Сонгуульд бахдам ялалт байгуулсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гайхмаар амгалан байна. Ням гарагт болсон сонгуулиар эрх баригч Нэгдмэл Орос нам ОХУ-ын Төрийн Дум буюу парламентын доод танхимын нийт суудлын дөрөвний гурвыг авлаа.
Тус улсын тархай бутархай либерал сөрөг хүчин ганц ч суудал авч дөнгөсөнгүй. Харин ОХУ-ын Коммунист нам, үндсэрхэг Либерал ардчилсан нам, төвч зүүний Шударга Орос нам шинэ Дум-д суудал эзэлж чадлаа. Энэ гурван нам сүүлийн таван жилд Кремлийн эзэн, эрх баригч намд туслах үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Парламентын нийт суудлын 76 хувийг гартаа оруулсан Нэгдмэл Орос нам эдүгээ дээрх гурвын оролцоогүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй болж байна.
Сонгуулийн дүнг ердөө л “Сайн” хэмээн үнэлсэн ноён Путин баярласан царай ч гаргасангүй. ОХУ-ын иргэд гаднын дарамт шахалт, эдийн засгийн хүндрэл тулгарсан нөхцөлд тогтвортой байдлыг илүүд үзлээ хэмээн тэрбээр дүгнэв. Дараа нь ноён Путин Алс Дорнод дахь үер, иргэдийн орон сууцны өвлийн бэлтгэлийн талаар хэлэлцэхээр кабинетын гишүүдээ хуралдуулав. Кремлийн хувьд энэ удаагийн сонгууль зан үйл төдийгөөс үл хэтрэх ач холбогдолтойг ноён Путины ажил хэрэгч төрх харуулж байна.
“Авторитар дэглэм жил ирэх тусам хүчирхэгжиж байгаа болохоор ардчиллын үнэт зүйлс утгаа алдсаар байна” хэмээн Carnegie Moscow Center-ийн улс төрийн шинжээч Андрей Колесников тайлбарлав. Энэ удаа сонгогчдын ердөө 47 хувь саналаа өгсөн нь ноён Путин засгийн эрхэнд гарсан 17 жилийн түүхэнд үнэмлэхүй сул үзүүлэлт боллоо. Тус улсын том хотуудад либерал, дундаж ангийнхан санал өгөх нь эрс цөөрсөн байна.
Ийм хүмүүс сонгуульд үл оролцох замаар ноён Путины уламжлалт засаглалыг эсэргүүцэж байгаа хэмээн шинжээчид тайлбарлав. “Улс төрийн арга барил талаасаа агуу ялалт яах аргагүй мөн. Гэвч одоогийн тогтолцоо хэтийн урт хугацаанд тогтвортой, хууль ёсны байж чадахгүй” хэмээн урьд нь Кремльд ажиллаж байсан, эрх баригчдын сонгуулийн арга барилыг үл андах нэгэн үнэлж байна. Арванхоёрдугаар сард явуулахаар төлөвлөсөн сонгуулийг наашлуулж, болзошгүй сөрөг дүн гарахаас сэргийлэн сонгуулийн тойргуудыг шинэчлэн зохион байгуулсан талаар дээрх улс төрийн зөвлөх өгүүлсэн.
Үүний зэрэгцээ Засгийн газар сонгуулийн системийг өөрчилж, Думын гишүүдийн хагасыг нь тойргоос ганц ялагч тодордог тогтолцоогоор шалгаруулжээ. Кремль сонгууль ил тод, шударга болж буйг харуулах үүднээс “Чанга” хатагтай Элла Памфиловаг Сонгуулийн төв комиссын даргаар томилжээ. Энэ удаагийн сонгууль ОХУ- ын Төрийн Дум хууль ёсны байгууллага болж чадсаныг батлан харууллаа хэмээн хатагтай үнэлсэн. Харин Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид уг сонгуулийг ардчилсан эрх чөлөө хязгаарлагдмал, дүрэм зөрчсөн, алдаа мадаг ихтэй болж өнгөрлөө хэмээн дүгнэв.
“Эрх зүйн орчин нь сонгууль явуулахад хангалттай сайн. Харин мэдээллийн хэрэгсэл болон иргэний нийгэмд чанд хяналт тогтоож, улс төрийн үндсэн эрх чөлөөг хязгаарласан нь сонгуулийн орчинд сөрөг нөлөө үзүүллээ” хэмээн дээрх байгууллагын дүгнэлтэд тайлбарлажээ. Сонгуулийн ажиллагаа элдэв булхайтай болж өнгөрсөн талаар сөрөг намын хэд хэдэн нэр дэвшигч, ОХУ-ын бие даасан хөндлөнгийн хяналтын бүлгүүд гомдол гаргасан аж.
