“Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг чөлөөлж, шинэ захирал томилж магадгүй гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгэхээр энэ мэдээллийг даган гарч ирч байгаа нэг асуулт бол Б.Бямбасайхан гэж хүнийг тус компанийн захирлаар байлгаад байх нь Монголын эдийн засагт үнэхээр ашигтай юу гэдэг асуулт юм. Харамсалтай нь, Б.Бямбасайханы тухайд улстөрчидтэй сайн түншилж, огцом өндөрт татуулсан бизнесмэн болохоос бус төр түмний эрх ашиг гэж юмыг эхэнд тавьсан нэгэн биш гэдгийг хэлэгсэд бий. Өнгөрсөн хугацаанд Оюутолгой дахь Монголын талын ТУЗ-д багтаж ирсэн тэрбээр өнгөрсөн долоо хоногийн сүүлээр уг ажлаасаа чөлөөлөгдөөд байгаа. Цаашлаад “Эрдэнэс Монгол”-оос ч тэр явж таарах байх.
Эргэн сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирлаас О.Сайнбуянг чөлөөлж, оронд нь Б.Бямбасайханыг томилж байсан юм. Тэрбээр төрийн мэдлийн стратегийн ач холбогдолтой гэж ойлгогддог компанийн захирлаар ирэхээсээ өмнө “Нова Терра” компанийн гүйцэтгэх захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга, “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нэгэн. Бизнесмэний хувьд бол тэр туршлагатай нэгэн гэдгийг намтар нь баталгаажуулдаг. За харин төр засгийн чанартай ажлуудад гар бие оролцох болсон нь шинэ тутам. Гэхдээ тэр улстөрийн дэмжлэгтэйн хувьд эхнээсээ л өндөр дээд түвшинд жаалсан гэхэд болох байх.
Мань эр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх хийж байхдаа, “ЭЗЭН-100” хөтөлбөрийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Хамгийн хошин нь, 100 хоногт улсын эдийн засгийг хөл дээр нь босгоод ирнэ гэж тэрбээр шоудаж, хэсэг бүлэг нөхдийн хамт долоо хоног бүр хэвлэлийн хурал хийж од болдог байсан даа. За тэгээд ямар юмных нь ч 100 хоногт босдог, эрчимждэг эдийн засаг байхав. Шинэчлэлийн Засгийн газар 30 хоногтойгоо золгох гэж байхад, бизнесмен Б.Бямбасайхан нарын гаргасан анхны шийдвэр нь татвар нэмж төсөвтөө мөнгө төвлөрүүлэх тухай байсан нь, хэвлэлээр бичигдэж, баахан асуудал дагуулж байсан санагдана. Ямартаа л эдийн засгийг эрчимжүүлэх нэрээр татвар хураах асуудлыг эрчимжүүлэхээр гарч ирсэн юм байна гэгдэж байсан билээ.
За тэгээд Н.Алтанхуягийн Засгийн газар ч солигдож, Ч.Сайханбилэг хүрээд ирсэн. Тэр үед түүнийг Уул уурхайн сайд, эсвэл Эрчим хүчний сайдад нэр дэвших байх бор шувуу нисч байсан ч, мань эр өөр бодолтой байж. Эдийн засгийн тулгуур болно гэх хүлээлтийг олон жил дагуулсан стратегийн томоохон ордуудыг эргэлтэд оруулах үүрэгтэй “Эрдэнэс Монгол”-ын захирал болчихсон юм.
“ЭрдэнэсМонгол” ХХК нь “ОюуТолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг. Энэ утгаар нь харвал чухал том компани байгаа юм. Гэтэл бодит байдал дээрээ бол хийж гавьдаг юмгүй компани хэрнээ, үнэтэй оффист байрлаж, төр түмний мөнгийг шатааж байдаг компани гэж байгаа. Б.Бямбасайхан тус компанийн захирал болсны дараа Хотын захиргааны өмнө үнэгүй байранд байрладаг байсан “Эрдэнэс Монгол” компани Чулуунбаатарын “Моннис” цамхагийн 14, 15 давхарыг сардаа бараг 80 сая төгрөгөөр түрээслэн суух болсон талаар мэдээлэл бий.
