antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2016 2 comments

Галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг АНУ-д дахин гарлаа

нийтлэсэн Admin

147512563357eca1815a534

Өчигдөр АНУ-ын Өмнөд Каролина муж улсын Таунвилль хотын бага сургуульд буутай этгээд гал нээсэн хэрэг гарч, энэ үеэр хоёр хүүхэд, нэг багш шархадсан тухай тус муж улсын эрх баригчид мэдэгдэв.

Гал нээсэн этгээд өсвөр насны хүүхэд байсан бөгөөд түүнийг баривчилсан гэж тус хотын Онцгой байдлын ерөнхий газар мэдэгджээ.

Харин гурван хохирогчийн биеийн байдал ямар байгаа тухай мэдээлэл өгсөнгүй.

АНУ-ын галт зэвсгийн хяналтын тухай хууль сул байгаагийн улмаас тус улсад галт зэвсэг ашиглан үйлдсэн гэмт хэрэг олонтоо гарах болжээ. 2012 онд гэхэд хүнд зэвсгээр зэвсэглэсэн этгээд Коннектикут муж улсын Ньютаун хотын “Sandy Hook” бага сургууль руу дайран орж, гал нээн 20 хүүхэд, 6 хүний амийг хөнөөсөн хэрэг гарч байсан билээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (September 29, 2016 3:42:24 pm )

    ene teneg ulsad erdiin uzegdel shdee, bainga l iim um gardag shdee

  • зочин (September 29, 2016 8:37:22 pm )

    Ардчиллын алтан өлгий.Юу хийж байгааг нь бүгдийг нь сармагчиндаж байгаа.

antalya rent a car