
Малчид, тариаланчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн
хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсэх, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж, хөлдөж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2016 оны аравдугаар сарын 04-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт 4 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 04-ний 20 цагаас аравдугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 3-8 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2016 оны аравдугаар сарын 06-наас аравдугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
6-нд баруун, төв, говийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд зарим газраар, 8-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, салхи ихэнх хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.