Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил аравдугаар сарын 31-ны даваа гаригт тохиож байна.
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, ёслон тэмдэглэж байх болсон.
Хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амрах юм.
Мөн сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа энэ сарын 19-ны лхагва гарагт болно. Энэ өдөр бас хуулийн дагуу бүх нийтээр амарна.
Холбоотой мэдээ
-
төрсөн өдөр (October 05, 2016 1:46:01 pm )
хүний төрсөн өдөр өөр өөр өдөр болдог болсон юм уу.8-р сарын 10 төрсөн бол тэр өдрөө л болдоггүй юм уу.Яагаад ингээд өөр өөр өдөр болоод байдаг юм бэ.энэ ямар учиртай юм бэ.
1 Comment