Социализм, коммунизм ноёрхож асан жар, далаад онд манай үзэсгэлэнт бүсгүйчүүд ихэвчлэн харь орны эрчүүдийг дагаад, тодруулж хэлбэл Баруун Европын социалист орнууд руу цагаачилж одсон байдаг. Энэ тухай сайн мэдэх хүний нэг бол далаад оны үед Монголд анх электрон хөгжмийг үүсгэн байгуулсан “Петка” Баяраа бөгөөд түүнийг манай эстрадын ахмад үеийнхэн андахгүй. “Петка” Баяраа дал, наяад оны Улаанбаатарын сайхан хүүхнүүдийг тоо толгойгоор нь “бүртгэж” явсан амьд “архив” юмсанж. Би бээр түүнтэй уулзаж ийм нэгэн яриа өрнүүлсэн юм.
“…Жар, далаад оны үед Улаанбаатарын сор болсон сайхан хүүхнүүдийг унгар, чех, польш, герман эрчүүд нутаг руугаа авч явах нь их байсан. Жараад оны сүүл үед Хүнсний хорь хавьцаа Цэнд-Аюуш гэж сайхан хүүхэн байлаа. Нөгөө алдартай “Польш” Намжил энэ хүүхэнд дурлачихаад нэг хэсэгтээ л мангуу юм шиг явсан юмдаг. Даанч цаадах нь “Польш” Намжилыг тоогоогүй. Намжил хэн хүнд тоогдохооргүй тийм муу эр биш шүү дээ. Царай зүс, бие бялдараар хэнд ч гологдохооргүй, бас гадаад дотоод яваад наймаа панз хийчихдэг амьжиргаатай, адтай эр байсан. Гэтэл Цэнд-Аюуш түүнийг тоохгүй байсаар нэг унгар дагаад нутаг руу нь явчихаж байгаа юм. “Польш” Намжил л гологдохыг бодоход хэр баргийн монгол эр Улаанбаатарын сайхан хүүхнийг авч сууна гэдэг хэцүү байсан цаг. Гэхдээ дарга, сайд нар бол аваад суучихна.
Бас зарим нэг атаманууд сайхан хүүхнийг авч сууна. Ингээд бодоход тухайн үеийн хүүхнүүдэд амьжиргаа их нөлөөлдөг байсан юм шиг. Энэ ч утгаараа унгар, польш, чех, герман дагаж явах нь их байлаа. Оросуудыг тоодоггүй байсан гээд бод доо. Жишээ нь “Цагаан яам”-ны байранд “Бэлэн шар” Цэндсүрэн гэдэг гоё хүүхэн байсан. Энэ хүүхэн оросуудыг тоохгүй байсаар нэг унгар дагаад явчихаж билээ. Мөн Таван буудалд Цэндмаа гэдэг сайхан хүүхэн байж байгаад венгер дагаад арилж өгсөн. Лариса гэдэг гоё хүүхэн Налайхаас Улаанбаатарт орж ирээд нэг их удалгүй румын эр дагаад Бухарест явчихсан. За тэгээд Дэжидмаа, Алимаа хоёр байна. Дэжидмаа “Улаанбаатар” зочид буудалд зөөгч хийж байгаад унгар дагаад явчихсан. Алимаа нь манай волейболын шигшээд байсан юм. Тэгээд бас л нэг унгар дагаж яваад тэндээ гэмт хэрэгт холбогдчихсон сураг дуулддаг. Төмөр замын Эрдэнэчимэг гэж гоё хүүхэн байлаа.
