antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 27, 2016 Comments are off

Халаалттай холбоотой гомдлыг 24 цагийн турш хүлээн авна

нийтлэсэн Admin

147493825657e9c5904b18dХалаалт болон халуун ус тасалдахтай холбоотой гомдол, санал хүсэлтийг шуурхай удирдлагын 7004- 7005 дугаарын утсаар 24 цагийн туршид хүлээн авахаар “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компаниас шийдвэрлэжээ.

Нийслэлийн хэмжээнд энэ жил нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны өдрийн байдлаар 1720 барилгад халаалт өгчээ. Харин 65 цэцэрлэг халаалт авахаас 52-т, 124 сургуулиас 107-д, 13 эмнэлэгт халаалтыг нь өгөөд байгаа аж.

Албан байгууллага, аж ахуйн нэгжтэй байгуулах “Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах” гэрээний биелэлт 65.9 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 30-ний өдөр гэрээ байгуулах хугацаа дуусч, аж ахуйн нэгж байгууллагын халаалтыг ирэх сарын 1-ний өдрөөс өгөх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car