antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2016 19 comments

“Bank of Сhina” Монголд нутагшчихвал Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй!

нийтлэсэн Admin

fd56f09c9afe396bbig

“Bank of Сhina”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас сонгуулийн дараа бүрэлдсэн шинэ парламентын гишүүдэд хамтран ажиллахыг урьсан албан бичиг илгээсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тус банкны тухайд хятадын төрийн мэдлийн банк гэдэг утгаараа, ороод ирвэл Монголын эдийн засагт стратегийн чухал нөлөөтэй төслүүдийг санхүүжүүлэх замаар үндэсний аюулгүй байдалд асуудал дагуулна гэх байр суурийг илэрхийлэгсэд эхнээсээ цөөнгүй байгаа.

Тэгвэл  “Bank of Сhina”-аас гадна Германы “Дойче”, АНУ-ын “Голдман Сакс” гэхчлэн гадны дөрөв таван банкнаас манай улсын банкны зах зээл дээр орж ирэх хүсэлтээ тавиад байгаа гэх мэдээлэл байгаа юм. Ер нь бол манай улсад гадны 4-5 банк төлөөлөгчийн газраа нээгээд, үйл ажиллагаа явуулж байгаа аж. Банкны тухай хуулиар хамгийн багадаа нэг жил Монгол Улсад төлөөлөгчийн газраа нээсний дараа салбараа нээх бололцоо байдаг. Гэхдээ дотоодын банкуудад учирч болох эрсдлийг хамгаалах үүднээс Банкны тухай хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа гэдгийг, гадны банкууд ихэвчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээр манайд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг гэдгийг сангийн дэд сайд хэлсэн байна. Түүнчлэн Сангийн яамнаас  тэдгээр саналуудыг судлаж үзээд, Монголбанкны зүгээс санал авахаар албан тоот хүргүүлсэн талаар хэлсэн байна.

Гэхдээ энд тодотгоход, манайд санал тавиад байгаа банкуудаас тухайн улсын төрийн өмчийн банк гэдгээрээ “Bank of Сhina”  ялгарч байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Түүнчлэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хараат бус гишүүнээр саяхнаас ажиллаж эхэлсэн Ч.Хашчулуун эрхэм өмнө нь уг асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хэрвээ салбараа нээх гэж байгаа банк нь арилжааных бол энэ нь асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас бид салбараа нээх гэж байгаа банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг илүү анхаарч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн.

Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Гадаадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэг дээр манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой. Ингэснээр Монгол Улсын стратегийн салбаруудад гаднын төрийн нөлөөтэй зээлийн хэмжээ үлэмж нэмэгдэх магадлал өндөр болно.Ялангуяа дотоодын банкууд гаднын төрийн мэдлийн томоохон банктай өрсөлдөх чадвар нь сул байгаа энэ үед. Жишээ нь, 2013 оны байдлаар банкны салбарын зээлийн өрийн үлдэгдлийн 80 орчим хувь нь нэгээс дээш  жилийн  хугацаатай зээлд, эх үүсвэрийн 47 хувийг хугацаагүй болон харилцах дансны үлдэгдэл эзэлж байв. Үүнээс гарахад манай банкуудын хувьд урт хугацааны санхүүжилт олгох боломж бага байгаа нь стратегийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилладаг гаднын банкны салбартай өрсөлдөх боломж хязгаарлагдмал гэж үзэхэд хүргэж байна.

…Төрийнхөө мэдэл, бодлогоор үйл ажиллагаа явуулдаг гадаадын банк манай улсын нийгэм, эдийн засгийн гол салбаруудад дураараа зээл олгож эхэлбэл манай Засгийн газар, Төв банк, бүр УИХ-ын зүгээс ч хянаж зохицуулж чадахгүй. Тийм л эрхзүйн орчин Монголд байна, эдийн засгийн ийм схем эдийн засгийн орчинд байна. Хөгжиж байгаа орнуудын туршлагыг харахад гаднын төрийн мэдлийн банк салбараа байгуулснаар тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул үүссэн байдаг. Тэгэхээр манай улс бусдын ийм бэлэн жишээнээс сануулга авч энэ асуудлыг эхлээд ҮАБЗ дээрээ ярьж шийдэх хэрэгтэй байх. Гэхдээ энд гаднын банкийг эсэргүүцэж байгаа юм ердөө байхгүй. Уг банкны өмчлөл нь гаднын төрийн мэдлийнх учраас л манай улсын дотоодын мөнгө, санхүүгийн бодлогод эрсдэл бий болгох аюултай гэдгийг хэлэх гээд байна. Салбараа нээх гээд ажиллаж байгаа гадаадын банкны буруу ч энд бас байхгүй. Харин өмчлөлийн хэлбэр, хожмоо үүсэх эрсдэлийг тооцохгүйгээр тэдэнд нээж болох ч юм шиг итгэл төрүүлж байгаа нь манайхны л буруу. Эцсийн шийдвэрийг Монгол Улс, монголчууд л гаргана. Биднийг шийдвэрээ гаргаагүй, зөвшөөрөөгүй байхад “Bank of China” орж ирээд бууриа засах боломжгүй. Өөрөөр хэлбэл, буруу нь тэдэнд биш, бидэнд байгаа юм.” хэмээн хэлж байсан юм.

