antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 26, 2016 60 comments

Шинэхэн дэд сайд Ш.Лхамсүрэнгийн дүү  согтуугаар хүүхдийн амь хөнөөсөн хэрэг юу  болов?

нийтлэсэн Admin

7a4503_d3y6iymtrnbm8w2toyztek4ip_x800

Засаг төрд алба хашиж, төр түмний төлөө зүтгэх хүний нэр хийгээд үйлдэл цэвэр байхгүй бол араасаа чамгүй асуудал дагуулдаг нь бичигдээгүй хууль юм даа. Тэгвэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллаж байгаа  Ш.Лхамсүрэн гэж эрхэмтэй, түүний ар гэрийнхэнтэй холбоотой анхаарал татсан мэдээллүүд байх аж. Шинэхэн дэд сайдын намтар мэдээллийг харахад Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нийслэлийн 10 жилийн тавдугаар сургуулийг 1992 онд,  ШУТИС-ийг 2002 онд төгссөн. Монгол Японы төвд бизнесийн төлөвлөлт, менежментийн чиглэлээр 2010 онд, Солонгосын “Самсунг” академид манлайллын чиглэлээр 2011 онд мэргэжил дээшлүүлсэн. Ш.Лхамсүрэн “Мондулаан трейд” компанийн ерөнхий захирал, 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. 2015 оноос “Мондулаан трейд”  ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гээд цэвэр бизнесийн замналаар явж ирсэн харагдана. За харин карьер нь яг яаж улстөртэй холбогдсон нь тийм ч ил биш.

Түүний аав Б.Шүхэрт гуайн тухайд Монгол Улсын гавьяат эдийн засагчдын нэг гэдэг утгаараа салбартаа үнэ хүндтэй хүмүүсийн нэг. Б.Шүхэрт гуай хоёр хүүтэйгээ нийлж “Нүүдэлчин”групп байгуулж улмаар охин компаниудаар хүрээгээ тэлсэн байдаг. “Нүүдэлчин” группийн түүх 1998 оноос эхлэдэг. Анх дулааны зуух үйлдвэрлэл, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар “Мондулаан трейд” ХХК-ийг байгуулсан байдаг. Б.Шүхэрт эрхмийн хүүхдүүдтэйгээ хамтран байгуулсан Нүүдэлчин группын тухай бичээд байвал нэлээд юм болох байх.

14459705_1791310991109774_1122101470_n

Харин энэ удаа “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Ш.Алтанхуяг гэгч нь 2012 оны дөрөвдүгээр сард 09-66 УНИ улсын дугаартай “Ланд круйзер” маркийн машиныг 70 хувийн согтолтын байдалтай байхдаа жолоодож яваад, хүүхдийн аминд хүрсэн гэх асуудлыг эргэн сануулж байна.

Хэрэг Баянгол дүүргийн VI хорооны нутаг, 25 дугаар эмийн сангийн урд замд болсон юм. Согтуу жолоочоос болж арван настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Хэргийн газраас харахад хүүг дайрсан газраасаа лав 15 орчим метр чирсэн нь тодорхой  харагдаж байгаа талаар эх сурвалжууд хэлж байсан юм. Хачирхалтай нь, тэр машинд сууж явсан цагаан цувтай хүүхэн амиа алдсан хүүг хэд хэд өшиглөж байхдаа унах гээд урдах хүнээ түшиж байгаа нь шал согтуу байсныг нь гэрчилж байгаа талаар ч хэвлэлүүд бичиж байсан юм.

Уг нь хэргийг үйлдсэн Ш.Алтанхуягийн аав Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Шүхэрт гуайн тухайд “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч”, Алтангадас одон, санхүү банкны тэргүүний ажилтан, тэргүүний барилгачин, тэргүүний материал үйлдвэрлэгч зэрэг гавьяа шагнал авч байсан мундаг л хүн байдаг. Гэвчиг хүү нь ууж согтуурхсан үедээ хүүхдийн эрдэнэт амийг хөнөөсөн юм.

