antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2016 5 comments

Хар тамхичдыг галт зэвсэг хэрэглэн баривчилжээ

нийтлэсэн Admin
527-1474006015content_untitled-5Өчигдөр буюу 9-р сарын 15-16-нд шилжих шөнийн 04:00 цагийн орчимд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид нийслэлийн Сүхбаатар , Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс хар тамхи хууль бусаар зарж борлуулдаг, хэрэглэдэг бүлэг этгээдүүдийг баривчилсан байна.
Баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, баривчлах ажиллагааны үеэр сэжигтнүүд автомашинтайгаа зугтахыг оролдож, улмаар цагдаагийн алба хаагчийн биед халдаж албаны автомашин мөргөсөн байна. Тиймээс Хар тамхитай тэмцэх хэлстийн алба хаагчид баривчилгааны үеэр галт зэвсэг хэрэглэн саатуулжээ.
Сэжигтнүүд нь Улаанбаатар хотын харьяа 18-35 насны нийт долоон хүн байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар, айс буюу мөс, каннабисийн ургамалын төрөл буюу боловсруулсан шавар, мансуурууулах сэтгэцэд нөлөөлөх экстази болон эдгээрийг хэрэглэх гуурс, мөнгөн цаас зэрэг хэрэгслүүд хураан авсан байна.
Баригдсан этгээдүүдийн гурав нь өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж, хавтаст хэрэг нь прокурорын газарт хянагдаж байх үед давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа ба дээрх гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байна.
Эдгээр этгээдүүдийг хар тамхи хууль бусаар худалдан борлуулж хэрэглэсэн, давтан үйлдлээр гэх үндэслэлээр Монгол улсын Эрүүгийн хуулийн 192.2, 230.1 зааснаар хэрэг үүсгэн шалгаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (September 16, 2016 6:11:45 pm )

    kino shig yum bolohnee…..

  • Дэмбэрэл (September 16, 2016 7:54:03 pm )

    Хар тамхины хэргийг одоо бага дээр нь Филипины ерөнхийлөгч шиг шийдвэртэй арга хэмжээ авч таслан зогсоох хэрэгтэй. Тэднийг хэрэглэсэн, зарж борлуулсан гэж ялгахгүй цаазлах хэрэгтэй. Үүний гай манай улсын батлан хамгаалах, үндэсний тусгаар тогтнолд хүртэл нөлөөлнө шүү!!!! Хүмүүсээ жаахан ухаантайхан шиг байцгаая л даа.

    • Anonymous (September 16, 2016 10:46:55 pm )

      Za bas arai bishee. Xun alj talsan tsaazaar avna gej yu demiireed bna

    • zochin (September 17, 2016 7:37:12 am )

      hun aldadg yum shuu ehner huhed chine hurtel aldaj bolno shu adilxanl hun shuu helj bga uuge joxn bodj helereei

    • Anonymous (September 17, 2016 1:06:23 pm )

      3han say huntee ulsiin buh har tamhi hergeldeg huniig tsaazaar awuul ene ulsad hoich uyiin zaluus gej bhaa bolih ym bishu ?

antalya rent a car