antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 Comments are off

Зууны мэтгэлцээн

нийтлэсэн Admin

215131857e9ed8b436f994

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп нар анх удаа халз мэтгэлцлээ.  Олон сая доллар зарцуулсан сонгуулийн кампанит ажлыг тал талаас явуулсан хоёр дэвшигч анх удаа нүүр тулсан энэ удаагийн халз мэтгэлцээнийг 100 сая шахам хүн үзэж, олны анхаарлыг маш их татсан учраас зууны мэтгэлцээн хэмээн ажиглагчид нэрлэж байна. Учир нь, АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа бол Бүгд найрамдах намаас бодлогогүй үгсээрээ  олны анхаарлыг татдаг дуулиан шуугианд дуртай Дональд Трамп нэр дэвшиж байгаа. Ийнхүү нэр дэвшигчид нь нэгдүгээрт сонирхолтой, хоёрдугаарт рейтинг нь маш ойрхон явж буй тэдний хувьд сонголтоо хийгээгүй хүмүүсийг татах хамгийн том боломж учраас энэ удаагийн мэтгэлцээн яах аргагүй олны сонирхлыг татсан юм.

Сэтгүүлчдийн бэлтгэсэн ижил асуултад өгөгдсөн хоёр минутад ээлжлэн хариулснаар хоёр нэр дэвшигчийн бодлогын ялгааг сонгогчид тодорхой олож харах боломжтой байв. 90 минутын хугацаатай мэтгэлцээн  хоёр нэр дэвшигчийн бие бие рүүгээ дайрсан ширүүхэн довтолгоогоор эхэлж, тэр хэвээрээ үргэлжилсээр дууслаа.

Эдийн засаг, ажлын байр бий болгох, аюулгүй байдал, татвар, гадаад харилцаа, терроризмтэй тэмцэх гээд маш олон асуудлаар нэр дэвшигчид өөрийн бодлогоо танилцуулахын зэрэгцээ өрсөлдөгч нь энэ тал дээр ямар алдаа дутагдалтай болохыг алдахгүй хэлж байв.

Халз мэтгэлцээн дөнгөж сая дууссан тул тун удахгүй улс төрийн  ажиглагч шинжээчид энэ удаагийн мэтгэлцээнд хэн ялсныг нэрлэх биз ээ.

505480457e9ed8adf9aa22

392227557e9ed8ab82b571

489363157e9ed8b133e053


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car