Шинжээчийн тогтоосноор  ослын үед хүү 23 метр зайд машинд чирэгдэж улмаар газар дээрээ нас барсан байдаг. Түргэн тусламжийн машин хэрэг гарснаас хойш 15 минутын дараа ирэхэд хүү аль хэдийнэ амиа алдсан байсныг эмч хэлж байв.  Хэрэг болоход машинд жолоочоос гадна гурван согтуу бүсгүй сууж явсан байдаг.  Хэрэг гарсны дараа Цагдаагийн ахлах дэслэгч н.Лхагважаргал хэлэхдээ “Хэрэг одоохондоо мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Жолоочид хэрэг оноохгүй, дөрвөн жилээр эрхийг нь хасаад хэргийг хэрэгсэхгүй болгосон гэдэг бол ташаа мэдээлэл байна. Тийм зүйл байхгүй. Гэхдээ прокурор, шүүхийн байгууллагаас ямар ял оноох нь шийдэгдэнэ. Бидний зүгээс тэдгээр яллах эрх бүхий байгууллагуудад баримт бүрдүүлж, мөрдөн байцаалт хийж өгөх учиртай. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн дагуу хэргийг шалгана. Мөн бусад хууль тогтоомжийн үндэслэлээр хэрэгтэнд нэмж ял оноох боломжтой”  гэсэн мэдээллийг өгч байсан байдаг.   Эрүүгийн  хуулийн 24 дүгээр бүлгийн 215.3-д “Энэ хэргийн улмаас бусдын амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг.

За харин шинэхэн дэд сайд Ш.Лхамсүрэнгийн дүү Ш.Алтанхуягийн тухайд ямар ял зэм хүлээсэн нь тодорхой бус байна. Амиа алдсан хүү ээж, эгч хоёртойгоо амьдардаг байсан гэх мэдээлэл бий. Хүүгийн ээж  хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй байсан. Ядарсан эмэгтэй хүүгээ золгүйгээр алдаж амьдралдаа ямар хүнд цохилт авсныг төсөөлөхөд ч бэрх.

Харин хэрэг үйлдсэн этгээдийн ах Монгол төрийн сайд болжээ. Шинэхэн дэд сайдыг тойрсон анхаарал татсан мэдээллүүдыг цувралаар хүргэнэ.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

60 Comments

  • ээээ (September 26, 2016 3:14:42 pm )

    Албан тушаал мөнгө гэж үхэлдэж явахаар наад элэг мэлгээ эмчлүүлж амар тайван явбал дээргүй юу. харваас эрүүл биш царай харагдаад бх

    • зочин (September 27, 2016 12:33:33 pm )

      одоо ч хүн сайн явж болохоо больсон цаг уу, ах нь ч бай ах, дүү нарын хэн нэг нь хэрэг хийхэд бүгд ял эдэлнэ гэж байхгүй баймаар, энэ хүн шиг ингэж явж чадахгүй бол та нар дуугүй байсан дээр биз, ер нь өөрт таалагдаагүй хүндээ хүн өш санадаг, хүн бүрт таалагдах нь алба уу, зүгээр л өөр өөрсдийгөө хичээ.

    • зочин (September 27, 2016 12:41:41 pm )

      хүний хувийн амьдралд хэтэрхий орж байна, ээж, аав нар биеийг нь төрүүлэхээс санааг төрүүлдэггүй гэдэг, ямар тэг ингэ гээд энэ бүгдийг хийлгэсэн биш, өр зүрх нь өвдөөд л хэцүү л байж явж таараа, хүний л эцэг, эх адилхан шүү дээ, хүнийг хөндлөнгийн хүмүүс яасан их хэтэрхий мэддэг болоов дээ, ёстой л дор дороо өөр өөрсдийгөө хичээж явмаар юм даа.

  • ЗОЧИН (September 26, 2016 3:54:35 pm )

    Энэ дэд сайдыг буцаая. МАН-Д МЭДЛЭГ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОВСОН ХҮЧИН ИХ БИЙ.

