antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 21, 2016 11 comments

Б.Бямбасайхан та 35 сая ам.долларын зээлээ хэрхэн зарцуулж байгаагаа тайлагнаач!

нийтлэсэн Admin

1459843266_erdenesmongol

 “Эрдэнэс  Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайханы талаар анхаарал татсан мэдээллүүдийг бид цувралаар хүргэж байгаа билээ. Эдийн засгийн тулгуур болно гэх хүлээлтийг олон жил дагуулсан стратегийн томоохон ордуудыг эргэлтэд оруулах үүрэгтэй “Эрдэнэс Монгол”-ын захирал болоод жил гаруйн хугацааг үзэж байгаа тэрбээр өнгөрсөн хугацаанд чамгүй асуудалд нэр холбогджээ. Ер нь морьдохын хазгай гэгчээр эхнээсээ л “эзэн 100” энэ тэр гэж шоудаж олонд танигдсан тэрбээр өнгөрсөн хугацаанд стратегийн чанартай томоохон асуудлуудын талаар том л дуугараад яриад байснаас бус, хэлж ярьснаа хэрэгжүүлэх гэж бодит алхмууд хийсэн нь юу л бол.

Тэр уг нь сайн сайхан зүйл их ярьсан даа. Ямартаа л компанийн бүтцээ шинэчлэх хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 35 сая ам долларын зээл авна гэж байсан. Мэдээж энэ бол бага мөнгө биш. Тэгээд яасан гэхээр, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Эрдэнэс Монгол” компани охин компаниудынхаа ашигт ажиллагааг нэмэгдүүлэхэд зарцуулна гэсэн  тодотголтойгоор 35 сая ам.долларыг  Азийн  Хөгжлийн Банкнаас зээлж авсан юм. “Таван Толгой”, Багануур, Шивээ овоогийн уурхайн үйл ажиллагааг өргөжүүлэх гэж энэ мөнгийг авсан гэж байгаа ч, чухам яаж өргөжүүлээд байгаа нь одоогоор мэдэгдэхгүй байна. Лав л тэр их мөнгийг зээлэх гэрээнд “Эрдэнэс Монгол” компанийн тэргүүн Б. Бямбасайхан, Азийн Хөгжлийн Банкны Монгол дах суурин төлөөлөгч Роберт Шуллхаммер нар гарын үсэг зурсан юм.

Чухам тэгээд “Эрдэнэс Монгол”-ын одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэхээр Б.Бямбасайхан захирлын тухайд  “Моннис”-ийн Чулуунбаатартай нийлэн төрийн мөнгөөр тансаглаж байгаа гэх асуудалд нэр холбогдоод байгаа юм. Илүү мөнгө төлөөд байх шаардлагагүй төрийн өмчийн компанийн байранд байж болох байтал заавал  “Моннис” цамхагийн 14, 15-р давхарт түрээс төлж, оффислож, бас болоогүй 15 давхартаа супер засвар хийлгэх шаардлага байсан ч юм уу, үгүй ч юм уу.

 Б.Бямбасайхан захирал “Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар манай компаниуд олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг дагах ёстой. Өнгөрсөн 3 жилийн санхүүгийн тайландаа олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж дууслаа. Юуны түрүүнд ингэж аудит хийлгэж байгаа нь маш чухал. Бид өөрсдийнхөө нөхцөл байдлыг хаана байгааг, олон улсын стандартаас хэр зөрж байгааг мэдэж, ойлгож авах хэрэгтэй. Шаардлагатай бол дутуугаа засч сайжруулна. Бидний байнга ярьж байгаа “Темасек” шиг компани болохын тулд бидэнд хөрөнгө мөнгө шаардлагатай. Хөрөнгө босгохын тулд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага болдог. Олон улсын аудитын компаниар тайлангаа хянуулсаны үр дүн 5 жилийн дараа гарна” гэж хэвлэлд ярьсан байдаг. Бүхэл бүтэн таван жилийн дараа үр дүн гарна гэж өөрөөсөө хариуцлагыг түлхэж ярих тэрбээр 35 сая долларын зээлийн мөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулж байгаа талаараа тайлагнах шаардлагатай болов уу.