Тэгэхээр Сангийн яамнаас Монголбанкинд хүргүүлээд байгаа гэх гадны банкуудын салбарыг нээх тухай асуудалд хятадын төрийн өмчийн “Bank of China” байгаа бол, уг асуудлыг эрүүл саруулаар харж байгаа хүмүүс байр сууриа илэрхийлэх болов уу.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • зочин (October 05, 2016 11:00:31 am )

    Гадны банкийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчиноо яаралтай шийдэж зохицуулах. Банкны системд өрсөлдөөн хэрэгтэй бна. Одоо байгаа манайд үйл ажиллагаагаа явуулж байгаа банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй, шитгэл нэмсээр байх шинжтэй. даварч бна, хязгаарлах хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэр хөгжих ч боломж одоо алга банкны дарангуйллыг зогсооё, өрсөлдөөн хэрэгтэй бна

  • zochin (October 05, 2016 11:07:44 am )

    Urd horsh manaid olon jiliin tursh 2 bolzliin ali negiig songohiig bainga tulgasaar irsen. Neg bol Bank of China-iin salbariig mongold nee neg bol China-iin mongiig zaaval avch ashigla gedeg bolzol.

  • Мо (October 05, 2016 12:42:49 pm )

    Гадны банкийг яаралтай оруулж ирэх хэрэгтэй. Хууль эрх зүйн орчиноо яаралтай шийдэж зохицуулах. Банкны системд өрсөлдөөн хэрэгтэй бна. Одоо байгаа манайд үйл ажиллагаагаа явуулж байгаа банкууд зээлийн хүүгээ бууруулахгүй, шитгэл нэмсээр байх шинжтэй. даварч бна, хязгаарлах хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэр хөгжих ч боломж одоо алга банкны дарангуйллыг зогсооё, өрсөлдөөн хэрэгтэй бна

  • Anonymous (October 05, 2016 1:44:45 pm )

    Өөр улсын зөндөө олон сайн банкууд байдаг, тэд ч бас ороод ирээсэй. АНУ-ын JP Morgan, Bank of America, Citigroup, Их Британийн HSBC, Barclays, Францын BNP Paribas, Credit Agrecole Group, Германы Deutsche Bank, Японы Mitsubishi UFJ, Japan Post Bank, Mizuho Financial Group, Sumitomo Mitsui Financial Group гэх мэт… Дэлхийн томчуудаас ганц ч банк Монголд байхгүй, зүгээр гадаад эзэнтэй ломбардууд Монголд оодорч байна. Дэлхийн хамгийн том 3 банк бүгд Хятадынх: Industrial & Commercial Bank of China, China Construction Bank Corporation, Agricultural Bank of China… Сэтгүүлчийн айгаад байгаа Bank of China бол дэлхийн хэмжээнд 5-д ордог.

  • Anonymous (October 05, 2016 1:55:14 pm )

    Худалдаа Хөгжлийн Банкны 65 хувийг Люксимбургийн нэг жижиг компани худалдан авахад Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцсэн үү? Монголын аюулгүй байдалд нөлөөлсөн үү? ХААН банкны 60 хувийг Японы Савада холдинг эзэмшиж, Японы иргэн ТУЗ-ын даргаар нь ажиллаж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яригдах асуудал уу? Хас банкны хувьцааны 60 гаруй хувийг гадаадын компаниуд эзэмшиж байгаа нь Монголын аюулгүй байдалд хэр нөлөөлж байна? Олон Улсын Санхүүгийн Корпороци хэд хэдэн банкинд хувь эзэмшиж байна, энэ аюулгүй байдалд нөлөөлж байна уу? Битгий сүржигнээд бай л даа, Монголын санхүүгийн системийг дандаа Япон, ОХУ, Европчууд авч явдаг болоод 15 жил болсон байна. Том банк ороод ирвэл зээлийн хүү буураад Монголчууд жилийн 20 хувь биш, 5 хувь, байрандаа 8 хувь биш 3-4 хувийн хүү төлбөл үлдсэн мөнгөөрөө илүү сайхан амьдарч болно шүү дээ, сүржигнэхээ л байчих л даа

  • чимэг-очир (October 05, 2016 2:10:23 pm )

    гадны банк орж ирэх хэрэгтэй агаар шиг

  • Anonymous (October 05, 2016 2:19:31 pm )

    Мөнгө ус агаар шиг хэрэгтэй байхад бага хүүтэй зээл өгдөг банк тун чухал. Хуулиа сайн гаргаад мөрдөөд явахад нэг их айлтгүй биз дээ. Одоо манайд байгаа банкнууд цацга алдаж байх шиг байна. Эд нараас өндөр хүүтэй зээл хэн авах юм вэ.