  • zochin (September 26, 2016 4:29:32 pm )

    Iim hyn yahaaraa toriin alband baij baidag um be,,? hyn alchihaad,,,,
    Ene Mongolin tor arai heterch baigaa um bishyy,,,buzariin matadiig yaliig ni edlyyleechee,
    Muuhai ger byl baina,,,haravaas abij baigaa zaraig ni,,,

  • САЙНАА (September 26, 2016 4:57:15 pm )

    ЯМАР БАЛИАР ХҮМҮҮС ТӨРД НҮҮРЛЭЭ ВЭ, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЯДАРСАН ЭХ ХҮНИЙГ ХЭТ НЬ ҮҮРЧ ЯВАХ ГАНЦ ХҮҮГИЙ НЬ ДАЙРЧ АЛЧХААД ЯАЖ ИДСЭН ХООЛ НЬ ЦААШАА ХОДООД РУУ НЬ ОРЖ БАЙНАА, ШҮХЭРТИЙНХЭЭН, ОЙ ГУТАЖ БАЙНА, МОНГОЛЧУУД МИНЬ САНАЛ СЭТГЭГДЛЭЭ ХАРАМГҮЙ БИЧЭЭРЭЙ. ТЭГЭЭД БАС САЙД БОЛООД ЯВЖ БАЙДАГ, ТЭРНИЙ ОРОНД ЯДАРСАН ЭХ ХҮНД ОЧИЖ НҮГЛЭЭ НАМИНЧИЛ.

  • зочин (September 26, 2016 6:20:28 pm )

    Энэ хүмүүс муу \муухай хүмүүс биш Нүүдэлчинд хийж бүтээсэн өчнөөн сайхан үнэт зүйл бий

  • Duk (September 26, 2016 7:28:01 pm )

    Irgen hvn huvi hvnii asuudal bolohoos ger bul ni iim tiim gej nyalzaaj har uhuulga hiih yamar ch shaardlaga baihgui. Ene hvn uls eh orond mash ih buteen baiguulalt, olon zuun humuusiig ajil hudulmurt surgaj, tetgej yvdag hvn yum. Tord heregtei l zairan daa..

  • Зочин (September 26, 2016 7:50:25 pm )

    Наадуул чинь ял авдаггүй хүмүүс ш дээ ,авсан байсан ч удалгүй суллагдаад инээд алдчихсан гүйж яваа биз ,,,Нүгэл нь нүдээрээ гарах цаг ирнээ,,,

  • Anonymous (September 26, 2016 8:00:30 pm )

    Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Лүндэндорж гэж нэг лүд байна. Бас хүн дайрч алсан гэж байгаа. Тэгээд эд нар чинь хийсэн хэрэгтэй ял эдлэхгүй мөртлөө бусад хүмүүсийг шударга байцгаа л даа гэхийг нь яана.

  • dash-Nym (September 26, 2016 10:12:48 pm )

    Toriin, ih baga alban tushaald ner tsever humuuc ajilah ni zuitei baina , Manaid ,egel ardiin huuhduud dotor medleg bolovcroltoi tolov shudarga zaluuc baina shuu, zaaval ner tortei tom alba hashij yavcan hunii huuhed l tord alba hashij baih ectoi um shig baih uzleecee tatgalzah tsag bolcon shuu.

  • zochin (September 26, 2016 10:47:04 pm )

    Hiih yumguidee hvn muulah dontonguud chini harin yu yu gene vv. hvnii ajliig urag toroltei ni holboj hutsdag. Oorsdiigoo har. Hajuud ni yu hiigeev. 1000 garan hvn ajilluulj ami amidarliig ni zalguulj l yavaa hvn bna uu.

  • Anonymous (September 27, 2016 12:06:19 am )

    Baliar sejgiin ger bul ba. Heleh ch ug alga.