Үнэтэй оффист, ийм дэмий балай юм ярьж суухын оронд Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан шиг оруулахад чухам яг ямар гарцууд байгааг нарийн тодорхой гаргаад ирэх сэтгэл, ухаан түүнд байдаггүй л юм байх даа.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • G (September 21, 2016 12:26:24 pm )

    HYATAD HUNSHDEE NAA CHINE!!! SAIHANBILEG BAYARTSOGT NARIIN GAR!!! MONGOLIIN GAZRIIG ZARAAD ZUGTAH HUNII NEG!!! MONGOLIIG MCS GEDEG HYATAD COMPANY BUREN MEDELDEE AVCHDEE!!! TOGLOOMIIN ULS!!!

  • Anonymous (September 21, 2016 12:41:45 pm )

    Дубайн гэрээг шалгах зээлийн гэрээг нь шалгах хэрэгтэй ОТ ТТ н гэрээтэй холбоотой шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй баймаар энэ асуудал хаалттай байгаад байдаг офшортонгууд Тереед л байдаг

  • Tanhai (September 21, 2016 2:07:45 pm )

    Iimerhuu novahuudiig ATG shalgah hetegtei ATG duugai l baih yum UIH ch duugai baih yum ulc orniig gadaa dotoodiim luibarchid niileed stolomj duuslaa ATG aa ed nariig shalgaj uls orniig ediin zasgiig deesh n bolgoh arga bna uu

  • Зочин (September 21, 2016 3:10:03 pm )

    энэ 35 сая ам.доллар юунд зарцуулагдсан мэдэгдэхгүй алга болно доо. Энэ мөнгөөрөө төмөр зам тавьчихвал ашигтай даа.

  • zochin (September 21, 2016 5:16:36 pm )

    Ene zahialgaar bichuuleed baigaa hun shineer tomilogdoh dagadaa taalagdah gesen, ajil hiideggui, chadahch ugui zugeer tsalin avaad suudag hun l baina. Tegeed l munguur bichuuleed l. Manai setguul zui unegeer doroitold orjee. Hevleliin erh chuluu gej hashgiraad hunii erh chuluund haldaad.

  • Зочин (September 21, 2016 6:16:30 pm )

    Манай орон баян чинээлэг орны тоонд орно. Бидний хувьд 70 сая малтай, бүх үеэрээ идэх байгалын баялагтай, тэсвэр тэвчээртэй амгалан тайван иргэдтэй, холч уужуу ухаантай ард түмэнтэй ийм улс үнэндээ ховор. Дэлхийн зарим оронд улс төр сонгогдон гарах гарах нь ч зовлон баймаар орнуудын дэргэд манай орон бол жаргалын орон. Ийм их сонголт, ийм их боломж, ийм их хүндэтгэлээр ард түмнийг төлөөлнө чадна хэмээн гарч ирсэн нөхдүүд 26 жилийн турш Монголын ард түмнийг гуйлгачингийн дүрд тоглуулж байна. Манай орон шиг байгалийн баялаггүй хэрнээ азийн бар болтлоо хөгжсөн орон байна. Энэ бол зөв бодлого, зөв удирдлага, эх оронч сэтгэлгээний үр шим. Харин манай орон эсрэгээрээ төрийн толгойд гарч ирсэн нөхдүүд нь өөрсдөө баяжаад л оффшорт мөнгөө байршуулаад л, тансаглал нь хэрээс хэтрээд л байхаас биш, сонгосон иргэд нь ядуураад л, бүсээ чангалаад л, улам л ядуураад л, өвчний үүр болоод л байна. Харин тэд ханиад хүрэхийн дайтад л гадны өндөр хөгжилтэй эмнэлэгт эмчлүүлж байхад манай иргэд хүн бүтээж өгч байгаа жирэмсэн эхчүүдэд эмнэлэг нь хүрч үйлчлэхгүй байна. Тэгэхээр бид Ардчилсан хувьсгалаараа нам намын төлөөлөл болсон 200 орчим хүнийг ар гэртэй нь тэжээчихсэн байна. Зүгээр ч тэжээгээгүй нэг нэг уурхайн лиценз өгч, маш их тансаглал эрх ямбыг өгч энэ их тансаглал эрх ямбаны цаана эргээд иргэдээ “нульмах” болтлоо буруу эрхлэж хөөрхийс. Харин үүнийг эсэргүүцсэн учир мэдэх, улс орон судалдаг, хашир хүмүүс ерөнхийлөгчийн тогтолцооруу шилжих нь зөв гэх юм. Талцсан ардыг эвлэрүүлж буруу зөвөө ярилцан нэг хүнээр батлуулах арга ажиллагаа учраас. Бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг нь буруутан болж. Бүгдээрээ хэлэлцэж чадахгүй харин бүгд уралдан хувааж идээд байна. Үүнийг Монголын ард түмэн таслан зогсоох цаг нь болсон. Монголын ард түмэн ядуу байж, тэнэг байж, тайван байж, хөрөнгөө дээрэмдүүлж ханалаа. Эрүүл мэндээрээ ч тоглууллаа. Харин одоо жинхэнэ удирдаж чадах ерөнхийлөгч бидэнд хэрэгтэй. Улс төрд байгаа хүмүүс ч гэсэн хэн нэгэнд таалагдах гэж үгээ хэлдэггүй, намдаа саймширч гүйдэггүй, эх орноосоо урвадаггүй, авч байгаа өгч байгаа нь ил болоод ирнэдээ. Гуравхан сая хүнийг баян султаны хэмжээнд амьдруул гэж хүсээгүй, дэлхийг эзлэнэ гэж зүтгээгүй зүгээр л боломжтой сайхан амьдруулах зөв шийдвэртэй хүн байгаасай хэмээн хүссэн. Ийм зүйлийг хийж чадахгүй бол бүгд хэлэлцээд батлуулдаг ерөнхийлөгчийн тогтолцоонд шилжье. Тэд ч үнэн мөнөнөө хөшигний ард нуухгүй болно бид ч тэдний жүжгийг үзэхээ больно. Үр дүнд нь эвсэн нэгдэж эх орноо төр түмнээ хөгжүүлэх ганцхан гарц л байна.

