Э.Бат-Үүл өөрийг нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт дахин шалгаж байна гэж мэдээлэл хийсний араас нэгэн цагт түүнтэй хамт тэмцэж явсан журмын нөхдүүд нь үгээ хэлцгээж байна. Өчигдөр Д.Сосорбарам нарын нөхдүүд хэвлэлийнхэнд хандаж, бухимдлаа илэрхийлсэн бол Нийслэлийн МоАх-ны дэд даргаар ажиллаж байсан С.Тунгалаг бас байр сууриа илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр Бат-Үүлийг уг хэрэгт яллагдагчаар татсаны шалтгааныг “Одоо болох гэж байгаа орон нутгийн сонгууль, цаашлаад ерөнхийлөгчийн сонгуультай хамаатай гэж бодож байна.” гэжээ. Мөн тэрбээр “Монгол улсыг тэжээдэг ганц үйлдвэр нь “Эрдэнэт” байлаа. Даргаар нь Ш.Отгонбилэг ажиллаж байсан. Үйлдвэрийг тэр өөрийнхөө хувийн өмч мэт бодож, улсад татвараа ч өгдөггүй тийм хэцүү байдалтай байсан юм. Тиймээс С.Зориг Дэд бүтцийн сайд болмогцоо тендер зарлаж, улсын үйлдвэрийн нийлүүлдэг барааг нийлүүлж эхэлсэн. Ингээд улирал тутам гурван сая төгрөг хэмнэж эхэлсэн. Мөнгөө хэмнээд ирэхээр хохирч байгаа хүмүүс нь хэн байв? Отгонбилэг болон түүнтэй халаас нэгтэй улсууд байгаа юм. Мөн Оросын “Урал-Маш” гээд үйлдвэр Эрдэнэт үйлдвэрт юм нийлүүлдэг байсан эд нар эдийн засгаар хохирч эхэлсэн юм. Энэ бол С.Зоригийг алах болсон эдийн засгийн гол шалтгаан гэж боддог. Тэр үед манай улсад байшингын гаднаас чагнах барих тагнуулын төхөөрөмж хоёрхон байсан гэж ярьдаг юм. Жамъянсэнгээ генералын үед тэр хоёр төхөөрөмж яг байрандаа байсан гэдэг. Гэтэл С.Зоригийг алахад чагнасан тагнасан тиймэрхүү зүйл худалдаж авах чадалтай хүн бол ганцхан Отгонбилэг л байсан юм. Мөн тэр үеийн нэг яриа бий. Финляндаас захиалж авч ирсэн, газрын гүнд байгаа шугамыг нэвт хардаг тийм дуран “Эрдэнэт”-ээс алга болсон гэж ярьдаг юм. Мөн тэр үед Мобиком анх байгуулагдаж байсан. Утасны яриа чагнасан зэрэг нь бол үнэн. Эдгээрээс харахад их дээрээс л зохион байгуулсан болж байгаа юм.
Би тэр үед наймаа хийдэг байсан юм. Ноцтой хэрэг Монголд гармагц Орос хилээ шалтгаангүйгээр хаасан. Би Оросын хил дээр ирээд хамгийн эхэнд хил гарах ёстой байсан юм. Хил нээхийг хүлээгээд нээгээгүй. Байлгаж байлгаж хилийн нөгөө талаас манай хилийн бүрэн эрхт машинтай гарч ирж байгаа юм. Тэр өдөр Монгол, Оросын хилийн боомт дээр М.Баяраа гэдэг хошууч байсан. Тэр хүн яагаад нэг тал хаагаагүй байхад дипломат харилцаатай орон хилээ хааж байгаа юм бэ гэж асуудал тавьж байж хагас өдрийн дараа хил нээсэн. Энэ хил хаасан гэдэг мэдээлэл бол маш чухал мэдээлэл юм шүү дээ. Учир нь энэ хэрэг “Эрдэнэт” үйлдвэр, “Урал-Маш”-ын томчуудтай холбоотой. Ингэж хилээ шалтгаангүйгээр хааж байгаа нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг баталж байгаа юм. Урьдаас төлөвлөчихсөн байсан гэсэн үг. Оросын томчууд ч энд хамаатай. Алуурчин баригдахгүй байдаг чинь үүнтэй л холбоотой. Хил хаагдсаны нотлох баримт байгаа нь маш чухал байгаа юм. Үүнд л би анхаараач ээ гэж хэлээд байгаа юм.” хэмээн ярьжээ.
Холбоотой мэдээ
-
1919 (September 15, 2016 10:17:51 am )
erdenet yildver ulsdaa tatvaraa toldoggyi bsan ch geh shg medrel muutai nohoryy gyi yu shar hadnaas bicheed bgaamuu haha
-
зочин (September 15, 2016 10:27:44 am )
Асуудалд ингэж худлаа зохиол бичиж хандахаа больцгоо. Хууль шүүхийн ажиллагаанд бүү саад бол… Их сандрцгааж байгаа нь энэ хэрэг их өргөн хүрээтэй юм байнаа л гэж ойлгож байна. Одоо бүүр үсчихгүй юмгүй болж байна.
-
зочин (September 15, 2016 11:19:32 am )
Тунгалаг гэнэ үү. Энэ бас хаанаас гараад ирвээ. АН- ер нь их сандарч\цгааж байх чинь вээ… Үүл баатар НО- той юм биш байгаа. хог чинь.