    • зочин (September 27, 2016 5:31:34 pm )

      хөдөлмөрч хүмүүс, чи зүгээр л өөрийгөө хичээж амьдар, аль аль нь зовлонгоо үүрч яваа, хүн албан тушаалд очсоны төлөө ингэж бх атаархаж үхэх нүү, энэ хэмжээнд очиж чадахуу чи!!!!!!!!!!!!

    • ану (October 03, 2016 6:46:00 pm )

      Мундаг буурал байна даа хүүхэд бүрээ хөдөлмөрлөж эрдэмтэй болгож чадсан өрхийн тэргүүн та хойч үеийн залуусдаа их зүйлийг зааж сургамжаа хайрлаарай,Танай гэр бүлд аз жаргал хүсье

    • Сүрэнхүү (October 03, 2016 6:52:00 pm )

      Энэ сайтыг хаах хэрэгтэй тэнэг хүмүүс ажилдаг гэж сонссон хүний улыг шагайж явдаг тийм хүмүүс,мөн идсэн хоолныхоо тооцоог хийдэггүй мэргэжлийн хэрүүлч хүмүүс юм байна лээ

  • Ажиглагч (September 27, 2016 8:45:02 am )

    Нүүдэлчин группийг хүний шим шүүсийг нь сорчихоод гаргуунд нь хаядаг гэж сонсогдож байсан Үнэн ҮҮ????????????

  • Зочин (September 27, 2016 8:47:49 am )

    Shuurhai.mn гэж шуурхай хогийн цэг бна аа. Хүнд сайн сайхныг сануулж явахын оронд хүн хүний бөгс ухсан олиггүй юм болгоныг яасан ч мартдаггүй, яахаараа ч ингэж мэргэшдэг юм.

  • Зочин (September 27, 2016 8:50:16 am )

    Үйлийн үр хийсэн нүгэлээ хэдэн тангад ном уншаад өнгөрөөж авилга өгч авдаг шиг эрлэгийг бодрж байгаа бол май шүү.Дүлий Шүхэртийн үр удам лусын хорлол болж хэлгүй дүлий иахир лутуугаар дүүрнэ.

    • цэцэг (October 03, 2016 6:36:06 pm )

      Дүлий ч гэсэн мундаг ухаантай бууралуудын нэг энэ хүн сонсдог бол монгол улсад их зүйл хийх байсан

  • gogog (September 27, 2016 9:01:52 am )

    5 р сургууль биш 52 р сургуулийг төгөссөн юм биш үү эхнээсээ мэдээллээ буруу зөрүү оруулахаар мэдээ нь хэр болит байх вэ

  • Зочин (September 27, 2016 9:25:57 am )

    Дүлий Шүхэртийн Алтанхуяг чинь угийн резедив шдээ.Төрсөн эгчийнхээ 10хэдтэй охиныг хүчиндэж алсан.Шоронгоос гараад энэ хэргийг хийсэн.Одоо наранд таваргаж байна даа.Эрүүгийн элесентүүд мөнгөөр бужигнуулах юм.Хар Лхамаа гэж бөөн залилан.Тамд тавтай морил болноо удахгүй Шүхэртийн удам.

    • зочин (September 27, 2016 12:46:17 pm )

      чи битгий атаарх, тэгээд ч Шүхэрт гэдэг хүн улсдаа хийсэн юмтай хүн, чам шиг чацага царайлж яваагүй, хэлж, бичиж байгааг чинь харахад энэ хүмүүс хүслийг чинь биелүүлээгүй эсвэл атаархаж үхэх гэж буй шинжтэй кккккккккк
      хүн бүрийг бүү ялал чи,

  • Anonymous (September 27, 2016 10:14:19 am )

    yasan muuhai tsaraitai umbe, shijig ve

  • zochin (September 27, 2016 10:29:18 am )

