antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 30, 2016 5 comments

Насны хишиг хүртэх нь гараа өргө

нийтлэсэн Admin
3616Эхлээд саяхан манай нийслэлд зохиогдсон нэгэн олон улсын хурлын судалгааг дурсах хэрэгтэй болж байна. Товчдоо бол монгол эрчүүдийн дундаж наслалт 68.3 байгаа ба энэ нь тун доогуур үзүүлэлт болох талаар энэ хурал дээр яригдсан юм. Дэлхийн хүмүүсийн наслалтын түвшинтэй харьцуулаад харах юм бол хөөрхий манай эрчүүд хар залуугаараа хорвоог орхиж байгаа хэрэг. Одоогоос 10 жилийн өмнө бол бүр 63.1 байсан гэдэг. Эрчүүдийн тэтгэвэр тогтоолгох нас 60 гэж үзвэл 30 жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд гурван жил

тэтгэврийн дэвтэр барьж үзээд мөнх бусыг үздэг байжээ гэсэн энгийн гаргалгаа харагдана. Одоо дундаж наслалт нэмэгдлээ гээд тэтгэвэр гэж 7 жил сүү махны мөнгөө аваад “чад”. Ийм байхад тэтгэврийн насыг сунгах тухай хуулийн төсөл оруулж үзэж байсан Сангийн сайдад тухайн үед үнэндээ эгдүүцэж байлаа.

Утга учиртай 60 жил амьдрах уу, хүний оромцог 80 жил амьдрах уу гэсэн амьдралын мөн чанар, цаад гүн агуулгыг энд бичих гэсэнгүй. Манай даатгалын тогтолцоо дэндүү шулаач явж ирснийг л хэлэхийг хүслээ. Шинэ парламентын үед “саnсеl” болсон Хамтын тэтгэврийн хуулийн гол үзэл санаа нь энэхүү насаараа төлсөн тэтгэврийнхээ үр шимийг хүртэхгүй өнгөрдөг завхарлыг ханьд нь үлдээх замаар шийдэхэд оршиж байсан. Энэ хуулийг төсөв мөнгөний хүндрэлийн шалтгаанаар буцаасны дараа “хишиг” гэсэн танил шошго зүүлгээд оруулж ирж байгаа бололтой.

“Эх орны хишиг” гэж ирээдүйгээ самарсан хулхидалтыг одоо өндөр настнууд дээр сэргээж дахин нэг ядмагхан аргаар хошгируулж байна гэж хэлэхээс өөр гаргалгаа үнэндээ алга.

Насны хишгийг төрөөс авахын босго бол манайх шиг иргэд нь богинохон настай, хорт хавдарын өвчлөлийн магадлал ихтэй нийгэмд олимпийн медальд зүтгэхтэй адил сонсогдож байна. Судалгаа болоод практикаар бол манайд 70 ба түүнээс насалж буй буурлууд жилээс жилд цөөрч байгаа. Сүртэй судалгаа ч хэрэггүй дээ. Гэр бүлийнхээ хүрээнд мөнх бусыг үзүүлсэн ба одоо байгаа хэдэн буурлынхаа насыг харьцуулаад ярилцахад л харагдана.

Найр хуримын оргил намрын улиралд 70, 80 насны ойн заллага, дайллагын урилга ойр ойрхон ирдэг байлаа. Одоо бол үнэндээ ийм сайхан буянт буурлуудын буяны заллага өдрийн од болсон. Хамтын тэтгэврийн хууль бол төлснөө авч амжаагүй бол даатгалын буянаа ханьдаа үлдээх боломж байсан бол насны хишиг нь өндөр насласны урамшуулал гэж ойлгогдохоор. Үнэндээ бол хооронд нь харьцуулшгүй тэс өөр хоёр ойлголт.

Шинэ “хишиг”-ийн төслөөр бол нэг ахмад настанд олгох “Насны хишиг”-ийн хэмжээ нь ахмадын нас 70-80 бол 100 мянган төгрөг, 80-90 настай бол 200 мянган төгрөг, 90-ээс дээш настай бол 300 мянган төгрөг гэх байдлаар тогтоожээ. Энэ нь ахмад буурлуудын хийсэн бүтээсэн буянтай нь харьцуулахаар нэг цагаан сарын яахав дээ ууцны үнэтэй хишиг байгаа нь арай л юм даа. Энэхүү хишгийн мөнгөн дүн нь насаа дагаж өсөх хөшүүрэгтэй байгаа нь өнөөгийн иргэдээ амьдруулж буй орчинтой нь харьцуулахад үнэхээр хатуу л даа.