  • монгол (September 21, 2016 7:37:34 pm )

    Бямбасайхан гэгч халтар хултар англи хэлнээс өөр юмгүй ХУЛГАЙЧ ард түмний мөнгийг үрэн таран хийж ирлээ. Энэ новшийг шоронд хатаасан ч багадна.

  • irgen (September 21, 2016 7:52:44 pm )

    bid ooroosoo busdiig muulna. Mongold sain hun baigaa yum uu tegeed. Erchuud n nuuren deer n dolginoj ooriin bolovsrol, uhaan ur chadvar hurehgui ajil alband shunaj, ooroosoo iluu buhniig uzen yadaj horsono. Huuhnuud n ooroosoo iluu bie haatai, tsarai zusteidee horsoj muulna. Ene busdiig muulagchdiin heseg bol niigmiin hamgiin hotsrogdson, archaaguichuud bogood ooriigoo hogjuuleh, ood n tatahad zartsuulah hugatsaag busdiig muulj ongroono. Oorsdiigoo ted hezee ch oilgoj zasaj chadahgui negent ongorson humuus,

  • Anonymous (September 21, 2016 10:12:53 pm )

    Сайн ч англи юм уу ? Муу ч юм уу ?

  • Anonymous (September 21, 2016 11:51:21 pm )

    Ажил хийхийн оронд яриад л, үр дүн гаргахын оронд шоудаад л, тансаглаад л байгаа харагддаг. ОТ-н гэрээг яах ч аргагүй Зээлийн гэрээ болгож Ногдол ашиг авах хугацааг 2037 он болгож хойшлуулсан.

  • Иргэн (September 22, 2016 10:30:26 am )

    Жоохон хамжиргаатай баймаар байна шүү зээлийг элий балай үрэн таран хийдэг хүмүүс. Одоо аргалаад, өөрийгөө мултлаад байгаа мэт боловч юмны гор хэзээ нэгэн цагт өөрийг нь орооно ш дээ. Өөрөө амьдраад дуусах хорвоо биш үр хүүхэд, хамаатан садан гээд салшгүй холбоотой хүмүүс байгааг мартаж болохгүй. Зөв л амьдрах хэрэгтэй. Тансаглах яахав. Түр зуурын сэтгэл ханамж

antalya rent a car