“Кремлийн эрх баригчид Думыг өөрийн талынхнаар дүүргэх замаар улс төрийн хяналтаа бэхжүүлж байгаа нь тус улсын парламентыг улам бүр хууль ёсны бус болгож байна” хэмээн улс төрийн шинжээчид шүүмжилж байна. “Ийм сонгуулийн тогтолцоотой нөхцөлд парламент хууль ёсны байгууллага байх аргагүй” хэмээн ноён Колесников тайлбарлаж байгаа юм. Мөн тэрбээр цаашид Оросын улс төрийн элитүүд дотор зөрчил гаарна хэмээн таамаглав. Улсыг аюулаас хамгаалах бас нэг шинэ байгууллага байгуулахаар Кремль төлөвлөж байгаа талаар Нэгдмэл Орос намын дээд албаны хоёр ч эрхэм өгүүлжээ.
Ноён Путин энэ оны эхээр Үндэсний гвард шинээр байгуулсан. Энэ нь тус улсын аюулаас хамгаалах албыг өөрчлөн зохион байгуулах ажлын эхлэл болсныг дээрх хоёр эх сурвалж тайлбарлаж байна. Ноён Путиныг хүрээлсэн ойрын бүрэлдэхүүнд ч өөрчлөлт орж болзошгүй. Тэрбээр аюулгүйн алба, орон нутгийн удирдлага болон Засгийн газрын кабинетын бүрэлдэхүүнээ шинэчлэхээр төлөвлөж байгаа.
Гэхдээ хамгаас анхаарал татаж байгаа нь Ерөнхийлөгчийн албан тушаал. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд Засгийн газраас 15 тэрбум рубль буюу 232 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн талаар тус улсын Сангийн яам тайлагнасан. В.Путины Ерөнхийлөгчийн хугацаа 2018 оны хавар дуусна. Гэхдээ Думын сонгуулийг наашлуулсантай уялдан Ерөнхийлөгчийн сонгуулийг ч мөн хугацаанаас нь өмнө явуулж болзошгүй.
Кэтрин Хилл
Засгийн газрын мэдээ
Холбоотой мэдээ
-
Монгол (September 22, 2016 4:06:58 pm )
идэх хоолтой өмсөх хувцастай орох оронтой сэтгэл хангалуун амьдарч байвал тэр ардчилал чөтгөр лүүгээ тонил цаашаааааааааааааааааааааа
-
zochin (September 22, 2016 5:19:14 pm )
Putin estoi ataarhmaar eronhiilogch umaa,,, ene hynii achaar oros suirlees avragdsan daa,,,,Mongolch baidaggui ee luivarchidaa songosoor….
-
Anonymous (September 22, 2016 6:22:16 pm )
Ard tumen n medleg bolovsroltoi, eh oronch setgeltei, arvich hiamgagch, azilsag amdralsag bn daa. Ihenh ard tumen nu umnii sain muug yalgaz salgaz hardag ouyn uhaantai bn. Tiim uchraas Putin garch irz olon zil oros orniig avch yavz bn. Hunii dotor sain muu humuus ih uchraas arhichin sogtuu ulsuud baidag l um bn. Ehner huuhnuud n azilsag, tseverch, hool undaa olon mayagaar bolgood iddeg zereg manai mongol emegteichuud suraah um ihtei. Erchuud (ihenh olon n) ehner avsan bol ger buldee unench, tsalin mungu olohiig hicheedeg, azil hudulmur goldoggui, zishee n udur emch hiigeed, oroi azlaa taraad baishin bariad mungu oldog zereg olon avah um ihtei, surah um ihtei humuus bn. Bi end erunhii amdraliig n bichiz bn. Ene dotor nuguu arhi uudag ulsuudiig bas medeh heregtei.
-
Ard (September 22, 2016 10:23:10 pm )
Mohgolchuud azgvi uls luibarchdaas salj chaddaggvi buruu songolt hiij uusudiiguu zobooson teneg ard tvmen.petrobsiin Oyungereliin ard tvmen teneg gej helsen ni vnen vg baijee haramsaj bna
4 Comments