antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 29, 2016 1 comment

Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлнэ

нийтлэсэн Admin

img_1183-original-1024x630Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх талаар  Хотын Ерөнхий менежер хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад чиглэл өглөө.

Энэ ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, гэрэлтүүлийн шон дээр наасан зарлалыг хуулах, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын хог хаягдлыг эрчимжүүлсэн хуваариар ачиж тээвэрлэх юм. Уг арга хэмжээг 2016 оны 9 дүгээр  сарын 28-наас 10 дугаар сарын 14-ны хооронд нийслэлийн төвийн  6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж ажиллах ба хэрэгжилтэнд нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, хяналтын төрийн бус байгууллагууд тогтмол хяналт тавьж ажиллах юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (September 29, 2016 9:54:53 am )

    хогоо ачидаггүй газраас ачих л байх даа мөнгийг аваад л байдаг мөртлөө хогоо ачихгүй байна чингэлтэй дүүргийн дэнжийн гудамжнууд уул өгсдөг гудамжнууд

antalya rent a car