“2012-2016 онуудад гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 баршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан. Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдөр нэг хувьд ч хүрэхгүй байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэх мэдээллийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлж байна.
Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд 7 дугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай 300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Яг ийм байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна.
2012-2016 онд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байна гэсэн юм. Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой гэдгийг тэрээр мөн хэллээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 104,0 тэрбум төгрөг зарцуулчихсан хирнээ өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна. Ер нь энэ хөрөнгө хаашаа яаж оров, юунд зарцуулагсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Иргэдэд энэ талаар бодит мэдээлэл өгч, дахин төлөвлөлтийг цаашид яаж үргэлжлүүлэх, иргэдээ хохиролгүй болоход бид анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлж байлаа.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “2008 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын айлууд дахин төлөвлөлтөөр газрынхаа ашиг шимийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон иргэд хохирогч болчихоод байгаа нь энэ хөтөлбөр буруу явсныг харуулж байна. Эргээд төрийн нуруун дээр энэ ачаа бууж байгаа учраас буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн иргэдийг хохирлогүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулах хэрэгтэй” гэсэн юм. НИТХ-ын Тэргүүлэгчид нэн тэрүүнд орон гэргүй болон 400 айлын асуудлыг шийднэ гэдгээ хэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар үнэн бодит мэдээллийг иргэдэд танилцуулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байв.
Тэгэхээр дуулиан шуугиантай эхэлсэн хэрнээ бүрэн дүүрэн ажил хэрэг болж чадаагүй уг асуудлыг шийдэх талаар ийн ярьж эхэлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Бичээч (September 17, 2016 9:50:44 am )
Юун ТРАНС ТОС. Наана чинь бид жолооч нарын алдаа гаргахыг хүлээж торгууль аван төсвөө бүрдүүлэх гээд,Энхрий хайрт Цэдэнбал, Сүхбаатар нарыгаа алдаршуулах гээд,хотын нохойнуудад СПИРИАЛ тавиулах гээд ,САЙН нэртэй хөтөлбөр болгоныг устгаж Муу тусмаа сайн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх гээд завгүй байхад чинь хүний эрүүл мэндийн асуудлаар манай намын бодлогод нийцэхгүй юм яриад байх юм. БАТЗОРИГ гишүүний нохойнуудад Спириал тавих эмч олдохгүй байна . Туслаач.
-
Anonymous (September 17, 2016 10:30:44 am )
Таван толгойг луйварчин нар залгах гээд МАНдэмжээд энэ юу вэ Бид хэнийг сонгосон юм вэ үүнийг л лав хүсээгүй шүү Нөгөө шатаад түлэгдээд байсан тэмцэл талаар болвууу Эрдэнэ дуугараач одооэнэ юу гээч болоод байна
-
Anonymous (September 17, 2016 10:35:12 am )
Сайн хашаа хөтөлбөрөө сайжруулаад дэмжээд явуулаач Хотыг утаанаас салгах Тоосжолтыг бууруулах Ногоон хотыг би болгох Иргэдийг сайхан амьдруулах Мөнгөний хувиарлатын тэгш болгох зэрэг маш их үр ашигтай биелэн үндэслэлтэй төсөл бол сайн хашаа юм Иргэд өөрөсдөөн улам сайжруулаад л аваад явна
-
0000 (September 17, 2016 10:37:31 am )
Байр барих нэрээр мөнгө иддэг нь хэтрээд байрны үнэ тэнгэрт тулаад байна үүнийг шалгадаг газар алга хариуцлаг тооцох шүүх алга байна
-
Bat (September 17, 2016 10:45:14 am )
БАТУУЛ ТЭРГУУТНИЙ БАЛАГЫГ УБ ХОТЫНХОН ХЭДЭН ЖИЛ ЭДЛЭХ БОЛЖБИНО БАЙНАДАА. МУУ ХУНИЙ БАЛАГ ТЭНГЭРТ ТУЛНА ГЭЖ УГ БАЙДАГ ЕСТОЙ ДАЛАЙ Л ГЭСЭН УГ ЮМАА.
-
ЗОЧИН (September 17, 2016 12:07:00 pm )
Та нар юу асуугаад байгаа юм. Мангар тэнэг юм уу эсвэл мэдрэдийн гажигтай юм уу тэр мөнгий чинь магас идчихсэн мэдвүү. Та нар яг олж харагдаач. Тэр Мангас чинь Манай АН болон МАН эх барьж авсан юм. Дахиад ийм балай юм бүү асуугаарай. Энэ мангасын идсэн уусныг асуусан хэмб гуйч зүгээр өнгөрөхгүй болохоор АТГ хүртэл амаа хамхиж байхад чи хамаагүй ярьж болохгүй шүү
-
зочин (September 17, 2016 1:10:01 pm )
ойлгомжтой шүү дээ, Нөгөө нөхдүүдын ОФФОШОР дансанд ороо биз, Үгүй гэх баталгаа байхгүй ш дээ, Монгол улсын Хууль хяналтын байгууллага дарга нарт ямар хариуцлага энэ тэр тооцоно гэх ойлголт биш, Эцэст нь Ард иргэдийн амьдрал доошилж, Улс орон маань Хямралд ороод л дууслаа дөө,
-
daimaa (September 17, 2016 2:25:54 pm )
7-r horoololoosoo ehleech tegeed. Hitad horongo oruulaltiig ni shiidsen. Odoo SB dyyrgiin 11. 12-r horoond ded bytetsee hiih heregtei baina sfyy dee. Notiin tovoosoo ehleed yavah heregtei.
