antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 16, 2016 15 comments

Тэгээд хэзээ идээ бээрээ шахах юм бэ, АН-ынхаан?

нийтлэсэн Admin

olloo_mn_1472170303_13717361_1063262653762758_7676262875699872013_o

Улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх гэж байхад бидний дотоод асуудал хэнд падлийтай юм бэ гээд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа хойшлуулсан гэх АН-ынхан өнөөдөр ч ҮЗХ-гоо хуралдуулахгүй бололтой. Мэдээллээс үзэхэд орон нутгийн сонгуулийн дараа нэгмөсөн хуралдуулахаар болсон гэх. Болж өнгөрсөн сонгуульд ялагдсан тэд алдаа оноогоо дэнсэлж, намын шинэчлэлийн асуудал руугаа ханцуй шамлахын оронд орон нутгийн сонгуульд хүчээ үзэхдээ анхаарч байгаа гэдэг нь үнэн гэж хэлэхэд бас эртдэнэ. Учир нь тэртээ тэргүй дотроо бөөн тэмцэл өрнүүлж, ялагдлынхаа бурууг бие биедээ наахыг эрмэлзэж байгаа нөхдүүдийн тухайд эрх мэдлийн хуваарилалтад гарах эрэмбийн ялгааны өмнө тохирсон шиг тохироо хийх шаардлага нэг талаас гарч байгаа ч биз.

Тиймээс ч энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцэгдэнэ гэж хүлээлт үүсгэсэн асуудлууд болох  шинэчлэлийн асуудал хийгээд намын дүрмэнд оруулах өөрчлөлтийн асуудлууд болоод орон нутгийн сонгууль, намыг дараа дараачийн жилүүдэд авч явах удирдлагын асуудлыг албан ёсоор хэлэлцэхээс татгалзаж байх шиг байна. Одоо биш орон нутгийн сонгуулийн дараа хамаг байдаг асуудлаа хэлэлцэж, идээ бээрээ шахсан шиг шахах гэж байгаа бол сайн хэрэг л дээ. Учир нь АН гэж улстөрийн нам өнгөрсөн хорин хэдэн жилийн талд Монгол төрийн эрх мэдлийг атгаж ирсэн. Тэр ч утгаараа өнөөдрийн улс орны нөхцөл байдал тэдэнтэй шууд хамааралтай. Тэгэхээр алдаагаа олж харж засч залруулж чаддаг бол хэтдээ Монгол Улсад хэрэгтэй асуудал.

Гэхдээ хэрэг дээрээ тэгж чадах эсэх нь эргэлзээ дагуулсан хэвээрээ л байгаа гэдгийг бас санах хэрэгтэй. Ерөөс АН ардчилал гэдэг үгээр бамбай хийж улстөрийн намынхаа хувьд ч  зангидсан гар шиг цул байж, аливаа бодлого шийдвэрийг гаргаж байсан түүх олон биш. Тэрчлэн том нам нэртэй фракци бүлэг хоорондын тэмцэл  тохирооныхоо доогуур улс орны эрх ашгийг дэвсэж ирсэн хар жишээнүүд олон. Тиймээс ч нийгэм одоо тус намаас шинэчлэлийг нэхэн шаардаад байгаа гэхэд болох байх.

Хэрэв өнөөдөр Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдвал МоАХ-ныхон жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэх мэдээлэл бас бий. Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт сэжиглэж байгаа гэх асуудалтай холбоотойгоор ихэд хилэгнэж байр сууриа илэрхийлсэн Д.Сосорбарам, С.Батчулуун нарын нөхдүүд Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаа оролцож, шуугиан дэгдээх нь гэх мэдээлэл гараад байсан. Тэгэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан хойшилсон нь АН орон нутгийн сонгуульд хамаг анхаарлаа тавих гэсэндээ  биш, харин тэмцэгч нөхдүүдийнхээ эсэргүү дуу хоолойноос санаатайгаар болгоомжилсон хэрэг байж бас болох.  Э.Бат-Үүлийн нэр холбогдсон дуулиан шуугиантай холбоотойгоор АН-ын акулууд байр сууриа илэрхийлэхээс хойш суугаад байгаа нь анзаарагдаж буй. Тэгэхээр МоАХ-ныхны дуулиан шуугиан одоогоор АН-д хэрэггүй гэж үзэгсэд давамгайлж байгаа бололтой байна.