    Хэвлэл мэдээлэл үнэнхээр доройтжээ Ингэж мөнгө олж байхаар зүгээр гуйлга гуйж амьдрсан нь дээр Та нар хэн ч энэ зовлонгоос салгаж өгч чадахгүй ш дээ Нялх амьтныг тайван нойрсуулаач
    Эцэг эхийг нь тайван байлгаач Монгол хүний ёс жудаг хаана бна ЭНэ хүмүүс өөрёдөө сэтгэлийн зовлон эдлээд явж байгаа

  • зочин (September 27, 2016 11:05:38 am )

    Хэвлэлийнхээ та нарт үнэнхээр гутаж бна Гэхдээ цэвэрших байлгүй дээ та нар Хэдэн жилийн өмнөхийг ингэх ямар хэрэг бна аа та нарт Энд хүн юмаа хаяагүй Бүхэл бүтэн хүүхдийн асуудлыг ингэж хөндөж эцэг эхийг нь зовоох хэрэг бхгүй Та нарт талийгчийн ээжийг өвчтэй хүн гэж хэн хэлээд бгаа юм бэ Тэр эрүүл саруул хүүгээ хэзээч мартаж чадахгүй бгаа эх хүн Болиоч эрхэм сэтгүүлч дээ хэвлэл мэдээлэлийнхээн

  • Зочин (September 27, 2016 11:37:18 am )

    Энэ хүмүүсийн сэтгэгдлийг уншихад шүүх цагдаа хуулийн байгууллага мөнгөтэй хүнд тал зассан мөнгө харж үйлчилдэг тодорхой дүр зураг харагдаж байна,хэрэв мөнгөгүй хүн энэ хэргийг хийсэн бол шүүх цагдаа мундаг ажиллаж тэр өдөртөө ажилтай байх юм шиг дүртэй бна дээрээ хөлөө олохгүй бол дороо суудлаа олохгүй шүү хуулийнхан шударга байлдаа монголын ирээдүйг ингэж мөнгөөр шийдэж болохгүй

  • Anonymous (September 27, 2016 11:55:15 am )

    Баянхонгорын Гэрэлтуяа гэж нэг сайхан янхантай явалддаг,ивээн тэтгэдэг байх шүү энэ нөхөр

    • зочин (September 27, 2016 12:37:33 pm )

      хүн хэнтэй явах хэнд хамаатай юм, өөрийн чинь биеэр явж байгаа биш, ккк таалагдсантайгаа уулзаж учрахад хэнд ч хамаагүй л баймаар, хүн хүнтэй явахад юундаа санаа зовсонын өөрийгөө л хичээж явбал барав хахаха

      • Anonymous (September 27, 2016 1:10:55 pm )

        Gereltuya chi yund ni sandraav,chi jaahan ohin bhaasaa l yavaldaj bsan chine unen l biz dee

      • Anonymous (September 27, 2016 1:38:58 pm )

        Meddeg ch yum shig

      • Anonymous (September 28, 2016 9:34:15 am )

        Jaahan ohintoi zugaatsdag hun baisan yum baije

    • зочин (September 27, 2016 2:04:00 pm )

      азтай л эмэгтэй байна, сайхан эмэгтэй шүү дээ, эрэгтэй хүмүүс бүгд л адилхан шүү дээ, хэн нь хэнийгээ гэдэг юм ккккк

  • Anonymous (September 27, 2016 12:20:36 pm )

    Nuuts amraguudtai iim hun baisan yum baina, Lkhamsuren zahiral. Hojimdson haruusal. Aldaa baije.

  • Зоа зов (September 27, 2016 12:20:55 pm )

    Сонин юм аа аав нь зээль огч 10% ийг нь нэхэж бгаад л авдаг бсан алтанхуяаг нь торсон эгчийнхээ охиныг онц хэрцгийгээр алсан тэр уед дээд хэмжээ аваагуй дараа нь хуухэд дайрч алсан энэ нохор яанхан шаасан худлаа яарьсан хулхи долдигнуур гар гэсэн тэгээд яагаад ийм зальжин хулжин нар нь баяжаад дарга сайд болоод бдаг ба аа сонин юм

  • зочин (September 27, 2016 12:40:59 pm )

    хүний хувийн амьдралд хэтэрхий орж байна, ээж, аав нар биеийг нь төрүүлэхээс санааг төрүүлдэггүй гэдэг, ямар тэг ингэ гээд энэ бүгдийг хийлгэсэн биш, өр зүрх нь өвдөөд л хэцүү л байж явж таараа, хүний л эцэг, эх адилхан шүү дээ, хүнийг хөндлөнгийн хүмүүс яасан их хэтэрхий мэддэг болоов дээ, ёстой л дор дороо өөр өөрсдийгөө хичээж явмаар юм даа.

