“Чингис” бондын мөнгийг хийдүүлсэн нөхдүүд эхнээсээ шалгагдаж эхэлж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл уг бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллароос нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг буруутган уржигдар буюу 21-ний өдөр хорьсон гэх мэдээлэл байна. Д.Дорпүрэвийн тухайд дэд сайдаар ажиллахаасаа өмнө БОАЖ-ын сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Төв аймагт нэр дэвшиж байсан нэгэн юмаа.
Түүний намтар мэдээллийг хүргэхэд:
Төрсөн огноо: 1973 oнд Улаанбаатар хот, Октьябрын район
Мэргэжил: Банк, санхүүгийн эдийн засагч
Боловсролын зэрэг: Бизнесийн удирдлагын магистр
Боловсрол эзэмшсэн байдал:
- 1981 -1987 онд нийслэлийн 22-р дунд сургууль,
- 1988- 1991 онд нийслэлийн 77-р сургууль,
- 1991-1994 онд Эдийн засгийн коллежийг Банк санхүүгийн эдийн засагч мэргэжлээр төгссөн
Ажлын туршлага:
- 1994 онд ажлын гараагаа Эрдэнэт хот дахь Хотш банкинд эдийн засагч
- 1997- 2012 онд “Финсервис” ХХК, “Би энд Жи Финанс ББСБ” ХХК-ны ерөнхий захирал
- 2003- 2005 онд “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны ТУЗ-ын дарга
- 2012 оноос Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажиллаж байсан нэгэн юм.
Ер нь бол АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой асуудлуудыг шалгаад эхэлсэн бөгөөд улмаар бондын мөнгөтэй холбоотой асуудлууд дэлгэгдэж байгаа гэх мэдээлэл бий. Хөгжлийн банкны захирал Мөнхбатыг шалгаж байгаа талаар мэдээлэл гараад байгаа.
Яаж ч бодсон улс орныхоо нэр сүр, аюулгүй байдлыг гадаад зах зээлд барьцаа болгож авсан зээлийн зарцуулалтыг сайтар анхаарах нь зохистой асуудал билээ. Тэрчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч төдийгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бондын зарцуулалтын асуудлаар хуралдаж, хэдэн төгрөг зарцуулсан, хэдэн төгрөг нь үлдсэн гээд мэдээллийг шалгаж, нягталж байгаа талаар, төрийн тэргүүн бондын хэрэгжилтийг шалгах үүрэг өгсний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоёр ч удаа хуралдаж байсныг уншигч та санаж байгаа болов уу.
Тэгвэл тухайн үед бондын мөнгөний зарцуулалт дээр эзэн сууж байсан нөхдүүдийг тэргүүлэх Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярыг сэжигтнээр татан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Түүнийг Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэж буй. Бүр тодруулбал, Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон АТГ-т шалгаж байгаа гэж буй юм.
Н.Батбаяр нь Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж байх үед “Чингис”, “Самурай” бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж, “Гудамж төсөл”, “Гэр хорооллын дахин төлөвлөлт” болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн байдаг.
Тэгэхээр бондын мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүдийн талаарх мэдээлэл энэ янзаараа нэмэгдэх бололтой байна.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (September 23, 2016 11:07:14 am )
Ардчилсан намынхан та нар засгийн эрх барьж байхдаа 20-30 тэрбум долллар цохисон нөхдүүдийг шалгахгүй яасан юм бэ. Одоо тэгээд бондын 2-хон тэрбум доллар цохисныхоо төлөө шоронд явах болж дээ
-
Anonymous (September 23, 2016 1:24:59 pm )
Бондын мөнгийг идсэн тэр үеийн эрх мэдэлтэй хүмүүс бүгд өөрсдийн үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгөөс эргүүлж төлөх боломж байгаа
-
зочин (September 23, 2016 1:49:07 pm )
энэ бол цэвэр улс төр, газраа зарсан луйварчин гэдэг хүнээ шалгах зориг хуулийнханд бна уу, байхгүй л байна шүү дээ,төрөөс төрсөн тэрбумтангаа шалгаачэээээээ, юм нэгээр дуусахгүй гэдгийг хэн хэн нь санаж яваасай, энэ хүн тэгэх хүн биш гэдэгт итгэж байна, цаг хугацаа харуулах биз ээ,