Ер нь Б.Бямбасайхан захирал улстөртэй зууралдах болсноосоо хойш сайн сайхан мэдээ дагуулсан ажил хийсэн талаарх мэдээлэл бараг байхгүй бололтой. Бизнесмэнийхээ хувиар л ажлаа хийгээд явж байвал таарах хүмүүсийн нэг гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулчихжээ.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
unen (September 20, 2016 8:43:26 am )
tom yariatai jijig tarhitai nohoi yum
-
Jiriin irgen (September 20, 2016 8:46:19 am )
Soli ogtsruul
-
Anonymous (September 20, 2016 9:57:54 am )
Юу н гудамжны авгай нарын яриа шиг юм бичдэг юм дээ
-
Vher Mongolchuud (September 20, 2016 10:01:30 am )
Uls ornii toloo bish Zowhon oorinhoo toloo tend ajildag yum shig sanagdsan bas boloogvie ter bumtan bolson bnlee ali hediinii
-
монгол (September 20, 2016 10:10:20 am )
Наад Бямбасайхан гэгч чинь халтар хултар англи хэлнээс өөр юмгүй төрийн өмчөөр тоглож байгаа хулгайч шдээ
-
Anonymous (September 20, 2016 10:14:23 am )
иш чааваас ёстой байрны гадаа нарлаж суугаа настайчуудын хов шиг юм сараачдаг гар вэ? үүнээс харвал харин зөв хүн ажиллаж бж
-
zochin (September 20, 2016 10:44:08 am )
Byambasaikhain oligtoi sain biznesman ch bish shuu dee, Newcom-d CEO bhdaa gologdood, biznesiig ni dampuuruulaad ezed ni bushuuhan halj baisan, daraa ni biznesiin Zovlol geechid ajilgui baihaar geed heseg tolgoi horgodson, tegeed huviin jijig NovaTerra kompania baiguulsan tuuhtei. Reklam saitai, heltei ustai gedgeeree l yavdag bolhoos chadal muutai zaluu. Z.Enkhboldiin sain naiz gedgeeree l uls tord huchtei tataasaar orj irsen show, reklamnaas tsaashgui hun shuu dee. Erdenes Mongold yu ch hiigeegui, huviin bolood heseg nuhdiinhoo erh ashigt niitssen yum l ih hiisen baih. Gadna dotnii horongo oruulagch nar biznes yarih geed orhoor todorhoi yum yu ch helj meddgui, eronhii toim yarihaas heterdeggui, mash sul zahiral baisan.
-
Anonymous (September 20, 2016 10:47:44 am )
Миний хувьд энэ хүн таалагддаг. Туршлагатай. Харин ийм хов нийгэмд түгээж байж, дараа нь солих гэсэн нэг хүний бор шувуу нисээд байнаа даа?
-
zochin (September 20, 2016 11:22:44 am )
mongolyn tamyn togoony ulger . Zahialgaar bichij dee. Bi anduuraagui bol ene CEO sayahan bolson hurungu oruulagchdyn hurald ajlaa uguhuu uuruu medegdeed baisan bizdee. Ene alban tushaald ochih gej olon hun huluu jiiltsej baigaa gesen unen um bana l daa. Orond ni boloh negen bas baahan gutguulj dee. yanadaa . tamyn togoony ulgereesee hezee salah bol.
-
Anonymous (September 20, 2016 11:50:47 am )
Сайханбилэг Дубайн гэрээгээр еед нь тавчихсан ард тумэн ядуурч граммын амьдралд оруулсан
-
boldoo (September 20, 2016 12:45:01 pm )
iim yumnuud huviihaaa biznesiig hugjuuleh gej l uls turd orj bgaa sh dee artd tumnii tuluu yum hiilee yu ugui sh dee hurdan alban tushaalaas ni buulgaj ajillasan hugatsaani sanhuug ni shalgah l heregtei dee
-
zochin (September 20, 2016 5:11:18 pm )
энэ шулмыг зайлуулаач
-
Anonymous (September 20, 2016 6:44:22 pm )
Та нарын дэргэд хийсэн юмтай залуу байна. Ажил хийж буй нэгнээ муулах нь манай сайхан зуршил юм.
-
beren. munkhtur (September 21, 2016 12:50:02 am )
neg ih malilzaad baisan yum aa. hen ch bish baij
-
Zochin (September 21, 2016 11:22:28 am )
Ene zaluug solivol uul uurhai sununu
-
Zochin (September 21, 2016 11:25:01 am )
Geriin chavgantsuudiin hov jiv bichsen bh yum yu bichih geed chavgantsiin yaria bichchiheevee Itgel gedeg setguulch yumuu chavgants yumuu
-
ЗОЧИН (September 21, 2016 5:04:40 pm )
Н.Энхболдийн эхнэрийн дүү мөн дөө
-
zochin (September 22, 2016 9:23:51 pm )
manai mongolchuud dugarah yuman deeree duugarch chadhgui baij ataarhuu ch yum daa. medlegtei bolowson zuw zaluu bgaa yum daa
-
lorduud (September 27, 2016 9:36:25 pm )
iim zawxarsan umnuud olon bna shv de turiin nereer ard tvmnii umiig tuuchixaad xeneg ch vgvi alxaj ywdag mongoliin tagnuuluud ingexed yachixsan um be ulsiig ni samraad baixad eswel teg bolon xuuli xeregjvvlegch nar dund mash tom urwagchid bna s bayr s bayrtsogt munxbayr badamjunai geed l mash olon gemt etgeedvvd bna ts nymdorj u xvrelsvx n nomtoibayar geed l bna aa bna xezee newg udur ta nar barigdana ard tvmnii xuwgvvd ta nariig tarchilgana shalgax bolno ta nar bol zvgeer l bvleg gemt xeregtnvvd barigdana udaxgvi
19 Comments