  • Anonymous (September 27, 2016 1:45:36 pm )

    har arhichid l bn sh tee elgee emchiluultsgee

    • зочин (September 27, 2016 2:00:41 pm )

      хар архичин байсан гээд хүн дээшилж болохгүй юу, битгий атаарх чи , энэ хэмжээнд явна гэвэл чиний сачий чинь дутах байлгүй дээ кккк
      амьдрал эрээн бараантай ч онох нь их байх тавилан гэж энэ за

    • болд (October 03, 2016 6:09:29 pm )

      хүний толгойтой үсийг харж суухаас өөрийн толгой дээрхи үсээ харж бусадыг хэл

  • enkhee (September 27, 2016 3:30:30 pm )

    ahiinh ni hiisen hereg dvvd ni hamaagvi l dee.gehdee 90 onii dunduur Shvhert guin neg hvv ni bas neg joohoh hvvhed alsan asuudal baigaa. Banid nar ni yagaad baidag yum bol doo.

  • зочин (September 27, 2016 3:35:23 pm )

    Банкны Шүхэрт гуйг 10% нэхэж авдаг бсан гэхэд Монголд итгэх хүн бна уу Хэн ч итгэхгүй Тэр зөвхөн ажлийн төлөө явж хайхрамжгүй явснаас дүлий болсон хүн Түүнийг яаж ажиллаж ажил шийдэж явсаныг манай аав ээжийн үеийн удирдах ажилтнууд мэддэг юм бна лээ

  • зочин (September 27, 2016 5:27:52 pm )

    ажлыг хийдэг мундаг хүн, өвчнөөс эмч нарын буруугаас чих нь юм дуулахаа больсон хүн, мэдэхгүй байж хамаагүй ингэж бичиж ярьж болохгүй хүмүүс минь, залуучууд минь,

  • зочин (September 27, 2016 6:13:05 pm )

    энд Ламсүрэн гэдэг хүний талаар бичиж болох юм. харин ах дүү аав ээжийг энд хамаруулж хэрэг хийсэн хүүгий нь ялыг сөхөх хэрэг байна уу. тэхдээ хөгшин эцгийг нь энэ айлийг үндсээр доромжилж болохгүй шүү дээ.атаа жөтөө хорсол дагуулсанхүний мууд дуртай иим юмнууд олон болсон монгол хүн хүн биш болжээ. хуулийн байгууллага хувийн компани шиг ажиллаад л нэг л бишдээ .монголчууд хэрүүлээс өөр юм мэдэхээ байжээ гэж Чойжамц ламтан хэлсэн нь үнэн байна.

    • сэтгэл (September 28, 2016 12:28:53 pm )

      харин тиймээ, манайханд хүн чанар алга болж, оюуны ядуурал газар авч байгаад л харамсаж байна, бие биенээ өөдөө явуулахгүй, дандаа муу ярина, арай л хэтэрч байнаа

  • Zochin (September 28, 2016 9:26:25 am )

    minii hubid olon huniig ajil amidraltai zalguulj, oron nutagt nileed zuil hiisen gedgiig mednee. hubi hunii hubid hun chanar saitai zub ulsuud. ereen baraantai orchlond sain muu holildoj baidag. ednii hubid hezee ch muu uym sanaatai hiihgui gedgiig henii ch umnu bardam helne. Sanamsargui garsan aldaa ni hurtel taruuhan setguulchidiig tejeeh uym daa. Mongolchuud aa tamin togooni ulgerees saltsgaay gej urialmaar baina daa

