Дуучин Д.Отгонжаргал, “Гайз”-ын Мигаа хоёр Ану хатан, Галдан бошигт хаанд тоглосон “Ану хатан” киноны зохиолч нь сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг. Харин найруулагчаар жүжигчин “А.Артист” продакшны захирал Т.Алтантуяа ажилласан юм.
Энэ кино нь хоёр жилийн өмнө “АНУ ХАТАН” кино маань “ДАЙЧИН ХАТАН” нэртэйгээр Америкийн зах зээл дээр blu-ray-ээр зарагдсан удаатай. Гэтэл үүнээс удалгүй нэгэн цагт гар нийлэн ажилласан бүсгүйчүүд муудаж, тэр нь олны анхаарлыг татах нь тэр. Өөрөөр хэлбэл “Ану хатан” романыг бичсэн зохиолч Б.Шүүдэрцэцэг киногоо гадаадын зах зээлд гаргахдаа өөрийгөө найруулсан хэмээн бичиж, найруулагч Т.Алтантуяг “жийсэн” аж. Харин энэ тухай Т.Алтантуяа найруулагч саяхны нэгэн ярилцлагандаа ийнхүү ярьжээ.
Энэ талаар Т.Алтантуяа найруулагч “Зохиолч Б.Шүүдэрцэцэг над дээр ирж уучлал гуйгаад алдаагаа засна гэдгээ бичгээр мэдэгдсэн. Тэрнээс хойш зөндөө хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл надад зассан гэдгээ хэлээгүй байгаа. Өнөөдөр “Ану Хатан” киног хэн найруулсан бэ гээд олон улсын киноны сайтад ороод харвал найруулагч Б.Шүүдэрцэцэг гээд гараад ирнэ.
Уг нь би анх удаа Монгол Улсаас АНУ-д албан ёсны эрхтэйгээр томоохон дистрибютер Лионсгэйт авсан болохоор улсынхаа нэрийг бодоод ойлголцсон юм. Гэтэл би гадны уран бүтээлчдэд өөрөө найруулсан бүтэн хоёр жил хөдөлмөрлөсөн “Ану хатан” киногоо хэлэхээр “Уучлаарай, Ану хатан буюу Дайчин хатан кино таных биш, Шүүдэрцэцэгийн найруулсан кино гэж бүртгэгдсэн байна” гэж хэлдэг.
Хэлэх үг алга даа. Миний бүтээлийг хэн нэгэн шууд үгүйсгээд, өөрийнхөө нэрийг тавиад явах хэнд сайхан байх вэ дээ. Эмэгтэй хүний төлөө тэмцэж, сайхан сэтгэлээр хандивын үйл ажиллагаа зохион байгуулж , энд тэнд хүүхэд залуустай уулзалт хийж, киноны тухай илтгэл тавьж, ёс зүй, соён гэгээрэл гэж хаа сайгүй ярьдаг зохиолч хүн юм чинь хэлсэн үгэндээ хүрэх байх гэж итгэж найдаад л хүлээж байна даа” хэмээн ярьжээ.
Холбоотой мэдээ
-
Бямбасайхан (September 28, 2016 4:28:30 pm )
Б.Шүүдэрцэцэг гэгч эм болиочээ бузар чинь
-
tsogzoo (September 28, 2016 5:41:28 pm )
Өө хөөрхий Б.Шүүдэрцэцэгийг зохиолч гэж монгол хүн бүр мэднээ ХАРИН найруулагч гэж мэдэх хүн даанч байхгүй шүү болно хүлээжил бай тэр хүнийг ????
-
zochin (September 28, 2016 8:08:28 pm )
Ene zohuolch guaig gadnaas ni harval uhaalag soyoltoi hun shig haragddag,Etseg ehees zayasan neree golson teneg humuusiin l neg baina daa.Tailbarlah baih l daa ene ner URAN BUTEELIIN NER gej….Hudlaa dur esgesen l hun yumuu daa…gej.
-
we all (September 28, 2016 11:47:28 pm )
Шал тэнэг юмаа тийм юм бол тэгэээ эртнээсээ гэрээ энэ тэр юмаа хийгээл явахгүй яасын мөнгөн дээр найз байдгүй гээд дүрэм мэддэггүй дурак байна ш дээ 50 50 гээл ашигаа тохирчихгүй яасын одоо тээл дурактаал уйлан донгодоол бахын шал тэнэг авгай
-
zochinzoch (September 29, 2016 8:48:21 am )
Өөөөөөө хөөрхий Шүүдэрцэцэг гуай хахахаха бас түгжил
-
MGL (September 29, 2016 9:46:12 am )
Муу байна даа Шүүдэрхэн минь, “хүн нэрээ тогос өдөө” гэдгүй бил үү? Яасан ханилгаа муутай хүүхэнб дээ чи. Цаад амеркууд нь ч гэсэн чамтайгаа таарсан хүмүүс байж, кино эхэлхэд л зохиогч, найруулагч, гол дүрийн жүжигчидийн нэрс дурайгаад гардаг биз дээ. Түүнд найруулагч Т. Алтантуяа гэж байгаа, эсвэл түүнийг нь “балруулдаад” оронд нь Б. Шүүдэрцэцэг гээд биччихээ юу.
-
Anonymous (October 03, 2016 4:24:16 pm )
shambiisan baliar shar avgai tiim yum hiij ulhun chadah shulmas bhgui yu! ene met oliggui zangaa barij diilehee bolson blee!
-
Anonymous (October 04, 2016 9:32:28 am )
Arai vgvi bailgvi dee
-
зочин (October 04, 2016 10:04:56 am )
шүүдэрцэцэг ичээч ээ
-
Anonymous (October 04, 2016 2:51:23 pm )
Шүүдэрцэцэг гэж хамарт нь баас түрхсэн юм шиг биеэ тоосон балай хүүхэн бдаг юм өөрийгээ юу гэж боддог бол муухай үрчгэр хар хүүхэн бдаг юм бна лээ
-
bat-60 (October 04, 2016 5:12:02 pm )
shyydereeg zohioolch gewel mongolchuud bygd hen boloh bol….
-
Anonymous (October 13, 2016 4:07:09 pm )
ter huurhun shulam gj kino n estoi elgiin yum bn le sh de ternii orond hoshin shog uzej oortoo ineed bileglsen dr gj bodson tim yum hiihe bolivol taarna
-
Zochin (October 13, 2016 9:34:31 pm )
Teneg huuhen etseg ehees ogson neree golj oortoo ner zohiodog balai avgai tegej l taarna daa
13 Comments