antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 19, 2016 Comments are off

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгийн Мандал, Баянгол суманд ажиллалаа

нийтлэсэн Admin

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт орон нутгийн томилолтоор ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 17, 18 буюу амралтын энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд ажиллаж иргэдтэй уулзлаа.

Ерөнхий сайдыг Мандал сумын Түнхэл тосгонд ажиллах үеэр Хараа гол дээрх 72,8 урт/метр төмөр бетон гүүрийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэ ёслолын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат богино хугацаанд гүүрийн ажлыг дуусгаж хүлээлгэн өгч байгаа автозам, гүүр, барилга, эрчим хүчний “ЗМЗ” компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

Энэ гүүрийн ажлыг Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эхлүүлсэн. Би сая гүүрийн барилгын ажлын төсвийг 2016 төсвийн тодотголд тусгалаа. Бид Монгол Улсынхаа төлөө, орон нутгийнхаа төлөө хамтран ажиллаж, гар сэтгэл нийлэн зүтгэх ёстой юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн Түнхэл тосгоны энэ гүүр концессын гэрээгээр гүйцэтгэсэн Монголын анхны гүүр боллоо гэдгийг “ЗМЗ” компанийн захирал хэлж байлаа.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутагт хийсэн анхны томилолт өнөөдөр өндөрлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car