-
Anonymous (September 23, 2016 4:32:44 pm )
тэр үеийн эрх мэдэлтэй хүмүүс бүгд өөрсдийн үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгөөс эргүүлж төлөх боломж байгаа
-
-
irgen (September 23, 2016 11:22:06 am )
say sayaar bish terbymaar idsen hereg yy
-
zochinzoch (September 23, 2016 12:10:49 pm )
gudamj tusul arai dendvv baisandaa hairanch mungu
-
бат (September 23, 2016 12:55:54 pm )
Чингис бондоос Ардын намын Номтойбаяр 110 Гарамжав 122 ЭнхАмгалан 384 тэрбум төгрөгийг авсан гэж сонинд бичсэн байсан эд нар хэрэгтэн биш үү? Одоо АНы дарга нар ингэж МАНыхныг ивээн тэтгэснийхээ шанг амсаж бүгд намаасаа хөөгдөнө
-
Anonymous (September 23, 2016 12:59:05 pm )
ted nar huusen yumtai humuus
-
Anonymous (September 23, 2016 8:58:11 pm )
MANgaruud hulgai hiisen ch huchin hiisen ch omoorch baidag teneg garuudiig oilgodoggui yum
-
-
-
АН-аа гэж (September 23, 2016 1:21:27 pm )
Энэ хямралтай үед АН-ын идэж, завшсан бүх мөнгийг эргэж төрд өгөх шаардлагатай. Заавал шоронд хийх бишээ. Жишээ нь бүх станцуудын дарга нарыг шалгах. Эрчим хүчний салбарт маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Дорнодын станцын дарга, нягтлан гэхэд л маш их тендер будлиантуулж мөнгө босгосон тухай ам уралдан нутгийнхан нь ярьдаг. Тэр байдал нь нүдэн дээр ч ил байгаа.
-
Зочин (September 23, 2016 1:30:25 pm )
Батбаярыг яагаад гадуур шалгаж байгаа юм бэ тэнгэрийн бөө би болсон гэж зарлаад бн болохоор АТГ айгаад байгаа юм уу мөнгө идсэн нь бол хөрөнгө мөнгөтэй нь хатуу яриач тэгэж байж зөв бодлого болно биздээ
-
Anonymous (September 23, 2016 1:54:01 pm )
Yostoi ichdggui shaaruud yuma tatbar tulugchdiin mungiig gudarchad yaj ichihgui ineegeed zuragtaar garj chdj bsn bnaa
-
зочин (September 23, 2016 2:11:08 pm )
үнэн зөвийг олоод өрөө дарах хэрэгтэй
-
zochin (September 23, 2016 3:36:02 pm )
idsen nuhduudees ni mungiig abch urunduu uguuchee
-
Anonymous (September 23, 2016 3:40:17 pm )
намтар нь шаардлагатай юу, үгний тоо гүйцээх гэсэн зохион бичлэг биш дээ
-
zochin (September 23, 2016 5:59:26 pm )
AN, MAN -iinhan 2-laa idsen bygdiig ni deelig nolryylj, ulsuug hohirolgui bolgo:.. !!!
-
Mongol Khvv (September 23, 2016 6:14:59 pm )
Ed hurungiin huraaj awaach…!!! Tegeed baga ch gesen uriin ergen tulult hii….! Hulgaich nar 5 jiliin yal sonsood l hahuulaa uguud shuud 2r jiliin tensen awaad l salj mediishvv….!!!
-
Anonymous (September 23, 2016 6:33:53 pm )
uriig uglug bolgoe gdeg buu batbayr ediin zasgiin aluurchin mongol hvn mun bolovuu
-
Бичээч (September 23, 2016 7:04:24 pm )
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
-
Anonymous (September 25, 2016 4:49:43 am )
Saihan hoshnogo
-
-
иргэн (September 23, 2016 7:54:45 pm )
За яахав дээ олдсон дээр авагдаа дахин ийм боломж олдоо ч бил үү нас нь хүрээч билүү төрд гарсан албан тушаалд хүрсэн бүхэний тархийг нээгээд уншиж чаддаг бол бүгд л ижилхэн юм гарнадаа ийм байдлаас монгол доор хаяад хорин жилдээ салахгүй бизээ
-
зочин (September 23, 2016 8:03:16 pm )
Ан нам насаараа идсэн гэж үзхэд 10 хүрэхгүй жил идэж МАН 96 жил идсэнийг шалгавал мөн их тоо гарна даа
-
zochin (September 24, 2016 12:39:59 pm )
A.N iinhan tur barij baihdaa M A N iinhaniig bugdiin Idsen uusaniig ilruulj shorond hiine gej Elbegdorjoos ehleed hashgirhaar neg boloo bizdee haan baina.Getel gants ulaan hatsart Batbayriig uchuuhen zuileer l yl uguu bizdee. suuld ni uursdiinhuu humuusiig daraalan baribchilaa. Ali ni iddeg ni todorhoi baigaa um bishuu? 1990 onoos urdah Nam Turiin udirdagchidiin hed ni hubidaa bairtai baisan bol Mongol turiig 44 jil udirdsan buural darga hadgalamjdaa 6000 myngahan tugrugtui baisan gesenshuu.
