antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 15, 2016 Comments are off

WADA Яагаад Америкийн спортын супер одуудад сэргээш хэрэглэхийг зөвшөөрөв?

нийтлэсэн Admin

wada_1Италийн “La Repubblica” сонин сүлжээгээр гарч ирсэн баримтуудыг судлан шинжлээд, WADA Америкийн спортын супер одуудад маш хүчтэй хориотой бодис хэрэглэхийг зөвшөөрч байсан нь үнэн байна гэсэн дүгнэлтийг хийжээ.

Тухайлбал, Олимпиада-2016 тоглолтын гол ялгуусан ялагчдын нэг (багийн, олон төрөлтийн ба чөлөөт дасгал, тулалтай харайлтын нийт дөрвөн алтан медалтан) гимнастикчин Симона Байлз гэхэд л риталин гэх эмийг байнга хэрэглэж иржээ. Европ, АНУ, Орост энэ бодисыг мансууруулагч гэсэн ангилалд оруулдаг ба түүнийг тараах нь эрүүгийн шийтгэлтэй. Риталин нь кокаин, морфин, амфетамины группт багтдаг. Өсвөрийн үеийнхэнд энэ “эмийг” хэрэглэхийг эрс хорьдог. Учир нь эм хамаарлыг маш хурдан гаргахаас гадна сөрөг үр дагавар ихтэй. Аль эрт 11 жилийн өмнө Мансууруулах бодистой тэмцэх газар тусгай зөвлөмж гарган риталин хэрэглэх нь амиа егүүтгэх санааг төрүүлдэг, маш хүчтэй сэтгэл гутралд оруулдаг. Ийм эмийг хэрэглэсэн хүн орчин тойрныхондоо хэт догшин авирлаж, хүчирхийлэл үүсгэдэг гэсэн байлаа.
Сануулахад, Байлз дөнгөж 19 настай бөгөөд Америкийн хэмжүүрээр бол насанд хүрээгүй хүн юм. Ийм хүчтэй эм хэрэглэхийг зөвшөөрсөн нь Байлз ямар өвчтэйг төсөөлөхөд бэрх. Рио-де-Жанейрогийн олимпийн дөрвөн удаагийн аварга Симона Байлз өөрөө энэ тухай дуулианы дараа Twitter-т бичихдээ эмч өөрийг нь хэт хөдөлгөөнтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй гэсэн онош тавьсан, энэ эмийг хүүхэд ахуй цагаасаа хэрэглэж ирсэн гэжээ. Мөн анхаарал нэг юманд төвлөрдөггүй хэт хөдөлгөөний синдром гэсэн онош надад тавигдсан байснаас би хүүхэд ахуй цагаасаа л эмийг хэрэглэж ирсэн. Миний “цэвэр” спортод итгэдгийг минь хүлээн авч ажаамуу. Би цаг үргэлж л сэргээшийн эсрэг журмыг мөрдөж ирсэн мөрдөх ч болно. Учир нь спортод шударга байх шаардлагатай. Миний хувьд энэ чухал” хэмээн Байлз бичжээ.
Эгч дүү Серена ба Винус Уильямс гидроморфон, оксикодон хэрэглэж иржээ. Гидроморфон нь Америкт нэлээдгүй тархсан мансууруулагч ба мөн өвчин намдаагч эм гэгддэг. Морфинтай төстэй энэ бодист дасах нь амархан. Түүнээс салах гэхэд мансууруулах бодисны хамаарлын өвдөлт, хүслэнгийн сонгомол шинж тэмдэг дагалддаг. Бөөрний дутагдал өвчинд энэ эмийг голчлон хэрэглэдэг. Мөн ханиалгалтын эсрэг ч хэрэглэдэг. Оксикодон нь хар тамхины опийн төрөлд багтдаг мансуулагчийн үндэстэй өвчин намдаах эм юм. Дунд зэргийн болон хүчтэй өвдөлтийн эсрэг мөн хорт хавдарт хэрэглэдэг. Ноцтой мансууруулагчийн шинжийг агуулсан ба богино хугацаанд хамааралд орно.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн материал олон нийтийн сүлжээгээр тарсны дараа Винус Уильямс мэдэгдлээ хийсэн байна. Олон хүн постолсон түүний мэдэгдэлд тамирчин бүсгүй эмчилгээний зорилгоор сэргээш хэрэглэж ирснээ хүлээн зөвшөөрөөд спортод үнэнч шударгын төвшнийг нэмэгдүүлэхийн төлөө ямагт зүтгэж ирсэн гэлээ. WTA Insider
