Дахин нэг сонгуулийн өмнө тулж ирээд байгаа АН-ын лидер гэх тодотголтой нөхдүүд шинэчлэлийн тухай сэдвээс хойш сууж байгаа нь, ҮЗХ-ны хуралдаанаа ч хийж чадахгүй хойш нь шидэж байгаагаас эрхбиш ойлгогдож буй. Хуралдаж чадахгүй байгаа шалтгаанаа ээлжит бус чуулгантай холбон тайлбарлаад авсан АН-ынхан энэ удаа орон нутгийн сонгуулийг үндсэн шалтгаараа сонгоод байгаа. Тэгвэл намынхаа том ах нарын хөшүүн хойрго байдлыг дүү нар нь шүүмжлэн үгээ хэлцгээж байна. “Нээлттэй АН-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулагч, зохицуулагч Д.Сайнбаяр хэлэхдээ “-ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулах болгонд нэг шалтаг хэлдэг. АН бол ардчиллын үнэт зүйлс, хувь хүний эрх чөлөө, төрийн оролцоо хязгаарлагдмал чөлөөт зах зээлийн үзэл санааг дагадаг хүмүүсийн нэгдэл. Гэвч энэ нам хувь хүний эрх чөлөөг боомилдог нам болж хувирлаа. Одоо байгаа удирдлага нь өөрөө дүрмийн бус. Дээрээс нь үндсэн ажлаа хийхгүй байна. Бидний өмнө хийх ёстой ажил олон байна. Ард түмэн орон нутгийн сонгууль гэхээсээ илүүтэй АН-ыг аль болох хурдан шинэчлэгдэж, шинэ удирдлагаа сонгож, сөрөг хүчний үйл ажиллагаагаа сайн явуулаасай гэж хүсч байгаа. Тэгэхээр ҮЗХ-г хойшлуулж байгаа нь маш хариуцлагагүй үйлдэл. Шуудхан хэлэхэд намын даргаар “хэнийгээ тавих вэ” гэдэг шударга бус өрсөлдөөн, аль фракцын гишүүд ҮЗХ-ны хуралдаанд ирцийг бүрдүүлэх вэ гэдэг ханлигийн системээс бүх зүйл хамаарч байна. Гишүүд нь цуглаад асуудлаа шийдээд л явж байх ёстой. Ер нь ҮЗХ яахаараа хэдхэн цаг хуралдаад тардаг байх ёстой юм. Жүжгийн тавилт уу? Яагаад энэ нөхдүүд өнгөрсөн алдаа оноогоо цэгнээд, тулгамдсан асуудлуудаа шийдээд өдөр болгон хуралдаж болохгүй гэж.” хэмээн хэлж ярьж байна. Мөн тэрбээр “Одоо мөрдөгдөж буй дүрмийн дагуу ротациа хийхгүй олон жил болчихсон, бүрэн эрхийн хугацаа нь дууссан, дүрмийн бус гишүүд ҮЗХ-д үүрлэж байна. Улс орноор жишвэл УИХ-ын бүрэн эрх нь дуусчихаад байхад ажиллах гэж үзээд байгаа парламенттай яг ижилхэн. Дээр нь намаа сонгуульд ялагдуулсан олонлог. Манай нам ҮЗХ-ны гишүүнийг УИХ-д дэвшүүлнэ гэдэг дүрэмтэй. Гэтэл гишүүн бус олон арван хүн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн. Дараа нь нөхөж ҮЗХ-д гишүүн болж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, энэ нам алхам тутамдаа дүрмээ зөрчиж байна. Ард түмэн, энгийн гишүүд дэмжигчид шударга ёс, нээлттэй байдлыг хүсч байгаа. Гэтэл үүний бамбай болж байх ёстой АН ялзарч явсаар өнөөгийн Монголын нийгмийн хамгийн муу муухай болгоны үндэс нь болчихсон байна. Фракц хоорондын зөрчил нь улс үндэстний асуудал болж хувирлаа. АН ёс зүй, зарчим, ёс суртахууны хувьд ялзралын дээд цэгт хүрсэн.” хэмээн тодотгож байгаа юм.
Ер нь бол асуудлыг энэ талаас нь харагсад цөөнгүй байгаа. Гол нь намын удирдлагын эрх мэдлийг өнгөрсөн хорин хэдэн жилд хуваан атгаж ирсэн нөхдүүд намаа шинэчлэе гээд байгаа олон мянган хүний хүсэл, эрх ашгийг хүлээж авах уу, уландаа гишгэх үү гэдэг хариулт нэхсэн асуулт болоод байна.
Нэгэнтээ дээрээсээ доошоо авлигын тогтолцоог дэмжигч институци болж төлөвшсөн гэгдээд байгаа АН-ын хувьд намаг балчигаасаа гарахын тулд хувьсгалы салхийг даган намирах ёстой юу гэдэг ч асуудал гарч ирж буй.
