Өнгөрсөн зургадугаар сараас хойш олгогдоогүй зогссон хүүхдийн 20 мянган төгрөгийг зорилтод бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувьд нь бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Ингээд УИХ-ын ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж, баталсан. Үүний дараа есдүгээр сард багтаан хүүхдийн мөнгийг олгож дуусна гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл олгоогүй байгаа юм.
Тэгвэл өчигдөр Сангийн яамнаас санхүүжилтийг нь Монгол банк руу шилжүүлсэн гэдгийг албаныхан хэлэв. Хувиралах асуудлыг нь Монголбанк, Халамжийн газар хоёр хийх юм байна. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгодож эхэлнэ гэсэн үг юм. Хамгийн гол 7,8,9 сарын мөнгийг бөөнд нь өгөхүү, цувуулж өгөх үү гэдгийг Нийгэм, хамгааллын яам болон Монголбанк шийдэх юм байна. Ямартаа ч хүлээлт үүсгээд байсан хүүхдийн 20 мянган төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн байна.
Холбоотой мэдээ
-
Zoo (October 05, 2016 10:49:10 am )
Nogoo huvtsaani mongoo ogoochee
-
tamiin elch (October 05, 2016 1:44:11 pm )
Tegmeer ymdaa hvvhdiin mongoor amidarch bga hvmvvs mash olon bga shvv dee hvvhdiin mongiig ogohgvi gj hvvhdvvdees heden togrog haramlaad yu olj dolooh gesen hvmvvs we ain boljdee bolj ogohoor shiidegdsen bl bolj tegeed huwitsaanii vldsen mongoo ch gesen ohch duusgah heregtei shdee toriin tvsheedvvdee
-
Зочин (October 05, 2016 7:03:38 pm )
Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг ялгавартай олгоё гэхэд МАН-ынхан юу юу гээд сүйд болоод байлаа даа. Гэтэл өөрсдөө Засгийн эрхийг авангуутаа яг л адил зан гаргадаг байна ш дээ. Үнэхээр эдийн засаг хэцүү байсан бол САйханбилэгт зөвшөөрөх л байсан даа. Тэгэхээр МАНынхан зүгээр л сүржигнэж ард түмэнд нэр нүүр олох гэж байж. Тэнэг юмнууд Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд зүгээр олгоочээ.
-
Зочин (October 05, 2016 7:04:17 pm )
Хувьцааны үлдэгдэл 100 000 төгрөгөө авъя.
4 Comments