Тэрбээр “Миний эмнэлгийн баримтуудыг хакерууд ашиглан зөвшөөрөлгүйгээр олон нийтэд тарааж, намайг бутуутгах материал болгосонд би маш их гутарч байна. Теннисний сэргээшийн эсрэг (Tennis Anti-Doping Program) тогтоосон тэр тусмаа “эмчилгээний зорилгоор тусгайлсан” зөвшөөрөл авах болон хүсэлт өгөх үйл ажиллагааны журмыг би ямагт мөрдөж ирлээ. Хакеруудын нийтлүүлсэн материалд байгаа тохиолдлууд нь эмчилгээний зорилгоор бие даасан, нэр нь нууц байгаа эмч нарын бүлгийн хийсэн оншилгоо юм. Би, спортод үнэнч шударгын төвшнийг нэмэгдүүлэхийн төлөө ямагт зүтгэж ирсэн ба WADA, USADA, ITF, Tennis Anti-Doping Program зэргийн журмыг үргэлж сахиж ирсэн мэдэгдэлд өгүүлжээ.
АНУ-ын сагсан бөмбөгийн багийн бүрэлдэхүүнд Рио-2016 олимпийн аварга болсон Елена Делле Донн америкийн кинонуудад олон удаа “үзүүлэгдэн” магтагдсан амфетамин бодис хэрэглэж ирсэн нь баримтаас тодорхой болов. Энэ нь Норвегийн биатлончид, цаначдын ихэнх хэрэглэдэг багтрааны эсрэг эм биш. Гэм хор нь батлагдаагүй мельдоний ч биш. Тэр нь тэднээс сая дахин ноцтой. Энэ нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй хүнд мансууруулагч юм. Эмч нарын зөвшөөрөлтэй ч түүнийг зөвтгөх ямар ч аргагүй. Одоо энэ бүгдийн дараа Америкийн сурталчилгааны бүх зэвсэг л Оросын эсрэг “гал нээж” эхлэх нь ойлгомжтой. Ер нь бол Америкийн спортын системийн салшгүй хэсэг нь ахлах сургууль коллежаасаа эхлээд л допинг болсон нь хэнд ч нууц биш. NBA-гийн одод Олимпийн наадам дээр сэргээшийн шинжилгээ өгдөггүй гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Хачирхалтай нь дуулианы гол эзэн WADA хакерийн довтолгоонд шууд л оросуудыг буруутгав. Харин Кремлийн албан ёсны төлөөлөгч Дмитрий Песков хоосон үгээр, ямар нэгэн баримт баталгаагүйгээр Оросыг буруутгах нь ямар ч байгууллагыг чимэглэхгүй гэж тайлбарлав. Олон улсын олимпийн хороо хакерууд “WADA-гийн мэдээллийн баазад нэвтэрсэнтэй холбоотойгоор нэр нь дурьдагдсан тамирчид Рио-2016 олимпийн тоглолтын сэргээшийн эсрэг журмыг зөрчөөгүй гэдгийг ОУОХ баталж байна” гэсэн мэдэгдэл хийж хэрэг явдлын хариуцлагаас өөрсдийгөө мултлав. Ингээд Орос, Америкийн спортын дайн үргэлжилж эхлэв. Хичнээн удаан үргэлжлэх нь тодорхойгүй.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car