  • Оюунаа (September 28, 2016 1:25:41 pm )

    Бид аавтай ээжтэй хүмүүс шүү дээ Шүхэрт гуйг хэдэн хүүхэдтэй нь ингэж тавих хэрэг юу бна Магадгүй энд санал бичсэн хүмүүсийн аав ээж ах дүүд энэ хүн тус болоод явж бсан бхыг үгүйсгэхгүй дэ Шүхэрт гуайг шиг хөгжлийн бэршээлтэй мөртлөө улс орны эдийн засгийг бүхэлд нь харж чадсан хүн ховор шүү Гэр бүлд алдаж онодогүй хүүхэдтэй айл Монголд битгий хэл дэлхийд ч байдаггүй Айлд 1 архичин бж л байдаг Шүхэрт гуйг ингэх нь бж боломжгүй зүйл шүү

  • ИРгэн (September 30, 2016 10:09:28 am )

    Хөөрхийс Энэ сайтууд нээрээ Инээд хүргэх юмдаа бүр хийх юм олдодгүй юм уу хайшаа юм. Зарим сайтууд нь ах нь гээдл Зарим нь Дүү нь гээдл Бүр инээд хүрээд байх юм. Өрөвдөлтэй нэг гар нь хэдэн цаасаа баран байж мэдэээлэл тавиулаадл ямар ашиг байнаа Тэр хүн дайрсан нь Энэ Дэд Сайдтай нь ямар ч хамаатай юм Шал завхарсан юм хийх юм аа ажилгүй Сайтуудыг цөөлмөөр юмдааа

  • Сугараа (September 30, 2016 10:16:29 am )

    Гол явуулаг нь Дэд сайдад хорссон шалдар гарын явуулаг л байншдээ

  • зочин (October 01, 2016 6:46:55 pm )

    Хүмүүсээ та нар яахаараа хүн муулах дон шүглэсэн юм бэ. Ер нь хүн муулсан хүмүүс өөрсдөө л ямар билээ. Шүхэрт гэж хэн билээ, монголын анхы банкер, Моломжамц гэх хүмүүсийн нэг. Энэ хүнийг бүү ярь. Хүүхэд нь Лхамсүрэн өөрийн хүчээр л амьдарч явна та бүхэн гайгүй яваа нэгнээ бүү муучил. Тэр аваар осолын үед энэ Лхамаа чинь төрд сураггуй байсан байна шүүдээ. Хүн муулсан хүн өөдөлдөггүй гэдэгдээ. Яруу найрагч, агсан Дашбалбарын “Хүмүүсээ амьддаа бие биеэ хайрлая” гэдэг сайхан бүтээлийг амьдралдаа хэрэгжүүлж амар жимэр амьдарцагаая.

  • зочин (October 01, 2016 6:49:00 pm )

    тэнэг ажилгүй хүмүүс хуцаж байгаа юм.

  • зочин (October 01, 2016 7:03:26 pm )

    Лхамаа ахын дүү төрд ажиллахад энэ мэт тэнэг юм олон сонсож дуулна даа. Иймд санал сэтгэгдэл бичсэн сүлжээгээр хэн бичснийг үзэж болдог юм. үнний ард ямар сүлжээгээр, аль дүүргийн, аль байрны хэддүгээр хаалга гээд л гардаг байхгүй юу. Үүнийг мэргэжилтэнгүүд бүгд мэднэ. Ганцхан хугацаа гээд л хүмүүс хаядаг. Зарим нь баригдаад уучлал гүйгаад /хуулийнхнаас болон тухайн хүнээс / салдаг байхгүй юу. Дээр миний бичсэн уриалгыг бүх хүмүүс хэрэгжүүлж ажиллахыг хүсье.