Төслөөр бол энэ хишгээ хуульд заасан насны болзол хангасан хүнд жилд хоёр удаа олгох ба цаашид “хэрвээ” эдийн засгийн нөхцөл байдал сэргэвэл гэсэн болзолтойгоор улирал бүр олгохоор төсөлдсөн байгаа нь залуусын хэлдгээр саваамаар. Одоогийн эрх баригчдын хэлж байгаагаар эдийн засаг 2020 оноос сэргэх төдий л болохоор байгаа. Одоо оргилдоо хүрээд байгаа авилга, намчирхал, албан тушаалын наймаа сүлжээ задрахгүй бол муугаар ярихад бид хэзээ ч хямралаас гарахгүй байж мэдэхээр.

Хамтын тэтгэвэр ба “Насны хишиг” гэсэн хоёр хуулийн үзэл санааны ийм улаан цайм зөрүүг харсаар байж насны хишиг нь илүү төгөлдөр гэж хэлэхээр үгээ бэлдэж байгаа эрх баригчдын ширэн нүүрийг төсөөлж байна.

Хууль амьдралаас урган гардаг зарчмаар бол энэхүү “Насны хишиг”-ийн хууль орон нутгийн сонгуулиас урган гарчээ гэж хэлмээр байна. Үүнд эрх баригчид бүү эмзэглээрэй. Монгол улсад одоо амьд сэрүүн байгаа 70 ба түүнээс дээш 90 хүртэлх настайчуудын судалгааг гаргаад л олон нийтэд хэлчих. Тэгээд хишиг үү, өндөр наслалтын урамшуулал уу гэдэг нь ил тод харагдана.

МАН ба  АН-д адилхан ардын цөхөрсөн үгийг эвлүүлэггүй дамжуулья. Бид ер нь энэ цагийн эдийн засгийн хямралаас гаргахын төлөө төрсөн мэт амьдрахаа болимоор байна.

Пүрэвжавын Баярхүү /тоймч/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 30, 2016 11:21:49 am )

    60tai humuus chin ajiliin buteemjtei humuus 70 garaad ajiliin ymr ch buteemj baihgui yahavde 70s deesh nasnii ahamdad mungu ni baidag ym bol ugnu biz tur ugaasaa mungugui geed bga bizde yaj olon hun hurdiin herev 60s deesh geh ym bol tetgveriig ni niiteer ni nemtsen deer shd 2iin hoorond ym hiij baihaar

  • Anonymous (September 30, 2016 5:27:59 pm )

    Vnen hoerin hoorond nastai hvmvsig alag vzej bsand orwol nited ni tetgewriv ni adil nemed ogson deer yagad ard tvmnese ylanghya nastai hvmvses haramalad bdag yum tetgewrin heden hvmvst oorsdinho idsen mongo ogchech

  • Anonymous (September 30, 2016 10:06:47 pm )

    Зөв бодлого шүү, хөгшчүүд ээ, амид сэрүүн цагт н дэмжих хэрэгтэй, үхэхийг хүлээж, үхсэн хойно н мөнгийг н иднэ, гэж муу ёрлож суухаар

    • Зочин (October 02, 2016 1:30:37 pm )

      70 насанд 100000 төгрөг жилдээ 2 удаа өгөх энийг яахав хэдэн хүн авах байхаа,харин 80 дээш 200000,90 дээш 300000-ыг бол маш цөөхөн хүн авна.Энэ шийдвэр бол нэр зүүсэн шийдвэр юм.Харин хамтын тэтгэрийн хувьд сар бүр авна.НД -лаас өөрсдөө төлсөн мөнгөө буцааж авч байгаа хэлвэр шүүдээ.НД иргэн болгон хичнээн мөнгө төлдөг билээ үнэндээ НД шудрага ажилдаггүйг хүн болгон мэднэ.

  • zochin (October 02, 2016 1:09:30 pm )

    MAN unenhuu setgenee.70,80,tuunees deesh nastai humuusiin toog gargahad amarhan shuu dee. tegeed mongold hun hed nasladag too baigaa.tetgever avdag 350.000 hun baidag geed yariad baidag. tuunii hed ni huuramch too gedgiig bas gargana, tegeed l tetgever abdag hunii too garna tegeed yugiin haramlaad nas zaagaad baigaa um bol mahaa ch duraaraa abch idej chadahgui uhej baigaa hun olon bgaa shuu MAN2iinhaan

antalya rent a car