-
Zochin (September 24, 2016 3:35:44 pm )
АН-ын аймгийн даргыг барьж хорьж байгаа нь орон нутгийн сонгуулийн эхлэл, бэлтгэл ажил уу,,,
-
Anonymous (September 25, 2016 4:52:28 am )
Hulgaichiig barij horih ni soeltt niigmiin asuudal biz dee
-
-
0000 (September 25, 2016 3:22:22 pm )
Нөгөө их өр ширний чинь тэн хагас нь наана чинь яваа түргэн шалгаж алдсан мөнгөө иргүүлэн төлүүль
-
зочин (September 25, 2016 9:37:25 pm )
Ардчилал нэрийн дор Монголоо гадаадынханд арилжсан нөхдийг бүгдийг нь цаазаар аваачих хэрэгтэй.Урьдын Төрд 30 мянган төгрөг дутаасан няравыг цаазаар аваачдаг байсан юм. Улсын мөнгийг хулгайлсан өнөөгийн улс төрчид хэмээх урвагчдыг хамгаас хатуу шийтгэх хэрэгтэй.
-
Зочин (September 25, 2016 10:35:24 pm )
АН-ынхан эрх барьж байхдаа МАН-ын Е.Отгонбаяр гэдэг нехрийн эхнэрийн дансаар орж гарч байсан олон зуун тэрбумыг шалгаагуй нь одоо еерсдийг нь ороох нэг эх ундэс болсон юмуудаа! Одоо ч енгерчдээ хеерхийс!!!Юу билээ?! енгерсен цаг эргэж олддоггуй гээ биздээ? одоо бол хохь нь болждээ!!!
-
зочин (September 26, 2016 9:51:36 am )
Шоронд хийх нь гол нь биш , идэж уусан мөнгийг буцааж төлүүлбэл улс оронд хэрэгтэй, АН маш их мөнгийг хулгай хийж офшорт хийсэн
-
иргэн (September 26, 2016 4:12:06 pm )
Зөвхөн Гарамжав,Нохойбаяр,Энхамгалан гэж шүлсээ гоожуулсан новшнуудаас/энэ 3/ 520 гаруй тэрбум төгрөг юу вэ яасан шуналын луйварчингууд лав 300-500 наслах байхаа.Энэ их мөнгөө буцааж хурааж авах ёстой.Ингэж л төсөв хүндэрсэн байна. Эдний бусад адихан хулгайчдыг бүгдийг нь шоронд хий,УИХ-ын гишүүн болох гэж үхээд байдгийн гол нь энэ хулгайгаа дарах гэж шүү дээ.Үндсэн хуулиар бүх хүн хуулийн өмнө адил тэгш эрхтэйгэсэн шүү УИХ-ын гишүүн нэр зүүгсэдийг шууд баривчлан шоронд хатаах ёстой, Эдний хуулийн хамгаалалтыг хүчингүй болгохыг залуу гишүүдээс хичээнгүйлэн гуйя.Наад луйварчид чинь бол хөдлөхгүй шүү ээ хулгайчид.
-
зочин (September 26, 2016 7:55:38 pm )
Ер нь станцуудаас л мөнгө идэж болно. Ерөнхий нягтлагуудыг нь шалгах л хэрэгтэй. Тендер нэртэй мөнгө угаалтыг хэдхэн хүн л хийдэг. Хүссэн мөнгийг нь өгөхгүй бол тендер авна гэж бол мөрөөдөл. Нэн ялангуяа 3 – р цахилгаан станцын тендрийн хороог шалгах хэрэгтэй. 50 мвт – н өргөтгөтгөлийн ажлыг шалгах хэрэгтэй. Олон босс төрүүлсэн төсөл шүү дээ.Туслан гүйцэтгэгч нэртэй луйварчид хувааж идсэн дээ хөөрхий. Хяналт байхгүй байхгүй хөөрхий дөө. Наад муу Доржпүрэв чинь Энхболдийн хүн шүү дээ. Ангийн охин нь Станцын нягтлан даа.Эрчим хүчний салбараас төрсөн тэр бумтан олон шүү. Харъял даа. Мэдээллийг баримттай худалдах саналтай байна.
31 Comments