antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2016 5 comments

Орон сууцны хороолол доторх бааруудыг хаая

нийтлэсэн Admin

baar_256Хотын дарга С.Батболд цэнгээний газруудын цагийн хуваарьтай холбоотой асуудлыг судалж, иргэдээс санал хүсэлт авах талаар нийслэлийн удирдлагуудад үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу Нийслэлийн захирагчийн ажлын албанаас баар, ресторануудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах эсэх асуудлаар санал авч эхэлжээ. Хэрвээ энэ санал дэмжигдэх юм бол цэнгээний газрууд шөнө ажиллахгүй болно.
Цэнгээний газруудын хуваарийг өөрчлөх нь зарим талаар давуу талтай байж болно. Гэхдээ цаашид гарах сөрөг үр дагавар үүнээс ч их байгааг бодолцож үзвэл өөр гаргалгаа хайж үзсэн нь дээр бололтой.Зугаа цэнгээний газруудын цагийн хуваариар оролдохын оронд тодорхой цензур тавиад, орон сууцны хороолол доторх газруудыг хааж, хотын зах, зайдуу баар, ресторануудыг нүүлгэж шөнийн турш ажиллуулдаг болгох нь зүйтэй гэж зарим иргэд үзэж байна. Гадны хөгжингүй улс орнууд ч иргэдийнхээ амгалан тайван байдлыг бодож ийм арга хэмжээ авдаг юм билээ. Ард иргэдийнхээ амгалан тайван байдал, ая тухыг бодож байгаа бол хороолол доторх, ялангуяа байруудын нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг уушийн газрууд, караокег цэгцлэх нь зүйтэй.
Их хотын залуус өдөржин ажиллаж, орой нь найз нөхөдтэйгөө уулзах, цагийг зугаатай өнгөрөөх цөөн хэдэн газрын нэг нь цэнгээний газар. Энд залуус зөвхөн ууж наргих гэж бус, найз нөхөдтэйгөө хөгжилдөн уулзаж, хамгийн гол нь бүжиглэх гэж ирдэг гэдгийг бодолцож үзэх ёстой. Гэтэл стресс, алжаал ядаргаагаа тайлах зорилгоор ирсэн газар нь удахгүй хаах болчихлоо гээд хөөж туугаад байвал залуус хаана очих вэ.

Ахуйн архидалт, дамын худалдаа цэцэглэнэ

Баар, ресторануудыг шөнийн цагт ажиллуулснаар иргэдийн тав тух алдагдана гэж нийслэлийн удирдлагууд үзэж байгаа аж. Харин 00:00 цагт үүдээ барьснаар ахуйн архидалт, гэмт хэрэг ихсэх, согтууруулах ундаа дамлан зарах үзэгдэл, тэр ч бүү хэл авлига улам цэцэглэнэ гэж иргэд хэлж байна. Овсгоотой, овжин зарим цэнгээний газрынхан хэрэг дээрээ үүдээ 00:00 цагт барих боловч эргүүлийн цагдаа, зөвшөөрөл олгодог дарга нарын халаасыг зузаатгах замаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болзошгүй. Ингэснээр авлигыг гааруулна гэсэн үг. Бас нэг асуудал болгох зүйл бол баар, цэнгээний газрыг дуу шуугианыг дарах гэсэн биш, цаана байсан гайг нааш нь дуудвал яах вэ. Бааранд хашхичиж байсан тэр согтуу хөршийнд тань ирж, шөнөжин архидаж, дуулж хуурдаж, агсам согтуу тавибал бас хэцүү. Ахуйн архидалтаас болж гэр бүлийн хүчирхийлэл гаарч, хүүхдийн бие, сэтгэцэд нөлөөлж, цаашид салалт ч үүсэж болзошгүй. Нэгэнт цэнгээний газрууд хаачихсан болохоор нууцаар архи дамлан зардаг хүмүүст жинхэнэ олз болно гэсэн үг.

Зах зээлийн жамаар хумигдаж байгаа газраар оролдох хэрэггүй

Нэг үеэ бодвол Монголд архидан согтуурах үзэгдэл багасчээ. Энэ нь нэг талаар эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотой. Хүмүүс халаасан дахь таван төгрөгөөрөө шар айраг авч уухын оронд аяга хоол авч идэхийг илүүд үзэх болж. Үүнийг дагаад борооны дараах мөөг шиг олширсон пааб, караокенууд үйлчлүүлэгчгүй болж, цагийн аясаар өөрсдөө хумигдаж байгаа гэхэд болно. Тэдний хувьд орлого олох үе нь зөвхөн оройн 22 цагаас хойш үе байдаг. Харин цэнгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулдаг болчихвол хоёрхон цаг ажиллаад юугаараа орлого олж, түрээсээ төлөх билээ. Нэгэнт цаанаасаа өөрөө хумигдаж байгаа цэнгээний газруудад түлхэц өгч, дампууруулах шаардлага байна уу. Зах зээлээр зохицуулалт хийх зүйлд захиргааны арга хэмжээ авах дэмий л байлтай. Харин болж бүтээд, багахан ашгаараа амьдарч яваа, төр засгаас юм гуйгаад зүгээр хэвтээгүй, цөөн ч гэсэн ажлын байр бий болгож яваа иргэдийнхээ шөнө нойроо хагаслан байж олдог орлогыг хотын дарга ийм шийдвэрээр зогсоохгүй байх гэж найдаж байна.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (September 16, 2016 2:00:01 pm )

    zov sanaa, oron suutsnaas uilchligeenii tsegiig tsoolmoor bn

  • zochin (September 16, 2016 3:33:15 pm )

    Hamgiin demjih estoi sanal chin ene,,,,hyyhdyyd bagaasaa ene shoniin arhi, zodoon shuugiand dasaj , buruu oilgolttoi osoj iim umand hurdan avtaj baina…
    Untlagiin bys gej yaridag hesgees byr holduulah , horih heregtei.

  • Зочин (September 17, 2016 10:23:58 am )

    Зөв.

  • барилгачин (September 17, 2016 10:39:31 am )

    хороолол,орон сууцны байрнуудын ойрхон баар, ресторанууд шөнө 4,5,6 цаг хүртэл хүмүүсийг амраахгүй байна шүү дээ.Наргиж байгаа хүмүүс маргааш нь ажилгүй байж таарна. Харин маргааш нь ажилтай байгаа орон сууцны оршин суугчдыг амраахгүй багааг анхаарч шөнөжин ажиллуулахгүй байх хэрэгтэй.Шөнө нойр аваагүй хүнээс ажлын ямар бүтээл гарах бэ????

  • ohin (September 20, 2016 12:00:20 am )

    энэ тун зөв санал байна орон сууцны баар цэнгээнүүд оршин суугчдад маш их төвөг уддаг үйлчлүүлэгч нар нь тамхи татахаар гадаа гарч ирээд цонхны доор тамхиа татаад зогсчихдог бас байшин тойроод баахан шээс айлын цонхон доор очоод шээгээд зогсчихдог цонх салхивчаа онгойлгох арга байхгүй их хэцүүхэн байдаг шүү дээ

antalya rent a car