Мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо нөгөөдөр ирэхээр болжээ. Тэрбээр долоо хоног амрах ба гэмтэлээ эдгээж гам барих шаардлагатай юм байна. Хакүхо аварга өөрийн цахим хуудсандаа
“Сайн байцгаана уу?
Энэ сар миний 2 шавь сайн барилдаж нэг нь түрүүлсэн нь надад их урам зориг өглөө. Мөн 3 хоног мацаг барьж дуусгалаа энэ нь хүний биед маш сайн гэдэг юм байна. Гаднаасаа дотроосоо ч эмчилгээ сайн явагдаж байна гэж үзэж байна. Удахгүй дэвжээнээ гарна аа. Түр bye.” хэмээсэн байна.
Ч.Амар
Холбоотой мэдээ
-
Gxd (September 28, 2016 8:42:19 am )
Мацаг барих үед юу ч идэхгүй гэсэн үг үү? Яг ямар горим баримталдаг юм бол сонин байна . Дагаж мауаг баримаар лбайна.
-
Anonymous (September 28, 2016 9:37:11 am )
Гайхалтай дүү минь бэртлээ гүйцэд эдгээгээрэй, дутуу дулим, хөнгөн хуумгай гүйцэтгэсэн ажил хаана ч, ямар ч үйлийг тасладаг шүү дээ. Дэвжээндээ болбол 11 сард, эс бөгөөс он гармагц 1 сард гарвал сайхансан. Эзгүйд чинь юм юм л болоод байх шиг байсан. Одоо цагийн лидер нь чи шүү дээ, хариуцлага, дэг жаяг лидер эзгүй хойгуур л үгүй болдог, монгол улсад байтугай сумод ч бас тийм юм уу даа?
2 Comments