Өнгөрсөн жилүүдэд улстөрийн тавцанд АН гэдэг улстөрийн хүчнийг төлөөлж тоглосон хүмүүсийн тухайд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлаар намынхаа бүлгийн хуралдаан дээр хэлж ярьж байсан үгс нь дэлгэгдээд байгааг энэ дашрамд тодотгоё. Тэдний хувьд эрх мэдэл л эхэнд болохоос намын нэр хүнд, алс хэтийн асуудал бүр сүүлд эрэмбэлэгдэж байгаа нь харагдаж байсныг хэлье.
Ямартаа л хотын дарга асан Э.Бат-Үүл “Та бүхэн мэдэж байгаа. Би зарим гишүүдэд хэлсэн. Судалгаагаар иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурсан гэх үзүүлэлт гараад байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэндээ тийм биш. Улс төрийн намуудын нэр хүнд унаагүй. Улс төрийн намуудын нэр хүнд Англид, Америкт ямар түвшинд байдаг яг л тэр түвшинд л очиж байгаа. Англид бол намууд нийлээд 40 хувийн саналтай. Америкт Бүгд найрамдах нам, Ардчилсан нам хоёр нийлээд 36 хувийн саналтай байдаг. Өөрөөр хэлбэл Монголын улс төрийн зах зээл их либералчлагдаж байна. Одоо бол нэг нь Ардчилалын төлөө нөгөө нь ардчилалын эсрэг гэдэг хуваагдалгүй болсон.
Ардын нам, Ардчилсан намын хувь тэнцүү байна гэж гараад байна. Тэгэхээр одоо 60 хувь дээр намын нэрээр очиж менежмент хийж чадахгүй ээ. Хувь хүнийхээ нэрээр очиж л менежмент хийнэ. Англид ямар байдаг яг л түүгээр л явна. Жишээ нь Англид намын рейтинг судалдаггүй. Лидерийн рейтинг л яригддаг.” хэмээн ярьсан байгаа юм. Тэгэхээр Үүл баатрын хувьд намын нэр сүр чухал биш аж.
Тэгвэл АН-ыг шинэчлэх хүсэлтэй залуус өөр бодолтой байна. АН-ын удирдлагад байсан 60-аад оны зарим нөхөд АН-ын удирдлагаас зохистой түвшинд зайгаа авах ёстой цаг үе ирсэн гэж үзэж байна. З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар зэрэг өөр хоорондоо байнгын зөрчилтэй нөлөө бүхий улстөрч, фракцын удирдагчдын хэн нэгний нь нөлөө АН-ын удирдлагад байгаа цагт фракц хоорондын зодоон дуусахгүйгээр үл барам АН-ын шинэчлэл, улс орны хөгжилд саад бэрхшээл учирна гэж үзэх залуус АН-д цөөнгүй байх болж. Тэгэхээр шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй нь нийгэмд ил харагдах болсон АН-ынхаа ах нарыг зайгаа тавьж өгөхийг шаардах болсон залуус хэр хол явахыг харах болох нь.
Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ТОДОРХОЙ (September 20, 2016 9:56:31 am )
З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ, Б.Гарамгайбаатар зэрэг өөр хоорондоо байнгын зөрчилтэй нөлөө бүхий улстөрч, фракцын удирдагчдын хэн нэгний нь нөлөө АН-ын удирдлагад байгаа цагт фракц хоорондын зодоон дуусахгүйгээр үл барам АН-ын шинэчлэл, улс орны хөгжилд саад бэрхшээл учирна гэж үзэх залуус АН-д цөөнгүй байх болж. Тэгэхээр шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй нь нийгэмд ил харагдах болсон АН-ынхаа ах нарыг зайгаа тавьж өгөхийг шаардах болсон залуус хэр хол явахыг харах болох нь.
-
зочин (September 20, 2016 10:00:12 am )
АН угаасаа ялзараад хөгцрөөд дууссаж байгаа даа.Энэ хэдэн өвөө ,эмээ нараасаа салах хэрэгтэй.
-
Vher Mongolchuud (September 20, 2016 10:02:27 am )
Zail zail bye bye
-
Anonymous (September 20, 2016 10:12:42 am )
Дотроосоо өтсөн тос ямарч сэхэл авдагүй юм Хог дээр хяхаас өөр зам үгүй АН-МАН хоёр бол дотроосоо өтсөн тос шиг болсон намууд Адилхан байж хэн хэнээ муулаад байх юм Ард түмэнд хэн нь ч хэрэгүй Гадаадын луйварчин нар таа нарыг өөрийн бууны нохой болгож хар машинаар удаа дараа ээлжлэн сонголоо Гаднийханд нохойгоо солхоос өөр арга байгаагүй юм Энгэхгүй бол эх орончод сонгуульд ялчах гээд болохгүй байсан болхоор бүхийл муу арагыг хэрэглэж өөрийн тэжээвэрийн өнгийг сольж МАНийг гаргаж ирсэн-/Хулгайч нарын амалсан бүхэн нь худлаа/
-
хүн хүн (September 20, 2016 10:17:19 am )
МАН-АНийн залуус гэдэг бол Энэ хоёр намын том хулгайч нарын бөхсийг долоож явсан Намын дэргэдэх Оюунтаны холбоо Залуучуудын холбоо зэргээс гараж ирсэн бөхс долоогч золивон гөлөгнүүд тэдэнд итгэх хэрэг байхгүй тэд хулгай л сайн хийж сурсан долдой бөс долоогч нар
-
иргэн (September 20, 2016 10:20:07 am )
Х.Баттулга АН-ыг самарсандаа.
