antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 22, 2016 9 comments

Германы сонин оффшор данстай Монголын улс төрчийг илрүүлжээ

нийтлэсэн Admin

22092016-1474503049-1726186098-offshoreГерманы Suddeutsche Zeitung сонин Багамын арлуудад (Bahamas) бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтуудыг олж авсан талаар мэдээллээ.  Багамын арал нь дэлхийн хамгийн том оффшор бүсүүдийн нэгт тооцогддог юм.

Багамын аралд оффшор данстай хүмүүсийн дунд Сү.Батболдын нэр байгаа аж. Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр дээр бүртгэлтэй Монголын алт олборлогч компанийн мэдээлэл илэрч байгаа аж.

Дэлхийн томоохон улс төрчид, нөлөө бүхий хүмүүсийн оффшор дансны мэдээллийг таван сарын өмнө анх олон нийтэд дэлгэсэн. Энэ нууц бичиг баримтад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч асангаас авахуулаад төрийн томчуулын эхнэр, хүүхдүүд хүртэл тэргүүлсэн нь ихээхэн шуугиан тарьсан билээ.

Тэгвэл энэхүү шинэ мэдээлэлд дэлхийн томоохон компанийн эзэд, хувьцаа эзэмшигчид болон хуурамч, өөр хүний нэр дээр бүртгэлтэй 1970-2016 оны хооронд Багамын арлуудад нээсэн 176 мянган компанийн тухай нууц мэдээлэл агуулагдаж байгаа аж.

Энэхүү нууц бичиг баримтуудыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооны /ICIJ/ цахим хуудсанд удахгүй байршуулж, олон нийтэд ил болгох юм байна.

Эх сурвалж: The Guardian


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • зочин (September 22, 2016 11:11:06 am )

    Оффшор гээд л гэнэт хашгиралдахаараа манайхан том хэргийг далдлах нэг арга болгодог ажил болгон хувиргажээ. Оффшор данс байгаа л биз манайд ямар хориглосон хууль байх биш, харин одоо ихээр бодоход монголдоо оруулж ир л гэнэ биз. Хүн алж хүрээ талаагүй л юм бол сүйд болж анхаарал сарниулах гэж хичээх хэрэггүйдээ. АН-ынхны хийсэн мянга,түмэн гэмт үйлдэл бий?! Түүнийг л илрүүлэх шаардлагатай байгаа юм.

    • hi (September 22, 2016 2:30:46 pm )

      hooson tolgoi

    • zochin (September 22, 2016 10:31:53 pm )

      chi bitgii solior, hulgaichiig omoorood

    • нан (September 23, 2016 9:53:37 am )

      Хүрээ байтугай улс монголоо талсан нөхөр шүү дээ

  • ввв (September 22, 2016 1:09:47 pm )

    энэ илжиг юу гэнэ үү Хүн алж хүрээ талаагүй л юм бол сүйд болсоны хэрэггүй гэж ульж бна
    Тэгвэл битгий хуц

  • Anonymous (September 22, 2016 3:12:26 pm )

    батболд өөрөө бичсэн бна? энэ хулгайчаас мөнч их юм гарнадаа? монголын мөнгө энэ хулгайчын дансанд 50% нь байгаа шүү?

  • zochin (September 22, 2016 10:34:34 pm )

    Toriin ajiltan offshore-d baih horiotoi,,,tatvariin huuliar l shorond hiij bolno , ulsaas umaa nuusan nereer , yadah um baihgui, Harin Mongoliin huuli, zagdaa odoo boltol negch hynii ard garaagui l baina,,,,Bas alban tushaal noloolj baina uu??? Esvel mongoliin huuli sahiulah gazar iim chadalgui baina uu ????

  • ZOCHIN (September 22, 2016 11:04:09 pm )

    Ер нь энэ мөнгөө эргүүлж авч чаддаг юм уу. Хав дарсаар байгаад л дуусцгаадаг. Үр хүүхдүүд нь авахаар очиход нь маш олон хууль журам нөхцөл тулгадаг, тэгээд л тэндээ хадгалагдаж байгаа, та авах эрхтэй гээд л байлгаад байдаг. Яг л швейцарын банкууд шиг. Тэгэж байгаад л нэг өдөр аягүй бол дампуурлаа зарлачих байлгүй. Өндөр албан тушаалтангуудын буруу замаар авсан мөнгө тийшээ л урсаж байгаа биз.

  • зочин (September 23, 2016 8:49:09 am )

    Батболд монголын газрын баялаг зарсан мөнгөө олж ир ядахдаа монгол банкуудад хадгалуулаад монголд нь эргэлдүүлбэл өөр хэрэг шүү дээ, наадхаа хөөгөөд явуулаач, ямар нүүрээрээ их хуралд суугаад байгаа юм бэ

antalya rent a car