Аргын тооллын 9 сарын 16, Сугар гараг. Билгийн тооллын 15, Шувуун хушуут одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Хонь – (3/21-4/19)
Үхэр – (4/20-5/20)
Дотны хүмүүстэйгээ хамт байж мөн гадаад үзэмжиндээ анхаарах нь амжилтын үндэс. Хувийн амьдрал тань тав тухтай тааламжтай мэдрэмж төрүүлнэ. Хүмүүсийг халуун дотноор тэврэн, хүндэтгэх нь танд үнэ цэнэ бий болгоно. Албан ажил, ахуй амьдралаа зохион байгуулахын хажуугаар ур чадвараа нэмэгдүүлэхэд цаг гаргаарай. Эрүүл мэнддээ анхаарал хандуул.
Ихэр – (5/21-6/21)
Таны зан ааш тогтворгүй байх нь. Эргэн тойронд буй хүмүүс үүнээс болж эргэлзээтэй байдалд орно. Өөрийн эрч хүчтэй зангаа урлагаар илэрхийлж, бүтээлч байхыг хичээ. Сэтгэл зүйн уулзалт таны өөртөө итгэх итгэлийг сэргээнэ. Найз нөхөд, хайртай хүн, хүүхдүүд нь таны амьдралд чухал болохыг өөртөө ойлгуул. Гэртээ өнжилгүй цагийг хөгжилтэй өнгөрүүл.
Мэлхий – (6/22-7/22)
Танд орондоо хэвтэх буюу зүгээр сууж байх цаг олдохгүй бололтой. Ажил хэрэгч байхыг цаг хугцаа шаардана. Мөн түүнчлэн өнөөдөр таны хуучин дурсамжуудыг сэргээнэ. Гэхдээ бүх Мэлхийнүүд дурсамжид хөтлөгдөн суухгүй. Тэд нарын зарим нь худалдаж авах юм уу түрээслэх байр хайж сэтгэлийн хямралтай байна. Том хэмжээний засвар хийх нь гэр орны тав тухтай ба амгалан тайван байдлыг бусниулна.
Арслан – (7/23-8/22)
Гэнэтийн маргаанаас зайлсхийхийн тулд ярихаасаа өмнө сайн бод. Ачаалал их байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Машин барьж байхдаа сэрэмжтэй байгаарай. Яг таг төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр. Та хөршөө мэдэх завшаан тохиож, адилхан хүмүус гэдгээ анзаарах болно. Тэрээр танд үдэшлэгт хамт явахыг санал болгоно.
Охин – (8/23-9/22)
Та өнөөдөр алс хол аялалаар явахыг хүсэх бөгөөд таны унаа тэрэг алс хол замд аялалд явахад бэлэн байгаа эсэхийг шалга. Биеийн байдал таагүй байгаа бол бага зэрэг дасгал хөдөлгөөн хийвэл тустай байх болно. Гараг эрхэс таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тиймээс санхүүгийн асуудпаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах гэсээр та маш завгүй байх бөгөөд нөгөө талаар таныг болгоомжтой байхыг сануулж байна.
Жинлүүр – (9/23-10/22)
Хэтэрхий хурдан яваад байх шиг, жаахан хурдаа сааруул. Хамтрагчтайгаа үл ойлголцох нь. Өнөөдөр аливааг ойлгоход хэцүү байх бөгөөд асуудлыг түр орхи. Гэр бүлийн уулзалтаас зайлсхий таагүй явдал гарч магадгүй. Хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхцөл байдал таны удам дамжсан зүйлийг танд дамжуулах бололтой. Шинэ сонирхол таныг шинэ хоббитой болгоно. Жишээ нь, электрон техник, вэб хуудасны загвар гэх мэт. Интернэтээр болзож магадгүй байна.
Хилэнц – (10/23-11/21)
Хилэнцүүд харайхаасаа өмнө буух газраа товлох хэрэгтэй. Та авахаасаа илүүтэй өгөх, амлахаасаа илүү хийх ёстой. Ойворгон зангаа дар, ялангуяа санхүүгийн аюулгүй байдалтай холбоотой бол. Ирэх хэд хоногт дэлгүүр хоршооноос холхон шиг байж, их мөнгө үрэхээс болгоомжил. Нийтэч Буд гараг одоо 12-р гэр болох Жинлүүрийн орд руу шилжих болно. Үйл явдлын ард байгаа хэн нэгэн эсвэл хөрөнгө оруулагч таны тусгай төсөлд зориулж мөнгөн тусламж өгөхөд бэлэн байна.
Нум – (11/22-12/21)
Залхуурал эсвэл маргаашаа боддоггүй байдал өнөөдөр болох таагүй зүйлсийн шалтгаан байх бололтой. Гэхдээ та гайхалтай өөдрөг сэтгэлтэй, өөртөө итгэлтэй болохоор алдсанаа бушуухан нөхөж, алдаагаа засах чадвартай байна. Хэрэв та эд юмс худалдан авахаар төлөвлөж байгаа бол өнөөдөр хамгийн тохиромжтой үе нь. Эд зүйлс худалдан авах, хөрөнгө хуримтлуулах, хадгаламж нээлгэх зэрэгт ээлтэйг од эрхэс сануулж байна.
Матар – (12/22-1/19)
Юунд ч санаа зовох хэрэггүйг та ойлгох болно. Таны насны хүмүүсийн хувьд хилийн чанадад аялах төлөвлөгөө сайн болно. Матрынхан төрөлхийн ухаалаг чанараа ашиглан бодит нөхцөл байдлыг үнэлдэг ч эргэлзээ нь тэдний амжилтыг хойш нь чангаана. Таны олж авсан ажил мэргэжил, бйзнесийн сонирхол үр дүнгээ өгнө. Өөрийн сонгосон талбарт хэрхэн урагш ахих талаар сонголт хий. Техник харилцаа холбооны салбарын залууст энэ нь тушаал ахихад гайхаптай сайхан үе гэдгийг олж хар.
Бумба – (1/20-2/18)
Аз завшаан зөвхөн Хумхын ордынхонд байх болно. Өнөөдөр та нэг их бодолгүй үр дүнтэй шийдвэрүүдийг гаргаж чадна. Үдэш эргэн хараад аз завшаанаа их гайхах байх. Зарим Хумх их хүч шаардаагүй зүйлсийг хийхийг илүүд үзнэ. Урлаг, эртний эдлэлийн дуудлага худалдаа зэрэгт оролцох нь тэдний хувьд тааламжтай байх болно. Юутай ч ямар нэгэн аз туршсан шинэ зүйлсийг сурахдаа хэнээс сурах вэ гэдгээ анхааралтай шийд.
Загас – (2/19-3/20)
Өнөөдөр төрөл бүрийн сарны чиг хандлагууд танд хүч өгөх болно. Та санхүүгийн тайван байдалд хүрэхийн өмнө нилээд их замыг туулах хэрэггэй ба ирээдүйгээ тогтвортой болгох, бэл бэнчингээ өсгөх, бий болгох зэрэг боломжууд энэ сард тохиолдох болно. Боломж бололцоонд бэлэн байж, өөрийн авъяас чадвараа ухаалгаар ашиглаж амьдралаа өөрийн хяналтандаа оруул. Хамаатнууд болон хадмуудаа баярлуулах хэцүү байх ч та ямарч үйл явдал учир шаптгааныг эргүүлж чадах сэтгэл татам байдлаа гаргаж ирэх хэрэгтэй.
Эх сурвалж http://www.info.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.