
“Жуулчдаас шинээр татвар авахад” тус улсын хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай юм. Ингэхдээ 2017 оны 3 дугаар сараас 1-нээс наана хийх ёстой аж. Шинээр авах хураамжийг амралт-сувиллын цогцолборуудыг хөгжүүлэхэд чиглүүлэхээр төлөвлөөд байна. Шинэ хураамжийн тухай баримт бичигт “Ростуризм”-д оросын амралт сувиллуудыг дэлхийн болон дотоодын зах зээлийн жишигт хүргэх бүрэн эрх олгохыг тус улсын Засгийн газарт даалгажээ.
Энэ оны 5 дугаар сарын 1-нд амралт-сувиллын цогцолборуудын хөгжлийн нэгдсэн стратегийг батлахаар төлөвлөжээ.
2015 онд Оросын Хойд Кавказын хэргийн яам нь тус улсын Минеральные воды, Кисловодск, Ессентуки болон Пятигорск амралт-сувиллын газруудад ирэх гадаадын жуулчдаас хоногт 50-150 рублийн хураамж авч байх санал тавьж байв. Харин 2016 оны 8 дугаар сард Кавказын яамны энэхүү саналыг ерөнхийлөгч Путин дэмжжээ. Тэрээр “амрагчдын хувьд шинэ хураамж төдийлөн мэдрэгдэхгүй байхаар, үнийг хөөргөлгүй байхыг ” уриалжээ.
Сонирхуулахад, Орос улсад 2015 онд 26,85 сая гадаадын жуулчин ирсэн төдийгүй , нэг жилийн хугацаанд Оросын зочид буудлууд, амралт-сувиллын газрууд болон бусад нийтийн хүлээн авах байруудад нийт 43,65 сая оросын иргэдийг хүлээн авснаас 5,6 сая нь гадаадын иргэд байжээ.
А.Огторгуймаа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
Comments are closed.