Болгар эр дагаад явчихсан. Цолмон гэдэг сайхан хүүхэн байсан. Би түүнийг нэг венгертэй танилцуулж билээ. Одоо тэр Унгарт байгаа. Энэ Цолмон нөгөө 1968 онд дуулиан дэгдээгээд “Үнэн” сонинд бичигдэж байсан Цолмон биш. Сонинд бичигдсэн Цолмон бол Орос сургуульд надтай нэг ангид сурч байсан юм. Цолмон, Туул хоёр 1968 онд Чехээс Австри руу гарах гэж байгаад асуудалд орж хөрөнгөтөн орон руу гарах гэж байсан гээд бөөн дуулиан болж байлаа. Цолмон нь Австри руу гарсан ч Туул нь хил давж чадалгүй баригдчихсан юм. Тэгээд яахав, аав Доржготов нь Худалдаа бэлтгэлийн яамны сайд байсан болохоор ял зэмгүй өнгөрч байлаа. Ерээд оны үед Унгарт дэлгүүр нээчихсэн нэг их гоё хүүхэн Монгол телевизээр гарч байлаа шүү дээ. Тэр чинь Туул юм. Цолмон хэдийгээр Австри руу гарсан ч төдөлгүй нөгөө хүндээ хаягдаад Монголдоо буцаж ирсэн. Яг тэр үед түүний тухай “Үнэн” сонинд “Зүрхэнд шивсэн зүү” нэртэй нийтлэл бичигдэж, үүнийг бараг л Улаанбаатарын бүх хүн уншсан байх. Дандаа нам засаг, мал аж ахуй, үйлдвэр, сангийн аж ахуй, социалист аж төрөх ёсны тухай уншдаг байсан хүмүүст иймэрхүү нийтлэл их содон тусч байлаа. Цолмон сонинд бичигдсэнийхээ дараа Их дэлгүүрийн зүүн талд байсан номын дэлгүүрт худалдагч хийх болсон. Тиймээс сониуч хүмүүс Цолмонг харах гэж тэр номын дэлгүүрт их ирдэг байж билээ. Үнэхээр ч сайхан хүүхэн байсан. Дараа нь нөгөө хаяж явсан хүн нь Монголд ирж Цолмонг аваад явсан. Одоо Цолмон Унгарт байгаа. Далаад оны үед Тавин мянгатад Хундагаа гэдэг сайхан бүсгүй байсан. Бас л унгар дагаад явчихсан.
Хундагаа Дөчин мянгатын цуутай сайхан хүүхэн Есөн-Эрдэнийн найз байлаа. Есөн-Эрдэнэ бас нэг унгартай нөхөрлөж байлаа. Гэхдээ нутаг руу нь дагаж яваагүй. Ерээд оны үед автобусанд дайруулж нас барсан. Булган гэдэг нэг сайхан хүүхэн одоо Дани улсад байна. Аав Нямаа нь Чехэд элчин байсан юм. Тэгээд л соц нийгмийн үед сайд эцгээрээ түрий бариад хөрөнгөтөн орон руу гарчихгүй юу. Шилэн дэлгүүрийн ар талын хуучны 33-р байранд Урнаа гэж гоё хүүхэн байлаа. Даанч нэг болгар эр дагаад явчихсан. Одоо Грект байгаа. Хааяа Монголд ирэхээрээ надтай уулздаг юм. Мөн далаад оны үед Дөчин мянгатад Давааням гэдэг сайхан хүүхэн байсан. Өндөр нуруутай, сайхан царайтай болохоор нь дарга нар түүнийг гадаад руу алдагдахаас нь өмнө онгоцны үйлчлэгч болгож байлаа. Харамсалтай нь наяад оны үед Даваанамын сууж явсан онгоц Сүхбаатар аймагт сүйрч бөөн эмгэнэл дагуулж билээ. Засгийн газрын ордоны арын байранд Мандармаа гэж сайхан хүүхэн байсан. Тэр үед орос нэртэй хэдэн сайхан хүүхэн байсан юмдаг.
Дөчин мянгатын Алтангэрэлийн Галя, Хөдөө аж ахуйн яамны сайд асан Балжиннямын Галя, Шаравдоржийн Ляля, “Алаг нүдэн” Тамара, “Түнх” Тамара, Самдандэлэг генералын охин Люша, 120 мянгатын Цэрэнгийн Наташа гээд зөрсөн болгон эргэж харахаар гоё хүүхнүүд байсан юм. Наташа чех хүн дагаад явчихсан. Люша Унгарт байгаа. Галя Москвад байгаа. Энэ Галя Цог генералын хүү Гиннадийтай сууж байсан юм. Одоо Германд Байгалиа, Францад Эгиймаа, Америкт Нямцоо нар байна. Нямцоо гэж гоё хүүхэн Ардын дуу бүжгийн чуулгад байсан юм. Тэгээд гадаадад тоглолтоор явж байгаад америк хүнтэй танилцаад Америкт үлдчихгүй юу. Хөгжмийн зохиолч Зуундарь агсантай сууж байсан Энхсайхан гэдэг гоё хүүхэн одоо Унгарт байна.
