Х-түц хамтлагийн захирал жүжигчин Онон хамтлагтаа хатуу журам мөрдөж байхаар болсон байна.
Энэ журамд нь залуу жүжигчид нь сэтгэл дундуур явах болжээ. Тус хамтлагийнхан хоорондоо гэр бүл болж ар гэрийн ажил нь ихдээд хамтлагийн ажил урагшаа явахгүй байна.
Тиймээс хамтлаг дотроо хайр сэтгэлийн холбоо үүсгэж болохгүй. Энэ журмыг зөрчсөн хэнийг ч гэсэн хамтлагаасаа хөөнө гэсэн гэнэ шүү. Сүүлийн үед хамтлагаас төрсөн хосууд үр хүүхэдтэй болоод чөлөө авсан, уран бүтээлийн урилга зарлагад дарагдаад явсан гээд шоу тоглолтын төлөвлөгөө өөрчлөгдчих гээд хэцүүхэн байгаа аж.
Онон даргын гаргасан хатуу журмын анхны золиос нь жүжигчин Хулан гэх яриа гарах боллоо. Тэрээр хамтлагийнхаа нэгэн залуутай хайр сэтгэлийн холбоотой болсон нь ийм хатуу шийтгэл хүлээхэд хүргэсэн гэх юм билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.