  • bi (October 02, 2016 8:13:54 pm )

    Naad lalar chin mongo l ogoo biz ix bayan gej sonssoon

    • болд (October 03, 2016 6:06:37 pm )

      хүн хөдөлмөрлөж байж баян болдог тэнгэрээс мөнгөөр бороо ордоггүй залуу чи ажиллаж сурч баян болж болно шүү дээ хүнийг сайн талаас харж сураач чадалтай нэгэндээ атаархи залуу чамд гар толгой байгаа биздээ

  • Мядаг (October 03, 2016 5:01:43 pm )

    Шуурхай,мн та нар ичээч хүний хувийн амьдрал танайд ямарч падлий байхгүй харин та нар бичиж байгаа зүйлдээ эзэн болох естой ичиж ажиллаж амьдарч сураач хуулийн байгуулагад өгч шалгуулах хэрэгтэй энэ залуу сайн хүн гэр орон,груп удирдаж явж чадсан залуу эх орондоо их зүйл хийнэ гэдэгт итгэж байна Чиний удирдаж явсан груп монгол улсын дээгүүр ордог Тиймээс зоригтой хийх ажлаа хий Амжилт амжилт амжилт

  • Ану (October 03, 2016 5:10:16 pm )

    Шуурхай,мн эргүй малуудаа та нарт хүний эцэг эх ах дүү нарийг бичих ямар ч эрх байхгүй танай байгуулага худалаа хов жив бичиж хүний нэр төрд халдаж байдаг сайт энэ сайтыг хаах хэрэгтэй хэвлэлийн эрх чөлөө гэж эргүй ийм тэнэг сайтаас болж зарим сайтын нэр хүнд унаж байна танай сайт худал жиргээ бичдэг

  • болд (October 03, 2016 5:25:01 pm )

    Хөөрхий энэ шуурхай,мн мөнгө хэрэгтэй болохоороо мөнгөтэй хүмүүсийг мөн албан тушаалтай хүмүүсийг ишин шидээр шиддэг нь тодорхой хувь хүнийг нь бичиж чадахгүй байж эцэг дүү нарыг бичиж зургыг тавьсан байна шүү дээ Ичиж ажиллаж сураач танай сайтад аав ээж ах дүүгүй харийн хүмүүс ажилдаг нь тодорхой Дандаа бөгс бөөрний хов жив хоолны хэрүүл бичихээс өөр юу ч хийж чаддаг сайт юм бэ Үүний оронд аав ээжээ асарч төрөл төрөгсөдөө таньж хүндлэх мэндлэх ёс хүнд хэрэгтэй зөвөлгөгөөг жиргэж сураач танай сайтын малууд аа

  • сор (October 03, 2016 7:19:25 pm )

    кк

  • Anonymous (October 07, 2016 2:00:21 pm )

    Хүний дүү алдажээ ялаа ч үүрсэн өчнөөн тв гарсан ярьсан асуудал. Харин ах нь бол жинхэнэ жудаг ноён нуруутай, боловсролтой эр шүү. Энд заавал хутгаж харлуулж улс төр хийгээд яах вэ ах хийсэн хэрэг биш. Хар улс төрөө татъя.

  • Оогий (October 07, 2016 2:02:09 pm )

    Хүний дүү алдажээ ялаа ч үүрсэн өчнөөн тв гарсан ярьсан асуудал. Харин ах нь бол жинхэнэ жудаг ноён нуруутай, боловсролтой эр шүү. Энд заавал хутгаж харлуулж улс төр хийгээд яах вэ ах хийсэн хэрэг биш. Хар улс төрөө татъя.

  • Оогий (October 07, 2016 2:02:56 pm )

    Хүний дүү алдажээ ялаа ч үүрсэн өчнөөн тв гарсан ярьсан асуудал. Харин ах нь бол жинхэнэ жудаг ноён нуруутай, боловсролтой эр шүү. Энд заавал хутгаж харлуулж улс төр хийгээд яах вэ ах хийсэн хэрэг биш. Хар улс төрөө татъя.
    Сайн хүн жинхэнэ эр хүн шүү.

antalya rent a car