлээ. Бидний ѳмнѳ, ОДОО ЯАНА АА? гэсэн асуулт л зогсож байна.
Бар болно гэх нь хаашаа юм, гэхдээ монгол улс хѳгжиж, улс шиг улс болж чадна гэсэн итгэл, урам зориг, түмэн олны дунд байсан уу, гэвэл байсаан, хаа нэгтээ хонгилын үзүүрт ёлтойж байсан гэрлийг хүртэл итгэлийн мэлмийгээр уншцгаадаг л байсан. Тэр ИТГЭЛ яасан бэ ингэхэд? гээ,  замхарсаан л гэж хариулъя. Гаднын гэх хѳрѳнгѳ оруулагчид,  Монгол улсыг, газар доороо дэлхийг тэжээх их баялагтай, 2 талаараа их гүрнүүдээр хүрээлүүлсэн болохоор эрсдэл багатай, бизнесийн хувьд Зүүн хойт Азийн гигант тѳв болох нѳхцѳл бололцоотой нутаг хэмээн сэтгэж, итгэж, манай руу багагүй хѳрѳнгийн урсгал үүсгэсэн үе байсаан. Гадныхны тэр их ИТГЭЛ хаачив? Монголын нам тархитай тѳр тэрийг ашиглаж чадаагүй зүгээр л хугалчихсаан. Урам нь хугарсан тэд, “HOTEL MONGOL” гэж хэлчихээд ум хумгүй зугтаасан. Дэлхийн акулууд хоорондоо мэдээлэл солилцож байдгийг одоо хир нь ухаараагүй тэнэг толгойнууд үзэгдэж л байх юм. ДХАХБ (OESD)-ийн 35 гишүүн гэхэд л дотоод сүлжээтэй, тэнд ямар мэдээлэл гүйж байдгийг манай 2 хѳрш болоод Энэтхэг зэрэг гүрнүүд ч мэдэж чадахгүй байгаа. Нэгий нь гомдооход л бусад нь үргэсэн шаазгай шиг дэрхийн нисээд алга болчихдогийг юм үзээгүй монголчууд улаан нүдээрээ харцгааж алмайран хоцорцгоосон. Энд, шулуухан хэлэхэд худлаа эх орончдын гүйцэтгэсэн үүрэг дэндүү их гэдгийг л мэдэцгээв, биесээ хараасаар үлдэв.
Монголчууд тѳрдѳѳ итгэн, тѳрѳѳ шүтээн болгон дээдэлсээр ирсэн түүх нь хэтрүүлэггүй хэлэхэд үндэсний менталитет мѳн. Ард түмэн, тоталит системийн дарангуйллаас ангижран эрх чѳлѳѳ гэгчийг олж авуут АРДЧИЛАЛ хэмээх зам руу хандахдаа тѳрдѳѳ итгэсээр л байсан. Ардчиллын үзэл санааг, хувийн юм шиг ѳмчилсѳн хэд нь, ний нуугүй хэлэхэд ардчиллыхаа А үсэгт ч тайлагдаагүй мѳрт,  тѳрийн машиныг барьж давхин тѳрийн хулгай ( клептократ буюу тѳрийн хулгайчид)-ын зам руу хальт үсэргэн оруулав. Монгол түмний тэр ИТГЭЛ яаваа? Алдарсаан гэж ѳчье! Ардчиллын тугийг ѳргѳн, тэмдгий нь духан дээрээ наан худлаа ярьж байгаад тѳрд шургалсан хэдэн  олигархи хулгайчуудыг тѳрѳѳс зайлуулъя гэсэн сонгогчид, ѳѳр сонголтгүй дээ ч юмуу, аль эсвэл арай дээр гэж бодсон ч юмуу, хуучин бууны хугархайнуудаа  дээш нь гаргаатахсан, талаар болох нь эхний 100 хоногоос л мэдрэгдэж эхлэв. Шинэ засагт итгэсэн тэр ИТГЭЛ юу болов? Алга болох тийшээ болж байх шиг байна.
