antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2016 5 comments

Д.Эрдэнэбат энэ удаа ялагдвал, намын дарга болж чадах уу?

нийтлэсэн Admin

419srh8dlq1thk1q4p85lrcam1

АН ямар ч байсан эхлээд орон нутгийн сонгуулийн ард гарчихаад, намынхаа шинэчлэлийн асуудал руу оръё гэж байх шиг байна. Гэхдээ энэ нь агуулга биш хэлбэр талаасаа тэгж харагдаж байгаа гэдгийг тодотгоё. Тэртээ тэргүй намын эрх мэдлийг фракцилж авах асуудал дээр тус намынхан тэмцэл өрнүүлж байгаа нь нууц асуудал биш ээ. Тэрчлэн өнгөрсөн долоо хоногт товлогдоод байсан ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд нь угтаа бол цаашид хэн удирдах вэ гэдгийн суурь болж өгөх ёстой байсан л даа. Гэвчиг орон нутгийн сонгуулийн дараа гэж хойш тавьлаа. Тэгээд намын даргын үүрэг гүйцэтгэгчээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Эрдэнэбат намынхаа сонгуулийн штабыг удирдах гэнэ. Цаашдаа намыг залуурдана гэж байгаа хүний тухайд энэ бол бас л том зориг шүү. Үнэхээр ялна гэсэн бат итгэлтэй байж л, штабыг удирдахгүй бол ялагдлын түүхийг дахин давтах гэж штаб удирдахын хэрэг байхгүй билээ.

Хэрэв дахиад АН ялагдвал Д.Эрдэнэбатад АН-ын дарга болох боломж олдох уу гэдэг асуудал угаасаа гарч ирнэ. Түүнээс гадна П.Цагаан, С.Эрдэнэ, Л.Болд, Г.Батхүү нарын нөхдүүд намын даргын суудалд нэр нь бас яригдаж байгаа.

Ямартай ч тус намын Гүйцэтгэх зөвлөлийн  хуралдаанаас сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Ардчилсан намыг удирдан оролцуулах сонгуулийн менежерээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилж, сонгуулийн штаб байгуулж ажиллахыг үүрэг болгоод байгаа. Тэгэхээр нэг талаас Д.Эрдэнэбатад боломж олгож байгаа харагдана. Ер нь бол энэ удаагийн сонгууль Д.Эрдэнэбатын тухайд намын даргад өрсөлдөж байгаа нам нэгт нөхдүүдтэйгээ өрсөлдөж байгаа өрсөлдөөн гэж бас харагдаж байгаа юм.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (September 19, 2016 9:30:21 am )

    яасан зандруу харагдаж байх юм царай нь хүртэл дарангуйлал бнаа

  • т1 (September 19, 2016 11:33:52 am )

    Монгол Ардын Намын үнэн ч насаараа гишүүн нь байсан Энэ нөхрийг Ардчилсан Намын дарга болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй шүү. Нэртэйгээр Ардчилсан Намыг монгол ардын намын охин болгосчоороо

  • т1 (September 19, 2016 11:34:52 am )

    2016 онд МАН-ыг ялахад та нар буруу юм хийвэл гараад жагсана шүү гээд байсан энэ нөхөр өчнөөн буруу зүйл хийгээд байхад гараад ЖАГССАНГҮЙ

  • Anonymous (September 19, 2016 6:10:35 pm )

    Mahn man in gishuun baisan hun an in darga bo
    oh boloh ni zub shtee kkk

  • Irgen (September 19, 2016 10:43:20 pm )

    Daranguilagch shinjtei urvagch an shuteen chigis gehch haanaar nol itgej bolohgui urvach!!!

antalya rent a car