-
ИРГЭН (September 20, 2016 10:28:33 am )
АРДЧИЛСАН НАМ БИШ ЭЭ, АВИЛГАЧДЫН НАМ, УЛС ТӨРЧИД БИШ ЭЭ-ХУЛГАЙЧИД, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧИД, СӨНӨӨГЧИД, БИРДҮҮД…
-
магнай (September 20, 2016 10:34:06 am )
хулгаич монгол
-
зочин (September 20, 2016 11:02:03 am )
Дотроосоо өтсөн тосыг аврах цорын ганц арга буцалгах халуу галаар
-
Anonymous (September 20, 2016 11:11:53 am )
Зөв шүү халуун галаар буцалхах үүнийг хийх зоригтон эх оронч одоо Монголд байна уу тэгээд
-
Иргэн (September 20, 2016 11:49:45 am )
МАН, АН гэдэг нэр л яваад байдаг. Үнэндээ манай монголчууд нэг л зүйлийн төлөө байгаа биз дээ. Монгол улс сайн сайхан явбал хэн хэнд нь сайн баймаар юм. Харин хаана ч байсан хоорондоо нэгддэггүй зэн байх шиг байгаан. Хувиа хичээгээд байгаа зарим хүмүүсээс намынх нь нэр муудаж байгаа нь үнэн дээ
-
0000 (September 20, 2016 12:17:20 pm )
Намдаа биш Намын эрх мэдлийг мөнгөөр булааж авсан хулгайч нарын бүлэглэлд л гол учир нь байгаа юм
-
Зочин (September 20, 2016 12:31:43 pm )
Ялзраагүй нам ч алга төр я алга даа хөөрхий
-
zochin (September 20, 2016 1:05:30 pm )
Mongolchuud heterhii ih uls turjih yum. Neg ih uhaantnuud yum uu geheer uls oron ni uragshlahgvi, amidral ahui ni deeshlehgvi bgaag harahaar neg l bishee.
-
Anonymous (September 20, 2016 1:25:04 pm )
ҮЗХг тарааж тэдний оронд шуналгүй шудрагаар нь МоАХ-ны партизануудыг тавьж байж энэ ялзралыг арилгана
-
Зочин (September 20, 2016 1:26:13 pm )
АН хэдэн хүний эрх ашиг биш энэ нь өч төчнөөн хүмүүс дэмжиж байдаг нам байлаа гэтэл хурлаа ч хийж чадахгүй нөгөө л хэн хүмүүс өмч юм шиг байх юм ардчилалыг дэмжигч иргэдээ одоо босож тэмцэж шинэчлэлийг тогооё уриалж бна
-
зочин (September 20, 2016 1:39:35 pm )
монголд шал өөр хувьсгал хэрэгтэй түүнийг хийх зоригтой аавийн хүүд байна уу
-
Зочин (September 20, 2016 1:55:31 pm )
С.Эрдэнээг дарга болговол яасан юм бэ өөрөө ч албан тушаалд маш дуртай ТАХ ийг хуйгаар нь хомрогон халж,дандаа өөрсдийхөө хүнийг тавьж,БГД ийг өөрийнхөө вант улс болгож бн тэгээд өөрөө шударга юм шиг ярих юм мөн сонгуулийг луйвардаж баахан НД,ЭМД,Халамжийн ажилтанаа шилжүүлэг хийлгэж УИХ д гарсанаа өөрийхөө хүчээр гарсан юм шиг ярих юм
-
Зочин (September 20, 2016 2:02:13 pm )
ялзраад бүр өмхий үнэртээд байна.
-
зочин (September 20, 2016 3:38:44 pm )
Гарчиганд хариу өгөхөд, АН угаасаа ялзрал дээр буй болсон, одоо ялзралын дээд цэгтээ тулсаан?! Үүнтэй хэнч маргахгүй ээ?!
-
zochin (September 21, 2016 8:12:13 am )
АН угаасаа дууссан. Одоо сэргэдэг нь лөөлөө болсон. Хэзээ я дахин мандахгүй. Бие биенийхээ муу муухайг дуудсаар байгаад өвгөрчихсөн хүмүүс бүр өвгөрнө
21 Comments