Улс орон санхүүгийн гүн хямралд орж, цалингаа ч тавьж чадахгүй байдалд хүрч, эдийн засгийн хямрал руу унахад ердѳѳ 0,4 хувийн зай л үлджээ. Баялгаа хэдэн олигархи нь оффшоорт зѳѳгѳѳд гаргачихсны гай энэ. Мэргэжлийн гэх Засаг нь хасах, танах арга сэдэн, ард түмний эцсийн нүхэндээ хийчихсэн тэлээг чангалах гэж оролдоод бүтэлгүйтэж, Байнгийн хороо ч хүрэлгүй бүдрэн унав. Бачимдахдаа дээрээс нь мундагдуулах арга руу маневрлаж, ОУВС-ийн “Стэнд бай” гэх харамчийн хѳтѳлбѳрт орохоор санал ѳвѳрлѳн мордоцгоов. Засаг ѳѳр гарц хайсангүй, учир нь аль хэдийн сонголтоо хийчихсэн байсан нь улам бүр тодорхой болсоор байна. Тэр сонголт нь ХЯТАД, Стэнд бай бол зүгээр л инээмсэглэсэн, эсвэл ярвайсан баг.
Монголын тѳр байгалийн зүгээр урагшаа хандлаа.
Шуудхан хэлэхэд, Монголд ѳнѳѳдѳр тѳрийн бие даасан сонгодог тогтолцоо алга, тѳр засаг бүхэлдээ, тоотой хэдэн олигархийн гарт оржээ. Монголд олигархи тѳр бодит утгаараа бүрэлдэн тогтов. Олигархиуд, нам нэртэй мѳрийтэй тоглоомоор буруу зѳвгүй хѳзѳрдѳж байна. Түмний сонсголон дээр ТОГЛООМЫН ДҮРЭМ хэмээн илэн далангүй хэлж, ард түмнээ басамжилж байна. Түмний нүдэн дээр АН МАН болон хэлбэрээр хуваагдаж, ана мана ач тач хэрэлдэн, арагшихнаа хѳшигний ард оруут амраглан тэврэлдэж, ашиг сонирхлоо хуваалцаж байна. ( Х.Баттулгын хэлсэн үгнээс ишлэв). Намын тэмдэг духан дээрээ наачихсан хэдхэн олигархи, парламент нэртэй НТХ-ы УТТ-ы гишүүн хэдхэн хүн дураараа дургиж, дуртай шийдвэрээ гаргаж байна. Улс орон бүхэлдээ УЛС ТѲРИЙН АЛЬГОРИТМ гэх тогтолцоонд, нэг нам, түүний даргын дэглэлд эргэлт буцалтгүй орлоо. Дундаж давхарга зонхилсон улс оронд олигархи тѳр тогтнох ямар ч боломжгүй учраас ард түмнээ ѳлмѳн зэлмэн байдалд барьж байна, энэ бол шүүмжлэл биш, бодит байдлыг үндэслэн,  клептократ ( тѳрѳѳс тѳрсѳн хулгайн бүлэглэл) тѳртэй зарим улс орнуудын зовлонтой амьдралын түүхийг судалснаа харгалзан хийсэн дүгнэлт. Үнэндээ бол миний урьд нь хийчихсэн байсан дүгнэлт л биеллээ олоод байх шиг санагдаж байна. Хѳгжлийн замналын тодорхой концепцигүй таваргаж явсны гай, хамгийн муу үр хѳврѳл болон ингэж oрж ирдэг ажээ. http://sonin.mn/blog/tserenkhuu/57344  Монголын тѳр, УТ-ийн тогтолцоны коньюнктур байдал гэвэл товчдоо нэг иймэрхүү л байна.
Шинээр сонгогдсон парламент, үндсэндээ бол МАН-ын ТХ, дэлхий хуваагдалтай, том гүрнүүдийн хооронд зѳрчилтэй байгаа ѳнѳѳгийн нѳхцѳлд Америк маягийн ардчиллаас бүрэн ухарч хѳршүүдээ дагах, тэр дундаа урд хѳршдѳѳ илүү итгэл ѳх зам руу оров бололтой байна.  Саяхан манайд, БНХАУ-ын КН-ын ТХ-ы УТТ-ы БХ-ы гишүүн, ТХ-ы нарийн бичгийн дарга гэх нэг нѳхѳр, ѳндѳр дээд тѳвшний айлчлал хийж байгаа шүү гэдгээ хэлээд, М.Энхболдтой албан ёсны хэлэлцээр хийгээд буцлаа. Хэлэлцээрийн гол утга нь Монгол улсын эдийн засгийн хүндрэлтэй байгаа нѳхцѳлд монголд үзүүлэх зээл тусламжийн тухай харилцан тохиролцсон явдал юм. Намууд хоорондоо тохиролцдог, ЭЗ-ын хэлэлцээрт намын дарга нар гарын үсэг зурдаг, Засгийн газрууддаа хэрэгжүүлэх баримт бичиг гаргахыг даалгадаг ийм л УТ-ийн механизм явагдаж байна. Mонголчууд, Коммунист намын УТТ, түүний дарга бүх асуудлыг шийддэг, шийдвэрий нь УТ-ИЙН ШИЙДВЭР хэмээн нэрийдэж үг дуу үгүй ёсчлон дагадаг механизмыг сайн мэднэ. Манж, Хятад, Орос гээд их гүрний эрхшээл дарангуйлалд орж байсан түүхтэй болохоор эрх чѳлѳѳгүй байхийн зовлонг ч андахгүй. Нийт ард түмний эрх ашгийг хѳндсѳн ийм чухал асуудлыг ард түмнээсээ асуух нь л дээр байлаа даа, тэгсэнгүй. Ард түмний тѳлѳѳллийн хэвтээ тэнхлэг байхгүйн гай дахиад л гарав. Гэхдээ, ард олныхоо санаа оноог мэдчих суваг гарцаагүй л олдох байлаа.