Эх сурвалж: Б.Итгэл, Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (September 16, 2016 1:32:19 pm )

    Одоо жагсах цулах хүн байхгүй шудраг биш хүмүүсийн төлөө ард түмэн хошгороод жагсаад байдаг цаг өнгөрсөн ,Ганбаатарыг бол дагна шүү тэр үнэн үг хэлэж үнэний төлөө явдаг хүн Жавхалаг бол 100 хувь дагна үнэн ийм хүчтэй байдаг

  • hend hamaa bnaa (September 16, 2016 2:01:20 pm )

    Hend hamaa bnaa

  • boldoo (September 16, 2016 2:17:29 pm )

    ardchilsan namin idsen zavshsanig ardin naminhan shalgaval tuildaj bgaa ediin zasagt maani mungu orj irne dee

  • зочин (September 16, 2016 3:18:13 pm )

    Одоо АН-ынханы улсаас хулгай хийсэн олон зуун тэрбумыг буцаан авч чадвал эдийн засгийн уналт зогсоно, энэ хэрээр өхл түмний амьдрал дээшилнэ,
    Яаралтай шалгаж эхлээч ээ

  • Anonymous (September 16, 2016 3:20:05 pm )

    МАН бол МАХНийн дотор үржэж өтөлсөн өмхий эдээ бээр юм шагаад шахаад дуусахгүй их үржсэн авах юм гүй идээ бээр бол МАН тэд МАХНийг өтөөж идээлүүлэж залигсан Арай гэж өтнөөс эдээнээс зугтаажМАХНнэрээ сэргээсэн цөөн хэсгийг дагаж багалзуурдаж байна

  • zochin (September 16, 2016 4:23:45 pm )

    zorigiig batuul alsan ni todorhoi sh dee, tegeed ulsiin baatar bolgoo bezdee

  • irgen (September 16, 2016 5:05:25 pm )

    AN-iin darga asan Z.Enhbold,ENB darga asan Erdenebat,Oyoudari,Erhembayar,niisleliin AN udirdlagad hatuuhan shiitgel noogduulah,namaas ni huuh ch bagadna.

  • АЗ (September 16, 2016 5:17:37 pm )

    АН-ЫН ХУЛГАЙЧДЫГ МАШ ХУРДАН ШАЛГАЖ ИДСЭН УУСАН ШАМШИГДУУЛСАН МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭЭЧЭЭ, ЮУНД НЬ ХҮЛЭЭГЭЭД БАЙНАА, УЛС ОРОН МААНЬ ТЭГВЭЛ ӨРНӨӨС СЭХИЙТЭЛ БОСНОДОО

    • Илэрхий (September 16, 2016 6:32:46 pm )

      ХУЦ ЧИ МУУ БӨӨС ЮУГАА МЭДДЭГ ЮМ БЭ?

  • Улс тор судлаач. (September 16, 2016 7:58:21 pm )

    АН-ын энгийн гишууд бид ард иргэдэд АН-аа ”зов ойлгуулах” гэж олон жил хуч ходолмороо барж байж, арай гэж ”торийн эрх”-ийг бариулахад ”ялалтын бялуу”-г ганцаараа хуртэх гээд л Ц.Элбэгдорж маань АН-аа сонгуульд татаж унагаад л, АН-ын толоо хуруугаа ч ходолгож байгаагуй харин ч МАН-ын УРИЛГААР Боловсролын сайд болж байсан П.Цагаан АН-ын дарга болох гэж зутгээд л. Та нар одоо болсон шуу. Миний хамгийн сайн мэдэх нэг зуйл бол 1990 оны эхээр П.Цагаан нь МАХН-ын гишуун болж, Зардыхан даргын туслах хийж байгаад Еронхий сайд М.Энхсайханы урилгаар сангийн сайд болж байсан, хамт ажиллаж байгаа хумуустэйгээ огт таарч тохирдоггуй зан ааш муутай, ”элгээ солиулсан” бие муутай л хун дээ. П.Цагаан бие ээ л бодоосойдоо, бурхан минь.

  • Zochin сонгогч (September 17, 2016 6:04:37 am )

    Энэ АН дуусчээ

  • zochinirgen (September 17, 2016 6:20:07 am )

    Jenko hor nairuulaad baigaa bai daa

  • эгэл (September 17, 2016 10:45:56 am )

    Ингэх гээд байсан юм гээд нэг кино байдаг да Тийм л юм боллоо Ардчилал гэдгийг буруу ойлгож хэрэгжүүлж сүүлдээ өөрсдөө жинхэнэ хөрөнгтөн луйварчид болж хувирсан Монголын эмгэнэл дэлхийн шившиг боллоо шүү дэ Ард түмэн нь гуйлга гуйж эр эмгүй хөлчүүрч сүүлдээ залуучууд нь хар тамхинд орэ буудулцаж эхлэх шив Хаана байна тэр сайхан юм чинь Элбэгдоржоо Бат Үүлээ

  • Дорж (September 18, 2016 11:38:02 am )

    Ан идээ бээрээ шахаж биеэ цэвэрлэхгуй бол идээ нь цусандаа орж ухэхэд хургэх аюултай гэдгийг дээр доороо л мэдэж байга.хэзээ сэлэм эргуулсэн сэлмэн тогмид гарч ирж намд цэвэрлэгээ хийндээ хо

  • Anonymous (September 18, 2016 2:07:13 pm )

    Төрд үүрэлсэн Эдээ бээр чинь МАНАН буюу СБАЯР Т БАДАМЖУНАЙ С БАЯРЦОГТ ЭЛБЭГЭЭ НАРЫН ГАДААДЫН ТЭЖЭЭВЭРҮҮД ЮМ ХҮМҮҮС ЮМ

antalya rent a car