-
зочин (September 15, 2016 12:07:41 pm )
тийм л юм бол тухайн үед нь олны анхаарлын төвд оруулж сенсаци болгохгүй яасийн. яагаад одоо ийм мэдээлэл цацаад байгаан. хэнийг өмгөөлөх гээд байгаан.
-
зочин (September 15, 2016 12:38:20 pm )
олон нийтийн толгойг эргүүлэх гэсний шаардлаггүй Батүүл шалгуулах ёстой бол шалгуулах л хэрэгтэй, юунд нь айсийн хийгээгүй л юм бол
-
Zochin (September 15, 2016 12:53:01 pm )
Алсан хүний нь Монголоос гаргахгүй гэсэндээ л хилээ хаасан байж таараа ш дээ, харин ч монголчуудаас илүү мэдрэмжтэй ажилласан байна даа.
-
Anonymous (September 15, 2016 1:23:24 pm )
Ёстой сандарч байгаа юм биш үү.Cо. энэ тэр хүмүүс шалгалтын явцад нөлөөлөх гээдбайгаа юм биш биз
-
зочин (September 15, 2016 2:41:42 pm )
Үүл баатар холбоотой бхаа , учиргүй л Улсын баатар болж , цаазын ялгүй болгож
замаа засуулаад яваад байгаа даа. Энэ байтугай л хэргийг илрүүлчихсэн байдаг юм байха лээ. Гэрч байгаа хэргийг үнэн байдлаар илрүүлээсэй дээ. -
зочин (September 15, 2016 3:20:17 pm )
????????????
-
zochin (September 15, 2016 3:51:35 pm )
Medemhiirch baigaa hymyysiig oorsdiig ni bariad shalgaach, ynen um medej baisan um bol urd ni yu hiij yavsan um,,,, !!!!
-
udirdldagaa utas bolgogch (September 15, 2016 5:22:00 pm )
ulsiin baatar chini setgetsiin uvchtei hun bolj hergees multrah geed baigaa yum bish uu TV-n udirdlaga barichihaad utasnii dugaar hiideg ch geh shig AN-n ih l sandarch baina daa. deerees zohoin baiguulsan gej ene avgai yarisan baina tegeheer ene ued AN erh barij baisan deerees geheer AN-aas zailahgui l bolj baina daa UUL baatar odoo yugaa anduurj barij uvchin ni hudluh yum boldoo. bidnii nisslelchuud medrel muutai huneer udirduulj baisan yum bish uu yana daa
-
Зочин (September 15, 2016 5:45:27 pm )
Бичсэн зуйл гарга за
-
Зочин (September 15, 2016 5:48:53 pm )
Отоонбилэгийн буянаар эрдэнэт дампууралгуй оноодрийг хуртэл явж бна з.энхболд отгонбилэг эрдэнэтийг авах гэж бсан мэтээр сонгуулийн омно солиорд яриад явсан гэтэл тэр 49хувийг хэн авсан элбэгийн хун сайханбилэг луйварчин оорсдоо авсан ухсэн хун юм ярьж оорийгоо хамгаалах биш болиоч одоо тэр туунийг хороох ямар шалтгаан байхгуй
-
Хил (September 15, 2016 9:23:31 pm )
Бурхан болоочийг их хөндөж байна. Өөрсдөд нь муу даа. Малчид гээд байгаа хүмүүс тэр үед 16,17 байсан гэсэн биз дээ
. -
С Боргил (September 16, 2016 12:10:47 am )
С,Тунгалаг гэдэг бүсгүйн бичсэн зүйлийг уншлаа. Нэгэнт өнгөрсөн хүн өөрийгөө өмгөөлж чадахгүй болохоор түүнд тохож болмоор байгаа бололтой. Хэн нэгэнд тал засаж байгаа юм шиг эсвэл хэн нэгний захиалгаар худлаа юм бичиж байх нь зохимжгүй байна Ер нь энэ хэрэг илрэх нь гэж яриа гармагц энэ хэрэгт шууд ба шууд бус оролцсон байж болох хүмүүсийг шалгах тухай сургаар бүрлээч Отгонбаярыг энэ хэрэгт холбогдуулсан янз бүрийн зохиомж сценариуд гараад эхэлсэн шүү дээ, Зайлшгүй шалгах ёстой болоод шалгаж байгаа шүүдээ| Хэрвээ Бат-үүл энэ хэрэгт огт хамаагүй хэрэг хийгээгүй бол айж сандраад байх шаардлагагүй, мөн АН-н ахмадууд гэх МУГЖ Сосорбарам тэргүүтэй хүмүүс хамгаалаад байх шаардлага бас хэрэггүй.Хэрэв үнэхээр энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоотой болох нь нотлогдвол одоо яая гэх вэ? Айж сандраад баахан тайлбар тавиад хамгаалалт эрээд байгаа юм шиг байгаа нь сэжиг төрүүлмээр…………|||| Тэгэхдээ хилс хэргээр буудаж байсан 1937 он биш шүү дээ Ямар нэгэн байдлаар оролцсон байвал????????
-
Ажиглагч (September 16, 2016 9:56:18 am )
Зүгээр л шалгуулаад гэм буруугүй гэдгээ тогтоолгож болдоггүй юм байхдаа.
-
Anonymous (September 16, 2016 10:05:43 am )
энэ салга саарал үстэй алуурчинд ерөнхийлөгчийн сонгууль тийм чухал юм уу,энэ сандраад байгаа нөхдүүд энэ салга нөхрөөр дахиад хэнийг алуулах гэсэн юм бол тоглоом тоотой нь дээр байх аа
17 Comments