Жар, дал, наяад оны атаманууд бас сайхан хүүхнүүдтэй дэр нэгтгэж явсан юм шүү. Шүрэнцэцэг гэдэг янзын гоё хүүхэн байсан. Даваажавын Ганбаатар гэдэг хулигаан авч суусан. Сүүлдээ юу ч болсон юм бүү мэд. “Шар” Отгоо гэдэг дажгүй хүүхэн мөн л атамануудын гараар ороод дууссан. “Түнх” Тамара баахан дампуурч явсаар сүүлдээ Толятай суусан. Одоо сураггүй. “Алаг нүдэн” Тамара гэдэг нь “Чонон” Бористой нэр холбогдож явсан л гэдэг юм. Бас Галя гэж байсан. Сүүлдээ орон шоронд ороод, хужаагийн эрлийзтэй суугаад юм юм л болсон байх. Сайхан хүүхэн жаргадаггүй гэдэг үг зарим үед ортой юм шиг санагддаг. Яахав, унгар, польш, чех дагаад явчихсан хүүхнүүд гайгүй л амьдарч явдаг байх. Гэхдээ л харь улсад, хар элэгтэй хүний халамжинд байдаг болохоор амьдрал нь хичнээн сайхан байлаа ч эх нутаг, элгэн саднаа үгүйлж л суудаг байлгүй дээ…”
“Петка” Баяраагийн энэхүү яриаг Дөч, Тавин мянгатын хэд хэдэн хүн гэрчилсэн юм.
Тэмдэглэсэн Б.Ойдов
Холбоотой мэдээ
-
citizen (October 06, 2016 12:42:12 pm )
kkkkkkkkkk unen unen
-
ШАЛТГААН-ЯДУУРАЛ-АЖИЛГҮЙДЭЛ (October 06, 2016 2:28:11 pm )
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
-
бат (October 06, 2016 4:59:01 pm )
Чингис хааны өь сайхан хүүхнүүд төрсөөр л байна
-
Zochin (October 06, 2016 10:28:01 pm )
Unen shuu niislel huud togloson temeechin uwgunii ohind … Neg saihan huuhen bsan shdee ter hen bilee wengerteu suugaad uawsan sh Dee teriig bayaraa chi medne Dee ternii tuhai bicheech
-
Anonymous (October 07, 2016 6:28:30 pm )
Энэ баяраа гэдэг чинь харин овоо сүйхээтэй эр байжээ янз нь,
-
Монгол Эр (October 23, 2016 5:37:55 pm )
Польшид очоод мандсан Монголын сайхан хүүхэн байгаа юм уу?
-
Anonymous (October 23, 2016 6:55:46 pm )
Ишшш хэн хэнтэйгээ суугаад явах нь ямар хамаа байх вэ. Бас Гадаад хүнтэй суучихаад Үндэсний үзэл ярьж хуцдаг зарим авгай нар МАЙ ШҮҮ! Дуугайл амьдралдаа
-
Anonymous (October 23, 2016 6:56:09 pm )
Ишшш хэн хэнтэйгээ суугаад явах нь ямар хамаа байх вэ. Бас Гадаад хүнтэй суучихаад Үндэсний үзэл ярьж хуцдаг зарим авгай нар МАЙ ШҮҮ! Дуугайл амьдралдааа
-
Anonymous (October 23, 2016 7:03:22 pm )
Баар саваар хэссэн Янханууд л суудаг юмдаа. 100 гадаад хүнтэй унтаж арай хийж Нэг Канад өвгөн сугдсан Монгол авгай бий. Одоо Үндэсний үзэл яриад куцаад байдаг. Тэнэг сда бий лдээ.
-
Anonymous (October 23, 2016 7:05:19 pm )
Сайхан ч юул болдоо. Хэхэ. Арчаагүй амьдрах аргагүй янханууд л байдаг юмдаа. Архидаад Унтаадл азтай боожгой таарвал амьдрал нь сайжирдагшуу ухаантай юм шиг байна лээ хэхэ
-
Anonymous (October 23, 2016 7:07:14 pm )
Баян гадны хүн авч сууна гэж байхгүй. Тухайн нийгэмдээ ядуу гадуурхагдсан ганц бие эрчүүдл суудаг юмлдаа. Ази хүүхэн аваад суучихвал их зангүй хэлсэн үгээр нь мөнгө төгрөг зарцуулаад байхгүй…
-
Anonymous (October 24, 2016 8:32:41 am )
Сайхан хүүхэн судлаач Ойдов
12 Comments