Тажикстанд цэрэг оруулан, газар нутгийх нь талыг Хятад улс, хяналтандаа авах ажиллагаа яг энэний хуулбар байсныг бид мэдэж байгаа. Таджикууд яг л манайх шиг, газар нутгийхаа талд нь шигэж суудаг, хятадад 2-хон млрд долларын ѳртэй, тэрнийх нь тѳлбѳрийн хугацаа дуусаад, менеджментийн хэлэлцээрт орох гэтэл сунгаж болох заалтгүй хатуу гэрээ хийгдчихсэн байсан гээд байгаа, урд хѳрш маань хүнийг инээж байгаад алдаг гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс гэвэл монголчууд. Таван толгойг барьцаалж байгаад 4 млрд долл. зээллээ гээд бод, зээлийн хугацаа дуусмагц барьцаа хѳрѳнгѳѳ хамгаалалтанд авна гээд цэрэг ороод ирнэ, Таджикстанд яг л ийм юм болсоон, гашуун мѳртѳѳ бодитой сургамж.
Одоо яах ёстой вэ?
Тѳрийн тогтолцооны энэ амаргүй гажуудлаас гарах цорын ганц арга бол дан ганц босоо тэнхлэгийн тогтолцоог халж, тѳрѳѳ олигархиудын гараас салгаж хэвтээ тэнхлэгт оруулан,  байх ёстой байранд нь тавих явдал юм. Энд, Үндсэн хуулийн ѳѳрчлѳлтийг хүлээж, эсвэл хэн нь олигарх вэ гэдгийг ялгаж салгах цаг үнэндээ байхгүй болсоон. Ард түмэн аяндаа хѳдѳлж болно. Тѳрийн тогтолцоог ард түмэн ѳѳрсдѳѳ тогтоох эрхтэй гэсэн НҮБ-ын Дүрмийн заалтыг үндэс болгон Бүх Ард Түмний Хурал байгуулах олон улсын эрх зүйн орчин бий, заавал Үндсэн хууль ѳѳрчлѳлтийг хүлээх албагүй. Олигархиуд ѳѳрсдийхѳѳ эсрэг хууль хэзээ ч гаргахгүй, юу үнэн бэ гэвэл энэ л үнэн. НҮБ-ын Дүрэмд заагдсан энэ эрхийг Self-determination, оросоор бол Самоопределение гэдэг. Механизм энгийн, аймаг сумдыг тѳлѳѳлсѳн 500 ч байдымуу жинхэнэ эх оронч ( худлаа эх орончид биш) үзэлтэй хүмүүс УБ-т цуглаад ард түмний тѳлѳѳллийн  байгууллага, Дээд танхим байгууллаа гэдгээ зарлаад олигархиудын парламентийг татан буулгах явдал юм. Аливаа улс орны Үндсэн хуулийн гадуур ийм нэг механизм байдаг юм шүү л гэдгийг мэдээлж байна, тэрнээс ямар нэг үйлд уриалан дуудах эрх надад олгогдоогүй. Ард түмний ИТГЭЛ алдарсан байдал, ийм механизмыг хэрэглэхэд тун ойрхон байгаа шүү гэдгийг бас нэмэр болгон дурдая!
Ард түмний ѳмнѳ ОДОО ЯАХ ВЭ? гэсэн асуулт зогссоор л байна! 
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (October 07, 2016 5:48:35 pm )

    Odoo ovol bolloo, joohon harah heregtei, zun boltol bolohgui bol Ardiin huralaa baiguulya ard tymeen,,, Gehdee zoo shine hymyyseer byrdyyyleh heregtei, negch hyn 26-jil tord baisan , hamaatan sadang ni oruulah zever Mongol toroo baiguulya..

antalya rent a car