antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 24, 2016 8 comments

Эрчүүд тэнгэр, уул, агуй, мангас, шалиг гэсэн таван шинжтэй байдаг

нийтлэсэн Admin

jeanslb990064955201609230810

Аливаа хүнийг таньж мэдэх олон арга байдаг. Дээр үед эрчүүдийг таван шинжээр ангилж үздэг байжээ. Энэ нь тэнгэр, уул, агуй, мангас, шалиг хуваадаг байжээ.

Тэнгэр эр: Зан ааш дөлгөөн, ажил үйлс нь бүтэмжтэй, эрдэм ухаан сайтай, шулуун шудрага, цэвэрхэн царай зүстэй, тэнүүн магнай, урт хамартай, нимгэн дэлдэн чихтэй, чац өндөртэй, гэдэс бэлхүүсээрээ нарийвтар, зөөлөн хар үстэй, бурханд шүтлэгтэй. Ийм эрийг сайнд тооцох бөгөөд цөөвтөр тохиолдоно.

Уулын эр: Гуалиг цэмцгэр, шашин ёсыг хүндэлдэг, хөрөнгө зоорь хураах дуртай, үнэн хатуу үгтэй, эрдэм ухаан сайтай, харьцааны соёлтой. Ийм хүн үргэлж инээмсэглэж явдаг, урлагт дуртай, эмэгтэйтэй амархан танилцаж чаддаг. Дутагдалтай тал нь гэвэл жаахан хөнгөмсөг.

Агуйн эр:  Бяр чадалтай хоолонцор, хүний үг даахдаа муу. Ажилд сайн гэвч дуустал нь хийх тэвчээр муу. Бүсгүй хүнийг татах ов сайтай, завхайдуу, ярих хөөрөхдөө мэргэн түргэн, зугаа цэнгэлд дуртай. Ариун цэврийг муухан сахидаг, ухаанаар ядмаг, бэлгийн ажилд дуртай, хүдэр бадриун гар хөлтэй.

Мангас эр: Бяр чадал ихтэй, хар бор ажилд сайн, болхи бүдүүлэг үг яриатай. Ухаанаар маруухан, хомхой сувьдаг сэтгэлтэй, биеэр том, махлаг бүдүүн, бараан царайтай. Залхуу хойрго, дэмий хоосон ярих дуртай.

Шалиг эр: Зарим шинжээс дурдвал ичиж зовохоо мэдэхгүй, бүдүүлэг зантай, зугаа цэнгэл, шалиг завхай явдлыг их хөөцөлддөг, маханд дуртай, ан гөрөө хийх, амьтныг алах зэрэг муу үйл хийхээс буцахгүй, биеэр том, гар хөл нь урт бүдүүн.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • иргэн (September 24, 2016 2:02:44 pm )

    Ямар дурак нь ийм Юм бичдэг бн

  • manai nuhur yg mangas er yum aa yaanaa (September 24, 2016 5:23:02 pm )

    sarnai

  • Zochin (September 25, 2016 5:27:05 am )

    aztai n tenger ertei suuna bhdaa za tegeed unen gej bhguidee Hun amidralaa ehlehdee eejiig n sain ajiglaj bgaad suuh heregtei yum bnlee Eh n yamar bna huuhed n yag l tiim bn gedeg yostoi unen ug shuu Shunalaar duuren setgeltei urgelj huuhdiinhee amidrald oroltsson eejiin huutei suuwal tamiin togoond orlool gesen ug Tegeed nuguu surhii eej n amidraliig n oroldsoor bgaad salgana Ter surhii eej n horwoogiin jamaar uheed duusna Huu n nas n yawsan hoinoo dahiad l ehner awna Zalitai huu awgain mungund n shunaj suuna Tud udalgui zes n tsuhuina dahiad l salna Dahiad l awgai awna dahiad l salna……. Tegeed ter shunaliin tulam eejiin huu hench bish bolj bgaa yumdaa …… Huuhnuudee buh nasaaraa amidrah hania songohdoo setgel bolon eejiig n harj songooroi

    • ergelzee (September 26, 2016 7:57:15 am )

      yumyg ingj tuilshruulj boloh uu erhem ee. uurt chin ikh buruu bsan bololtoi.

  • Zochin (September 25, 2016 5:34:32 am )

    Huntei suuna gedeg har lai tegesnees gantsaaraa yawah shig jargal alga Neg yumnii oims gutliig n ugaaj arga ewiig n oloh gej buh nasaaraa l hicheene nuhurtei boloh Lai Lai

  • Anonymous (September 25, 2016 12:15:12 pm )

    Ter 32 iin toirgiin baruun urd zasbariin gazar agui , mangas turhtei heden ah bdg yum bn le mah idee l sexdee l mashinaa zasaa l bj bdg yu, bn le

  • Zochin (September 25, 2016 6:51:25 pm )

    Ho 32 hon tegwel jinhene mangasuud yumaa gehdee hun geheesee amitnii chanar dawagamailsan yum bn xe xe xe

  • Монгол эрчууд (September 26, 2016 9:49:41 am )

    Монгол эрчууд хоолонд дуртай бяр чадал сайтай, ухаан жаахан давчуу, Эд хоронго, хуухэнд нугасгуй дуртай, тоглоом наадам, бох, Моринд амиа тавина, авгай хуухдээ ч Мартана будуун гуя, шилбэтэй, агуйн эрийн шинжтэй, мангас Эрийн торхтэй, шалиг эрийн явдалтай сайхан улсууд байдаг юм. Хамгийн гол нь хуухнууд нь тийм эрчуудэдээ дуртай гэж яанаа!

antalya rent a car