  • Anonymous (October 05, 2016 2:21:55 pm )

    ард түмэнтэй шударга бизнес хийж чаддаг банк байвал гадна дотны хамаа алга,монголын банкууд мөнгө хүүлэгч ГОБСЕК БОЛСОНОО УХААРАХГҮЙ БАЙНА

  • Anonymous (October 05, 2016 3:38:48 pm )

    гадаадын банк орж ирэх нь одоогийн монголд байгаа арилжааны банкуудын хүү,шимтгэлийг бууруулах өрсөлдөөн бий болгох сайн талтай

  • zochin (October 05, 2016 3:51:50 pm )

    Bitgii soliorood sain umand sadaa bolood bai,,,,,gadnii bankuudiig yaraltai oruul,,,,yadaj soeltoi,,,,mongotei,,,

  • Anonymous (October 05, 2016 4:20:10 pm )

    sanal neg bn demjij bn ok

  • Уншигч (October 05, 2016 4:33:05 pm )

    Хятадаас зээл аваад сүүлдээ газар нутагаасаа өгч зээлээ төлж байгаа тухай мэдээ саяхан дуулдаж л байсан. Энэ гадаад банк ус агаар шиг хэрэгтэй гээд орилолдоод байгаа хүмүүс яав ч монгол хүмүүс биш дэлхийд томоороо 5 ордог хятадын төрийн өмчит энэ банк монголын жоохон санхүүгийн зах зээлийг тэд сонирхох уу…. харин ашигт малтмал,газар нутагийг нь бол их л сонирхох л байх… тэгээд улс орноороо ард иргэд нь байр байшингийн зээлээрээ,аж ахуй нэгж нь ашигт малтмал уул уурхай, зам тээврээрээ, улс орон дэд бүтэцийн том төсөл хэрэгжүүлэх нэрийн дор бүгэд гадаадын банкны халаасанд орох байх даа

  • З (October 05, 2016 8:37:08 pm )

    Гадаадын банк орзулахад хамгийн их эсэргүүцэж бгаа н монголын банкууд. Тэд зул уурхайд зээл олгож чадахгүй, барилгын салбарт зээл олгож чадахгүй. Юу ч чадахгүй байж дээр коммэнт хийснээр битгий гобсек царайл. Банкний холбоогоороо дамжуулаад лобби хийдгийг зогсоох хэрэгтэй. Тэр холбоо бол Монголыг эзэмшиж буй 15 гэр бүлийн п асуудал болохоос биш, үндэсний аюулгүй байдлүын тухй асуудал биш шүү

  • Anonymous (October 06, 2016 8:49:39 am )

    Gadnii bank, gadnaas mungu oruulj ireed uursduu archaagui baival hohi!
    Busad uls ornoor yavahad edgeer bankuud bugd l baidag! Tegeed yagaad Mongold baij bolohgui gej?! Ene dotoodiin heden bankuud ard tumen deeree biznes hiigeed davarlaa!
    Uursduu l sain huuli gargaad yavah asuudal! Herev tegj chadahgui bol ter archaagui uhaangui humuuseer ulsaa turuu udirduulahiin esreg bosno shu!

  • ловор (October 06, 2016 9:10:49 am )

    China banк бол олон улсад нээлттэй хувьцаат компани шуу дээ олон тумээн.уунийг яагаад судлаж гаргаж ирэхгуй бна вэ боловсрол муутай сэтгуулч дээ.

  • Зочин (October 06, 2016 9:53:48 am )

    Гадны банк орж ирэх нь зөв. Одоо манайд байгаа банкууд дэндүү өндөр хүүтэй, том зээл гаргаж чадахгүй байгаа, иргэдээ дэндүү шулж байгааг хүмүүс минь мэдээч дээ. Гадны банк ороод ирвэл манайханы банкны зээлийн хүү буурах учираас банкныхан өөрсдөө худал мэдээллээр иргэдийн тархийг угааж байгааг мэдээсэй. Манайхан банкны тогтолцоо дэндүү бүдүүлэг

  • Anonymous (October 06, 2016 4:14:14 pm )

    hyatdiin zasag bankaa hooj magadgui

  • өвөрхангай (October 07, 2016 9:07:29 am )

    монголын банкнууд гэж байхгүй шүү дээ аюулгүй байдал чинь алдагдаад удаж байна миний хүү Одоо энэ намын ухаан л мэдэж

  • chuka (October 09, 2016 5:37:17 pm )

    hamgiin tom haanbank bank ni gehed yponi bizde jinhene utgaaraa duraaraa durgij dund chumguu dashin gdg bj bga bha muljij duuslaa ursulduh bank orood irvel arai gaigui bn do haan banknii ter hdn shalganaar yvaa ymnuud ni jinhene yponii tagnuulaa ted ajilaa sn hj bga gj boddog bol minii nudend mongol ajilchidiinhaa uliig shagaij yvaa hogiin bieee uneleg shig ulsuudda

antalya rent a car