antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2016 Comments are off

Төрийн нарийнд тэнцсэн нөхдүүдийн нэрсийг засагт уламжилна

нийтлэсэн Admin

527-146958348513532804_10153750894853753_4425248169093486810_n

Таван яамны Төрийн нарийн бичгийн дарга болох шалгуурыг хангасан иргэдийн асуудлыг Төрийн албаны зөвлөл хуралдаж, хэлэлцсэн байна. Тэгээд болзол хангасан нөхдүүдийн нэрсийг өнөөдөр Засгийн газарт уламжлахаар болжээ. Тэгэхээр өнгөрсөн өдрүүдэд хэвлэлийн хуудаснаа гарч, олны анхаарлыг татаад байсан нэг асуултын хариулт удахгүй бүрэн баталгаажих нь ээ.

Тодотгоход, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл зохион байгуулсан юм. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхээр ирсэн 18 иргэний дөрөв нь тухайн ажлын байранд тавьж байгаа мэргэжил, мэргэшил, туршлагын шаардлага хангаагүй тул бүртгэхээс татгалзсан гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн.Шалгаруулалтад орсон иргэдээс Д.Даваасүрэн Гадаад харилцааны яамны, Г.Баясгалан Хууль зүй, дотоод хэргийн яамны, Г.Нандинжаргал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны, Г.Өнөрбаяр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Л.Баяртулга Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд тус тус тэнцсэн байгаа юм.

За харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг хойшлуулсан гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car