Манай улс япон хуучин машины оршуулгын газар болж байна. Хуучин машин нь тухайн үйлдвэрлэсэн улсдаа стандартын дагуу зам дээр давхих нас нь дуусч дахин ашиглахаар үйлдвэрийн хогийн цэг дээр хэвтэж байх ёстой машинууд байдаг.
Гэтэл манай улсад ихэвчлэн энэ ангилалын машинууд замын хөдөлгөөнд хэдэн арваараа давхиж явна.
Нэг талдаа үнэ хямд ч амь нас, засч, засварлах гээд шинэ машин худалдан авсантай дүйцэхүйц хэмжээний зардал ордог. Тэгээд эргүүлээд зарахад засварласан болон худалдан авсан үнээсээ доогуур өгөх нь “их”.
Үүнийг хуульчилж хуучин, ашиглалтанаас гарсан машиныг оруулж ирэхгүй байвал энэ их түгжрэл “эрс” багасна. Мөн иргэдийн эд хөрөнгө, амь нас хохирохгүй. Хүн ам цөөхөн мөн 500 мянган хүний багтаамжтай хотод хүнээсээ ихдсэн машинуудын тоог бууруулах ажил энэ л баймаарсан.
Монгол үнэхээр Японы төмрийн хогийн цэг. Монголчууд Toyota Prius машиныг эдийн засгийн энэ их хямдралын үед ч Япон орноос оруулж ирсээр. Өнөөх нь зарагдах нь буурахгүй харин ч эргүүлээд зарагдахад амархан, яг л “талх” шиг худалдан авч, зарагдаж байна. Манай улсад замын хөдөлгөөнд оролцож буй нийт машины 13 хувь нь Prius байгаа гэнэ. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд 2000 Prius импортолсон нь Монголын нийт автомашины импортын 52.5 хувьтай дүйцэж байгаа юм.
Гэтэл хуучин машины оруулж ирэхээ болих тал дээр Засгийн газар ажиллаж нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох юм ер алга. Иргэдийн дунд хуучин машины гомдол нэмэгдэж, яригдсаар байгаа ч Төрийн түшээдийн чихэнд, толгойд нэг л сууж өгөхгүй байнаа даа. Хүн чичихээс, цаас бичихээс наашгүй гэгчээр заавал жагсаал, цуглаан гэж тэмцэх ёстой гэж үү. Хамтын тэтгэвэр батлана, батлахгүй, баар цэнгээний газрын цагийн хуваарийг өөрчилж нааш, цааш хөдлөгөхөөс өөр ажил хийсэн нь харагдахгүй л байна. Шулах, татвар нэмж иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж, бүсийг чангалсаар байгаа юм.
М.Буянжаргал
Эх сурвалж: Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (September 22, 2016 1:56:30 pm )
хуучих машин оруулж ирж худалдан авч байгаа бол хохино шдээ
-
Zochin (September 22, 2016 2:42:36 pm )
Bayan oronii HOG deer hayasan mawin aar BAYARHAHIIG MONGOLD L HARJ BOLONOO
-
Anonymous (September 22, 2016 3:18:29 pm )
шинэ тэрэг унаж чадахгүйбайж чи битгий хуц? хуучин тэрэг ч чи авч чадахгүй? хоосон хулгар байна шдээ
-
zochin (September 22, 2016 10:30:00 pm )
Mongoliin tord teneg hymyys baidag bolohoor Mongol hogoor dyyreh ni medeej, hogiin zeg boloh ni ch medeej shdee………
-
ZOCHIN (September 22, 2016 10:39:08 pm )
Энэ сэдвийг бичсэн хүнд нэг юм хэлчмээр байна. Шинэ машин аваад түлхүүрийг нь авах төдийд л үнэ нь 70 хувь болтлоо унадаг гэж мэдэх үү. Нэгэнт хуучин машин ч гэсэн явж л байвал тэр бол эдийн засаг болон байгаль экологидоо маш их хэмнэлттэй. Дахин шинэ машин үйлдвэрлэж хийхийн тулд байгалаас маш их зүйлийг олборлож авдаг, маш их зүйлийг устгадаг. Юун тэр хуучин болон шинэ машин 2-ын бензин зарцуулалтын зөрүү, тэр бол инээдтэй хэрэг. Та нар Америкчууд ямар бинзен зарцуулдаг жийп машин унадаг гэдгийг мэдэх үү. Монголын нэг иргэний жижиг тэргийн 1 сарын хэрэглээг 1 өдөрт хэрэглэнэ. Дээр нь 3 сая Монголчуудаас хэд дахин илүү 300 сая хүн гээд боддоо. Юун агаарын бохирдол, дэлхийн агаар бохирдолын бараг 30 хувийг нь Америкчууд гаргадаг гээд боддоо. Дан шинэ машин оруулж ирдэг болвол хамгийн түрүүний хөл залгуулах унаагүй болох хүн нь энэ сэдвийг бичсэн хүн л болох байлгүй. Харин хамгийн их баяжих хүмүүс нь автомашины диллер хийддэг хэдхэн компаний эзэмшигч нар л байна байх.
-
ZOCHIN (September 22, 2016 10:47:02 pm )
Ер нь бол нэг шинэ Приус машин хийх тоолонд л Манай Оюу толгой, Эрдэнэтийн зэсийг гадныхан цөлмөх нь л ихсэнэ гэсэн үг. Хэрэв бид эдгээр ордуудынхаа байлагийн үр шимийг бүрэн хүртэж байсан бол ёстой Шинэ приусийг үйлдвэрлээд бай, бид нар шинийг аваад байя л гэх байсан биз. Шинийг авах мөнгөтэй ч байх байсан биз ээ
-
иргэн (September 23, 2016 12:07:10 am )
аваар гаргаж түгжрэл үүсгэх дээрээ тулвал шинэ хуучин машины ялгаа бхгүй хамгийн гол нь жолоочийн чадварт бдаг юм шинэ машинч явж чадахгүй түгжээ үүсгээд хөдөлхөөрөө будлиан хутгаад замд байжл байдагшдэ
7 Comments