-
Ганаа (September 17, 2016 3:14:41 pm )
Сүхбаатар дүүргийн 9-р хорооны дахин Асгат гэх компанийн төлөвлөлт зогссон уу ер нь ямар ажил хийгдсэн юм болоо А зэрэглэлд бөөн хог хаягдсан сул газар хийгдэхгүй бол өөрийн эзэмшил газар дээрээ өөрийн эзэмшилийн хуучин байшингаа буулгаж шинэ байшингаа баримаар байна шүү дээ НИТХ-с тодорохой шийд гаргаач цаашид ямар төлөвлөлт хийх юм болоо хүлээсэн хүмүүс л байна шүү
-
mgl tulgatan 99 (September 17, 2016 3:23:46 pm )
mongliig buhel buten ard tymniig gudamjind huurch gargsan naad batyyl lalriig ter hyy chuluutai ni barij shalgaj ard tymnii tatbariin bolon irgediin mongoiig niisleliin mongiig garguulj ab naad 2 lalar wu ch hiij medne hyn alna ard tymniig luibardana odoo bloo horohgiig huraa opshoriin mongoo garguulj ab shaldan batsaan d ymar mongo bh estoi be ard tymeen
-
иргэн (September 17, 2016 7:52:27 pm )
ТҮРҮҮЧИЙН ЗАСГИЙН ХИЙСЭН БҮХНИЙГ САЙН Ч БАЙСАН МУУГААР ХАРАГДУУЛАХ НӨГӨӨ НЬ ЦЭДЭНБАЛ СҮХБААТАР 2 ЫГ МАГТАХ ИЙМ Л 2 АЖИЛ ХИЙХ ЮМ ӨӨР ХИЙСЭН ЮМ АЛГА ЭНЭ ЗАСГИЙН БОДЛОГО ХӨТӨЛБӨР НЬ БОЛОЛТОЙ ДОГОО ХӨӨРХИЙ
-
зочин (September 18, 2016 8:33:54 am )
их идэж бага хийсэн батүүл халзан баттулга чулуудай хамар гантөмөр очирбат энхцэнгэл батцэнгэл нарыг шалгана уу? маш их мөнгө алга болсон шүү
-
Чука (September 18, 2016 9:36:25 am )
Халзан Батулга Батүүл нарын оффшорт орсон нь ойлгомжтой. Хүний шуналд хязгаар байдаггүй болохоор хэзээ ч ханаж цадна гэж байдаггүй бололтой.
-
ЗОЧИН (September 18, 2016 10:24:22 am )
Хох чинь хэн тарыг Ардчилал гэж далдганаж хөөрцөглөж гүй гэсэн юм. Хэрэв эднийг дагаж навсагнаагүй бол та нар наандаж амьдралдаа хүрчих цалинтай, эмнэлэг,орох орон сууцанд үнэгүй хамрагдах цаашлаад нилээд сайхан амьдарлын баталгаатай, төрийн хэмжээнд хулгайчгүй хамгийн гол нь ирээдүйгээ харсан хөгжлийн төлөвлөгөөтэй түүнийхээ дагуу ажиллаж амьдарч байхгүй юу. Тэр үед авъяс, чадвар жинхэн ёсоороо төрж байлаа. Өнөөдөр төрийн хулгайчид жинхэн утгаараа хуулиараа хамгаалуулж язгантал төрж байна даа. Тэгээд бас хоорондоо уралцаж манийгаа балиашгаар оролцуулан гээч.
-
мортин монголчууд (September 18, 2016 3:00:53 pm )
104 тэр бумыг Батүүл халзан Баттулга хоёроос гаргуулах хэрэгтэй
-
зочин (September 18, 2016 7:58:24 pm )
Өмхий хулгайчууд сөнөтүгэй
-
Дорж (September 18, 2016 11:13:05 pm )
Таалагдахгуй байна
-
Мангаруудаа гэж хуурахад ч итгэх нь амархан шүү гэж МАН хэлж байна (September 18, 2016 11:27:23 pm )
Тэр 104 тэрбум төгрөг чинь МАН-ынханы зээлж аваад төлөөгүй мөнгө шүү дээ одоо тэр алга болчихсон гэж улсаар төлүүлэх гэж байгаа арга заль байхгүй юу МАНгаруулаа
-
Хахаха (September 18, 2016 11:27:53 pm )
Тэр 104 тэрбум төгрөг чинь МАН-ынханы зээлж аваад төлөөгүй мөнгө шүү дээ одоо тэр алга болчихсон гэж улсаар төлүүлэх гэж байгаа арга заль байхгүй юу МАНгаруулаа
-
Зочин (September 19, 2016 8:17:43 am )
Битгий ард түмнийхээ сэтгэл зүйгээр тоглоод бай, АТГ идэж уусан нь тодорхой байгааг шалгаач,ийм сул дорой байгууллага юм уу жижиг байгуулагын дарга нарыг идэж уусныг сүр дуулиантай шоронд хийх юм,АТГ том идсэн томчуудаасаа битгий ай,эсвэл тэд та нарыг албан тушаалд тавьсан бг юм уу 104 тэрбум төгрөг учрыг олох хэрэгтэй шүү дээ ийм шударга бус байж болохгүй
-
boldoo (September 19, 2016 8:43:31 am )
shalga sain shalga atgazar l sain ajillah heregtei ed nar hiisneesee iluu ih idsen deer ner garsan darga nar tsulaitlaa hagartlaa idsen teriig l shalgah heregtei bgaa yum daa ardin naminhan
-
Tanhai (September 21, 2016 2:56:56 pm )
Battilga doloon honog titam colongoc ybj huuhduudee ergedeg baican ter mongiig barrulga batuul chuluudai naraac garguulj mongoliin ard tumniig hohirolgui bolgo ATG shalgaj mongolchuudiin cetgeliig amraa ene luivarchdiig horj shorond hataaval taarna
22 Comments