Жүжигчин Амбий Аси гээд А-гаар эхэлсэн чадварлаг жүжигчид Монголын урлагт нэлээдгүй бий. Зарим ч эхнээсээ төрийнхөө хишгийг хүртэж гавьяатаар энгэр юугаа мялаасан. Харин зарим хэзээ мөдгүй энэ тэмдэгийг энгэртээ зүүх гээд өдөр судраа харан хүлээж байгаа гэхэд нэг их хилс болохгүй биз. Ягаад гэхээр тэд Монголын шинэ үеийн хошин урлагт тод мөрөө үлдээчихсэн тул нэгэнтээ СТА-гаа гуйхгүй авчихсан улс. Харин гавьяатаар шагнуулах л асуудал дээр аавын хөвгүүд бусдын гарыг харчихалгүй авчих санаатай үзэх нь дамжиггүй.
Авьслаг А нэртэй жүжигчдийн армид дээгүүр жагсдаг нэгэн бол Амбий буюу Батхуяг. Амбий хэсэг их урлагаасаа хөндийрсөн нь үнэн. Тэр нь ч аргагүй шалтгаантай байсных юм билээ. Монголын хошин урлагт зүтгэж яваа чадварлаг жүжигчин Амбий хүнд өвчнөө эмчлүүлэх зуураа урлагаас багахан хугацаанд хөндийрсөн байсан.
Тэрээр эмчилгээгээ амжилттай хийлгэж дуусаад саяхан эх орондоо хөл тавьсан байсан юм. Тун удахгүй үзэгчидтэйгээ уран бүтээлээр мэндчлэх жүжигчин залуу хүнд өвчнөө ялан дийлж эх орондоо хөл тавьсныг харсан фенүүд нь гар тавихгүй мэндчилж байсан билээ. Урлагтаа үнэн ч Амбий багахан зэргийн жин хассанаас биш. Харин ч улам залуужсан янзтай хотын төвөөр ажил хэргээ амжуулсан шиг гүйж яваа харагдана лээ.
chuhal.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 27, 2012 8:36:19 pm )
aja aja amjilt
-
Anonymous (January 27, 2012 9:22:18 pm )
ambii ah aa amjilt
-
Anonymous (January 28, 2012 10:07:38 am )
tiim shv. awyaslag. sain ch jvjigchin. bs sxan ch duuldag. gawyat bl guihgvi awah hvni neg..
-
Anonymous (January 28, 2012 6:12:34 pm )
nuhur min chi ter togloomoo bolioroi ambii guai
-
Anonymous (January 29, 2012 3:36:33 am )
Wha, wha,amjilt!
-
Anonymous (January 30, 2012 10:13:37 pm )
Ambii amjilt amjilt hyn setgeliin asar ih tevcheertei bhad l byh zyil ooroo sain baih bno avyaslag yneheer avyaslag bayanmongol horoolold zondoo taaralddag haraad l ineed hyrdeg
6 Comments